Үргэлж хувсан өөрчлөгддөг загварын салбарт хоцрогдолгүй хөл нийлүүлэн алхдаг бүсгүйчүүд Монголд цөөнгүй бий. Тэдний нэг нь хөрөнгө оруулагч н.Оюунаа гэх бүсгүй юм.
2022 онд зебра буюу тахь шиг эрээн өнгө тренд болж байгаа бөгөөд шинэ оныг угтан хөрөнгө оруулагч бүсгүй ийнхүү гангарсан байх юм.
Ээмэг, даашинз, гутал нь тэр чигээрээ тахийг санагдуулам энэ гангараа бол зоригтой, загварлаг бүсгүйчүүдийн хийх сонголт.
Загвар мэддэг бүсгүйчүүдийн хувьд Оюунаагийн энэхүү цоохор даашинз, гуталны үнийг биднээр хэлүүлэлтгүй мэдэх бизээ.
Даашинз нь л гэхэд 1100 ам.доллар буюу гурван сая гаруй төгрөг гэхээр гутал нь ямар үнэтэй эд болохыг уншигч та гадарлах бизээ…