Зохиогч: cool

Бусдыг муулж доош нь хийх чамд амархан. Өөрийгөө хөгжүүлж өсөж дэвжих нь чамд хэцүү байдаг. Ингэж өөрийгөө өөрчлөх гэж зовж байхаар бусдыг муулж өөртэйгээ адил тэрэгний дугуй гэж тооцох нь чамд хавьгүй амар. Магадгүй би түүнээс илүү гэж мэдрэх нь бүр ч таатай. Ийм хүмүүс өөрөөсөө бусдыг илүү гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй. Би л мундаг нь гэж бүхний эхэнд өөрийгөө тавихыг хүсдэг. Онгироо дээрэлхүү бусдыг хүндлэхгүй үл тоосон хандлагтай байдаг. Бас зусарч хуурамч зан гаргадаг. Бусдыг магтваас түүнээс дутуу болчихгээд байдаг болохоор барагтай л бол магтаалын үг амнаасаа унагахгүй. Хэрэв та ийм бол энэ зангаа эртхэн засаарай. Эргэн тойрны…

Цааш унших

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ХАМЖИГЧ, ХАМТРАГЧ, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НАРЫГ ХЭРГИЙГ НОТОЛЖ ЧАДАЛГҮЙ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН НЬ НУУЦ БАЙСАН УУ С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт 20 жилийн ял авч хоригдож байгаа дүүдээ хилс хэрэг үүрүүлэн эрүүдэн шүүж ялласныг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд тав хоног өлсгөлөн зарлаж байгаа Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат өнөөдөр ноцтой мэдээлэл хийлээ. Тэрбээр Зоригийн хэрэгт дүүгийнх нь хамт зохион байгуулагч, хамтрагч, хамжигчаар шалгагдаж байсан хүмүүсийн хэргийг хүчингүй болгосон Нийслэлийн прокурортой холбоотой нууц мэдээллийг ил болголоо. Т.Чимгээгийн ярьж байснаар, Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт А.Ганхуяг гэх хүнийг хамтрагчаар шалган 8 сар хорьж байсан бол 10 сар хоригдсон Б.Булганыг тагнуудын Ерөнхий газрынхан хамжигчаар шалгаж…

Цааш унших

Коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор тусгаарлалтын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа. -Коронавирусийн халдвар авсан иргэд гэртээ тусгаарлагдаж болохоор зохицуулалт хийсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд халдварын тархалт их байна. Ийм үед эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ, иргэд, олон түмний хамтын ажиллагаа чухал. Иргэддээ амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа тогтмол ариутгаж байхыг зөвлөж байна. Хэрэв та коронавирусийн халдвар авсан нь батлагдвал өрхийн эмчтэйгээ холбогдож, эмчийнхээ хяналтад гэртээ тусгаарлагдаж болно. Гэхдээ ХӨСҮТ-ийн тусгай мэргэжлийн баг үзлэг, шинжилгээ хийж, гэртээ тусгаарлагдах бололцоотой эсэхийг тодорхойлж, гэртээ тусгаарлагдах зөвлөгөө болон зөвшөөрөл өгдөг. Гэртээ…

Цааш унших

“Цас цагаан охин” хэмээх энэрэл ухаарлын сайхан дууг хүүхэд ахуй насандаа МУГЖ Э.Бүрнээбаяртай ээж охин болон хамтран дуулж уран бүтээлчийн гараагаа эхлүүлж байсан Т.Аминаг өдгөө танихгүй хүн ховор. Урлагт хөл тавьсан цагаасаа бие бялдар, зүс царай, уянгалаг нарийн хоолойгоороо олноос онцгойрч төгс бие хүн гэдгээ харуулсан.Сүүлийн үед түүний чамин гоёлууд олны нүдийг хужирлаж буй. Аминаагийн гоёлд санаа зовсон хүмүүсийн сэтгэгдэл түүний нүүр номоор тасардаггүй гэнэ шүү.Түүний чамин гоёлуудаас сонирхъё.

Цааш унших

Нийслэлийн хүн амын 51 хувь, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 70 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Харин НИТХ 45 төлөөлөгчтэй бөгөөд тэдгээрээс найм нь эмэгтэй. Тиймээс эмэгтэй төлөөлөгчид нэгдэж, өнгөрсөн долоо хоногт Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулсан билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонсохын зэрэгцээ бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр “Эмэгтэйчүүдийн зөвлөл байх ёстой. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л салбарт эмэгтэйчүүдийн дуу хоолой, хүч, оролцоо туйлын чухал. Цаг үеэ зөв мэдэрч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийг богино хугацаанд байгуулсанд баяр хүргэе. Нийгэмд тулгамдсан олон асуудал байгаа. Та бүхэн…

