310 мянга гаруй хүн вакцинд хамрагдаж байгаа ч сэрэмжлүүлэх мэдээ байна. Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан. Эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож буй. 2 дахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болно. Вакцины 2 тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байна. Эрсдэлтэй орчинд бүү бай. Халдвар авсан иргэдийн 30 гаруй хувь нь ажлын газраасаа авч буй тул анхаарна уу! Хамт олноороо тамхилахгүй байхыг, масктайгаа байхыг анхааруулж байна. 4-сарын 3-наас вакциныг 2-3 дахин эрчимжүүлж, ААН-үүдийг 15 хоног хязгаарлаж буй нь вакцинжуулалтыг үр дүнд хүргэх нэг үндэслэл…
Зохиогч: cool
Ирэх сарын 3-18-ны хооронд зарим ААН-үүдийн үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр ЗГ гаргасан. Цар тахлын үед эдийн засгийг дэмжих ямар арга хэмжээ авч байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Сангийн сайд Б.Жавхлан: Хүүхдийн мөнгө сар бүрийн 20-нд буудаг ч дөрөвдүгээр сарын 3-18-ны өдрүүдэд үргэлжлэх дэглэмийн хүрээнд дэмжлэг болгох үүднээс мөнгө олгох өдрийг нааш нь татаж энэ баасан гараг эсвэл ирэх даваа гарагт олгохоор төлөвлөж байна гэлээ. Мөн эдийн засгийн тусламж бүхий нийгмийн даатгалын хөнгөлөлтүүд болон бусд хөнгөлөлтийг (байр, цахилгааны төлбөр гм) хэвийн үргэлжлүүлнэ гэсэн юм. Цар тахлын нөлөөгөөр эдийн засагт үүссэн доголдлыг арилгах, өрхүүдийн орлогыг өсгөх зорилгоор хүүхдийн мөнгийг 100…
УОК-оос мэдээлэл хийх үеэр сэтгүүлч Шадар сайд С.Амарсайханаас “Таны хадам аав ээж хоёр ХӨСҮТ-д хэвтсэн, таны эхнэр сахиураар очсон гэж үнэн үү. Мөн эмнэлгийн нөхцөл байдал, өрөөний ариун цэврийг хангалтгүй гэж үзэн нэг хоноод гарсан гэсэн мэдээлэл байна. ХӨСҮТ хэмээх халдварын улаан шугамд сахиураар очоод буцаж гаран нийгэмд эрсдэл үүсгэж болох уу?” хэмээн асуулаа. Тэрээр “Халдвар хамгааллын дэглэмээ сахиад явсан. Мөн шинжилгээгээ өгсөн, сөрөг гарсан. Үүнд ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй учир эрсдэлтэй зүйл байхгүй. Өөрөө вакцин хийлгээд урвал өгсөн учраас тусгаарлагсан. Шинжилгээ өгтөл хариу нь сөрөг гарсан учраас одоо ХӨСҮТ-тэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй” гэв. Шадар сайдын эхнэрт…
Улсын Дээд Шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жил, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял оноох шийдвэр гаргалаа. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон прокурорын эсэргүүцлийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хаалттай хянан хэлэлцлээ. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна. Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр…
“Эх баригч яаран татаж, ээжийн минь хэвлийгээс намайг “зулгаагаагүй” бол би эрүүл байж болох л байсан….. Энэ биеийг минь өвчтөнгүүдтэй хорьж “Тусгай, тусгай” гэж насыг минь үрээгүй бол би өнөөдөр докторын зэрэг хамгаалчихсан байж магадгүй л байв.Тархины саатай хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж нийгэм намайг хардаг” хэмээн нэгэн иргэн олон нийтийн сүлжээнд бичсэн байхыг уншаад сэтгэл ихэд хөндүүрлэв. Учир нь яг түүн шиг оноштой охинтой таарч байсан юм. Харсан хүн болгон эцэг эхийнх нь дэргэд “Ёстой том болжээ. Үг ойлгож байна. Толгойгоо даагаад сурчихжээ. Улам сайжирч, мундаг болж байна” хэмээн инээмсэглэн хэлж байв.Бусдын хэлдэгээр пялдагадана. Гэвч тэдний харцнаас өрөвдөж, зарим…
