Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Баянхошуу дэд төвийг түшиглэсэн 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
Папарацци

Баянхошуу дэд төвийг түшиглэсэн 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

coolBy cool11/14/2018Updated:12/08/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Баянхошуу дэд төвийг түшиглэн барьсан 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн нээлт боллоо. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны уг цэцэрлэгийг дулаан алдалтгүй технологи ашиглан барьжээ. Цэцэрлэгийн  10 бүлэг хичээллэх анги танхим, гал тогооны өрөө, угаалгын өрөө, багш ажилчдын өрөө зэрэг танхимуудтай ба 1 хүүхдэд стандартын дагуу 6.78 м/кв талбай ногдохоор тооцож барьж байгуулжээ.

Цэцэрлэгийг ашиглалтад оруулахад зориулан нийтийн хоолны тоног төхөөрөмж, угаалгын өрөөний тоног төхөөрөмж зэргийг иж бүрнээр нийлүүлэн суурилуулсан байна. мөн анги тус бүрт хүүхдийн хувцасны иж бүрэн шүүгээ, хүүхдийн ор, цагаан хэрэглэл, багшийн болон хүүхдийн ширээ, сандал зэргийг хүлээлгэн өгсөн байгаа юм.

Цэцэрлэгийн нээлтэд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаны хүмүүс оролцлоо. Цэцэрлэгийн нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “нийслэл хотын хөгжил бол гэр хорооллын хөгжил юм. Нийслэлийн иргэдийн 52 хувь нь гэр хороололд амьдарч байна. Улаанбаатар хотыг нэг төвтэй хотоос олон төвтэй хот болгох бодлогын хүрээнд 8 шинэ дэд төв байгуулахын нэг нь Баянхошуу дэд төв юм. Төслийн хүрээнд бүтээн байгуулалтын хүрээнд цэцэрлэг барих, бизнес инкубатор төв буюу гэр хороололд амьдарч байгаа иргэдийн бичил бизнесийг дэмжих, газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийн амьжиргааг дэмжих гээд барилгын ажлууд хавар эхэлсэн. Эхний цэцэрлэгийг ийнхүү ашиглалтад авч байна. Баянхошуу дэд төв Улаанбаатар хотын бас нэг шинэ төв болж орон сууцны хороолол дэд бүтцийн барилгууд баригдах эхлэл болж байгаа нь онцлог юм. Бид сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувь болгох зорилготой. Нэг ч гэсэн хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна. Тиймээс энэ 240 хүүхдийн ортой цэцэрлэг нь томоохон бүтээн байгуулалт юм” гэж ярилаа.

Цэцэрлэгийн хашаанд хүүхдийн тоглоомын талбай, элсний талбай болон 20 машин зогсох боломжтой зогсоолыг тохижуулсан байна. Цэцэрлэгийн барилгаас гадна тавилга, тоног төхөөрөмжийг бүрэн хангаж, гаднах орчны тохижилтыг иж бүрэн хийж байгаа юм. Уг цэцэрлэгт СХД 7,8,9,10 болон 28 дугаар хорооны хүүхдүүд сурч хүмүүжих боломжтойгоос гадна ойр орчмын цэцэрлэгүүдийн ачаалал багасч мөн хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 63.49 хувь хүртэл нэмэгдэх ач холбогдолтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.