Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Сонин хачин»“Нүүрсний” гэх хэрэгт УИХ-ын гишүүн болон гишүүн асан таван хүнийг шалгаж байна
Сонин хачин

“Нүүрсний” гэх хэрэгт УИХ-ын гишүүн болон гишүүн асан таван хүнийг шалгаж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/02/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Нүүрсний” гэх тодотголтой, эрх мэдэлтнүүд албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авч, өгсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэрэгт холбогдсон 91 хүнд холбогдох хэргүүдэд сүүлийн хоёр жилийн хугацаанд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, хуулийн дагуу шийдвэрлүүлжээ.

Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдсэн, нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах хууль бус үйл ажиллагаатай холбоотой 16 хэргийг шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих, торгох, нийтийн албанд томилогдох эрхийг хасах зэрэг ял шийтгэлийг оноогоод буй юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүсийн хэргийг хамгийн сүүлд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэн анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг нь багасгасан ч гэм буруутайд тооцсон билээ. Шүүхэд шилжүүлсэн ч шийдвэрлээгүй хэргүүд бас бий.
Тэгвэл өдгөө АТГ, ЦЕГ, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийнхэн 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд тэдгээрт УИХ гишүүн, гишүүн асан тав, яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, ИТХ-ын дарга асан зэрэг 43 албан тушаалтан яллагдагчаар татагдаад буй юм.

Тухайлбал, Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Р.Сэддорж, гишүүн асан, “Ажнай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, Говь-Алтайгаас сонгогдсон Ш.Раднаасэд, Архангай аймгийн төлөөлөл болж байсан Ж.Мөнхбат нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах, хянах ажиллагаа хараахан дуусаагүй аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.