Найруулагч Ц.Хүсэлбаатарын царайлаг хүү залуу жүжигчин Х.Сумъяадорж Маск продакшнд харьяалагдах болжээ.
Тэрбээр өнгөрөгч хавар СУИС-ыг төгссөн бөгөөд “Клеопатра” сонгодог жүжгийн ромын залуу жанжин Октавианы дүрд тоглож байсан. Мөн дэлгэцэд “Хиртээгүй сарнай”, , “Бүлэг”, “Дайрлага”, “Бид нэг гэр бүл” зэрэг киноны гол болон туслах дүрд тоглосныг үзэгчид андахгүй. Тэр дундаа “Бид нэг гэр бүл” киноны хэрсүү, ухаалаг, тэвчээртэй хүү, хайр дурлалдаа үнэнч Итгэлийн дүрд тоглосон. Түүнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.