Цааш унших

Монгол хүний арьсны онцлогт тохирсон  “FOR YOU” брэнд бүтээгдэхүүн танд хүрэхэд бэлэн боллоо Lac Mon Vic LLC компани нь байгалийн ухааны эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажил, эмчилгээний идэвхтэй гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2020.10.01 өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн шинэхэн компани юм. Бид Монгол хүний арьсны онцлогт тохирсон, арьсны өнгийг сэргээх идэвхтэй, гоо сайхны арьс арчилгааны FOR YOU нэрийн анхны брэнд бүтээгдэхүүнээ танд хүргэхэд бэлэн боллоо. Пробиотик идэвхтэй бактерийн биохимийн шинж чанар, хүний ихсийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүд, монгол орны эмийн ургамлын эмчилгээний идэвхт нэгдлүүдийг ЛАБОРАТОРИЙН нөхцөлд туршин, судалж гаргаж авсан болно. Уг бүтээгдэхүүн Lactobacillus-ийн амьд эсийг агуулж байгаагаар онцлог бөгөөд…

Цааш унших

Хавтаст хэрэг: С.Зориг ами а алдах үед Т.Чимгээ хаана байсан нь тогтоогдоогүй ч гэрч түүнийг таньсан УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны 10-р сарын 02-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо 4-р байрны 42 тоотод олон удаа хутгал ж  хөнөөсө н хэрэ г гарав. Энэ хэргий г  үйлдсэ н Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нар гурван шатны шүүхээ с  я л авсан. Харин өдгөө Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэм буруугүй байхад нь я л оноосон мэт захиалгат байж болзошгүй үг, үйлдлийг зарим эх сурвалжууд мэдээлж байгаа. Бид энэ удаад С.Зоригийн хөнөөсө н  хэргээ р гурван шатны шүүхээ с …

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр зарим барилгын ажил болон газрын маргаантай холбоотой асуудлыг яаралтай шийдэх чиглэлээр холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсөн юм. Тухайлбал, Сэлбэ голын хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Эко констракшн”-ыг хууль дүрмийн хүрээнд ажиллуулахыг Хотын дарга үүрэг болгосон. Тэрбээр “Эко констракшн”-ы гаргаж байгаа зохисгүй үйлдлийг яаралтай засаж, залруулж, хууль, журмын хүрээнд ажиллуулах хэрэгтэй. Шаардлагатай бол “Эко констракшн”-ы захирал С.Нямдаваагаар иргэдээс уучлалт гуйлга. Газар дээр нь дагуулж очоод танилцуул, тэр газрыг буцаагаад хэвийн байдалд нь оруулах арга хэмжээ ав. Норм, дүрэм, журмаа барьж ажиллах ёстой. Тэрийгээ зөрчвөл…

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Олон улсын эмч нарын баярын мэндчилгээ дэвшүүллээ. Эрхэм хүндэт эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид аа! Та бүхэндээ олон улсын эмч нарын баярын өдрийн мэндийг хүргэж, монгол хүн бүрийн эрүүл мэнд, энх амгалан амьдралын төлөө хичээнгүйлэн зүтгэж буй их үйлсэд тань талархал илэрхийлж, мэхийн хүндэтгэе. Энэ удаагийн олон улсын эмч нарын баярын өдөр дэлхий даяар коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэж буй цаг үед тохиож байна. Нийслэлийн иргэдэд өнөөдрийн байдлаар харьяа эрүүл мэндийн 29 байгууллага, өрхийн эрүүл мэндийн 142 төв, хувийн хэвшлийн 1267 эмнэлэг, сувилал, клиник, 1200 эмийн сангийн нийт 15 мянга гаруй эмч,…

Цааш унших

Жүжигчин Г.Ундармаа нам гүмхэн хэсэг байсан.Хөл хориотой энэ үед тэрээр чимээгүйхэн хөдөлмөрлөж нэгэн уран бүтээл эхлүүлсэн байна. “Ю Фильм” нь “ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГИЙНХАН”🩺🥼 20 ангит кино төслийг эхлүүлэн судалгаа болон кино зохиолын ажил 1 жил орчим үргэлжиллээ. Тус төслөөр иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эмч эмнэлгийн ажиллагсдын ажил, ахуй амьдралын талаар нийгэмд зөв ойлголтыг өгөх, мэргэжлийн онцлогийг харуулах, мөн эрүүл мэндийн салбарын ололт амжилт, алдаа оноог бодитоор харуулснаар салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах зорилго тавин ажиллаж байна. Кино маань 2022 оны 1 –р сараас дэлгэцэнд гаргахаар төлөвлөн байна. Уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

Цааш унших