Хүн надад атаа өвөртлөн байхад би мэдсэн ч мэдээгүй мэт л байдаг Холуур муу хэлчихээд инээгээд уулзахад нь би инээгээд л тосдог Тэнгэрт тултал хөөргөн магтахад ч би байгаагаараа л хүлээж авдаг Тэгээд намайг газарт унагахыг оролдоход ч би чимээгүй л байж ирсэн Тэнхээтэй үед түшээд ирэхэд нь тосоод л авдаг Тэгээд тойроод алсрахад нь мөнхийн дотно мэт би байгаагаараа л байдаг Тусыг минь мартаж туйлж явахад нь би дуугүй л байдаг Тэглээ гээд муудсан зүйлгүй би байгаагаараа л байна Салхилж, шуурч, харанхуйлж байсан ч суурь баттай хэв хэвээрээ үлддэг аварга гүүр шиг Сэтгэлээ би бөхөлж чадсан болохоор байгаагаараа байсаар…
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар нь Улаанбаатарыг дэлхийн жишиг, хөгжилд хүрсэн хот болгохоор зорьж стандартын баримт бичиг боловсруулдаг. Тус газрын дарга С.Төмөрдуламаас зарим зүйлийг тодрууллаа. -Танай газраас сүүлийн үед ямар ажил хийж байна вэ? -Гуравдугаар сарын 19-нд болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдийн амьдрах орчныг сайжруулахтай холбоотой үүрэг, чиглэлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад өгсөн. Нийслэлийн есөн дүүрэгт Ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн зүгээс барилгын гадна хашааны стандартыг мөрдүүлэх, орчны аюулгүй байдал, явган зорчигчийн зорчих хэсгийн хүртээмж, хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах, эзэмшил газраасаа илүү талбайг хашаалсан зөрчлийг…
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2 их наяд хүртэлх төгрөгийн ЭТТ Бондын анхдагч зах зээлийн захиалгыг 3 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн. Эхний үе шатанд нийт 600 тэрбум төгрөгийн бондыг төгрөгийн болон ам.долларын сонголттойгоор олон нийтэд санал болгон арилжаалж байгаа бөгөөд энэ шатны худалдан авах захиалга 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Бонд худалдан авагчид нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авахдаа нээлгэсэн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Үнэт цаасны компаниар дамжуулан бондыг худалдан авч болно. Энэхүү бонд нь дотоодын хөрөнгийн бирж дээр анх удаагаа гадаад валютаар буюу ам.доллароор гарч байгаа учраас ханшийн уналтаас хамгаалагдсанаараа давуу…
Цэргийн алба хаагч амь насаа алдсан асуудалтай холбогдуулан мэдээлэл хийх үеэр БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Д.Ариунболд сэтгүүлчдийн асуултад хариулав. – Цэргүүд нэгнээ дээрэлхэж зодсон асуудал удаа дараа гарч байв. Өмнө нь гарсан олон ийм хэрэгт ямар арга хэмжээ авсан юм бэ? – ЗХЖШ болон Батлан хамгаалах яамны зүгээс цэргийн сахилга зохион байгуулалттай гарч байгаа хэрэг зөрчлийг судлан шалгадаг. Урьд нь гарч байсан цэрийн албаны сахилга зохион байгуулалттай зөрчил, гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүдийг тухай бүрд нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгадаг. Сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний хэмжээнд гарч байгаа гэмт хэрэг болон хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой осол зөрчлүүдийн…
“Эрдэнэс-Тавантолгой” ХК үндсэн болон гэрээт, туслан гүйцэтгэгч компанийн ажилчдыг Коронавируст халдвар/SARS-CoV-2/-ын эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг төлөвлөсөн хуваарийн дагуу зохион байгуулж байна. Тухайлбал энэ сарын 26-ны өдөр салбарын ээлж солих ажлыг зохион байгуулсан бөгөөд үүнтэй холбогдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд “Эрдэнэс – Тавантолгой” ХК-ийн үндсэн болон гэрээт, туслан гүйцэтгэгч компанийн 1376 ажилтныг вакцинд хамрууллаа. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь “Тавантолгой ордын аюулгүй бүсэд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу ажилтан тус бүрийн халдвар хамгааллын дэглэм чанд сахиулж, тогтмол ариутгал халдваргүйтгэл хийн ажиллаж байна.
