Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026

    Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

    07/19/2026

    Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Эрдэнэт үйлдвэр байгаль орчныг нөхөн сэргээж, дүйцүүлэн хамгаалдаг
Мэдээ

Эрдэнэт үйлдвэр байгаль орчныг нөхөн сэргээж, дүйцүүлэн хамгаалдаг

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/28/2021Шинэчилсэн:12/03/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Уул уурхайн ижил төстэй компаниуд уурхай хаагдсаны дараа нөхөн сэргээлт хийдэг бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах ажлыг үйлдвэрлэлтэйгээ хослуулан гүйцэтгэж байна. Үүнд Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс голлох үүрэг гүйцэтгэдэг.

“Эрдэнэтийн-Овоо” ордыг ашиглах явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах, байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг бууруулах, тэтгэн сайжруулах зорилгоор дахин ашиглагдахгүй хоосон чулуулгийн овоолгууд дээр техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг Эрдэнэт үйлдвэр мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар хийж ирсэн. Ил уурхайн хоосон чулуулгийн 3 дугаар овоолго дээр 38.2 га талбайд нөхөн сэргээлт хийснээр одоо зургаан төрлийн 53 мянган мод ургаж байна. Мөн дүйцүүлэн хамгаалах үйл ажиллагааны хүрээнд “Ногоон төгөл”, Баян-Өндөр уулыг нөхөн сэргээх, моджуулах төсөл хэрэгжүүлж, ховордсон ан амьтдыг өсгөн үржүүлж нутагшуулж байна. “Ногоон төгөл”-ийн талбайд нийт 24 төрлийн 14677 мод тарьж ургуулсан бөгөөд усалгааны иж бүрэн систем суурилуулжээ. Харин Орхон аймгийн тусгай хамгаалалттай Баян-Өндөр ууланд шинэс, улиас, голт бор, монос, үхрийн нүд, гүйлс зэрэг 2000 орчим мод тарьж, арчлан ургуулж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах зорилгоор 10 жилийн өмнөөс байгаль орчны мэргэжлийн байгууллага “Амьтан Асралт” ХХК-тай хамтран Төв аймгийн Хустайн нуруунаас бугын 10 илий анх авчирч нутагшуулсан нь одоо 140 гаруй толгойд хүрчээ. Мөн Булган аймгийн “Сайхан”, Завхан аймгийн “Яруу”, “Отгон” сумаас тарвага авчирч нутагшуулсан нь 300 гаруй болж өсөөд байна.

 

Эрдэнэт үйлдвэр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.