Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Алдааг нь хэлэхээр араандаа зуудаг ахархан бодолтой өсөрхөг сэтгэлтэй хүнээс хол яв!
Зөвөлгөө

Алдааг нь хэлэхээр араандаа зуудаг ахархан бодолтой өсөрхөг сэтгэлтэй хүнээс хол яв!

coolBy cool03/30/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Бусдыг муулж доош нь хийх чамд амархан. Өөрийгөө хөгжүүлж өсөж дэвжих нь чамд хэцүү байдаг. Ингэж өөрийгөө өөрчлөх гэж зовж байхаар бусдыг муулж өөртэйгээ адил тэрэгний дугуй гэж тооцох нь чамд хавьгүй амар. Магадгүй би түүнээс илүү гэж мэдрэх нь бүр ч таатай. Ийм хүмүүс өөрөөсөө бусдыг илүү гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй.

 

Би л мундаг нь гэж бүхний эхэнд өөрийгөө тавихыг хүсдэг. Онгироо дээрэлхүү бусдыг хүндлэхгүй үл тоосон хандлагтай байдаг. Бас зусарч хуурамч зан гаргадаг. Бусдыг магтваас түүнээс дутуу болчихгээд байдаг болохоор барагтай л бол магтаалын үг амнаасаа унагахгүй. Хэрэв та ийм бол энэ зангаа эртхэн засаарай. Эргэн тойрны хүмүүс чинь чамд дотроо дургүй байгаа шүү. Ийм биш бол тийм хүнээс харин аль болох холхон байгаарай. Тэр өөрийнхөө эрх ашгийн төлөө юуг ч зольж чадна шүү.

Бусдыг байнга магтаж явдаг хүн хамгийн гайхалтай. Тэр даруухан эелдэг дөлгөөн байдаг. Бусдын сайхан чанарыг байнга олж харж чадаж байна гэдэг ухаантай байгаагийн шинж. Тэр өөрийнхөөсөө илүү бусдын эрх ашгийг тавьж чаддаг. Ийм л хүн чиний жинхэнэ найз шүү. Түүнтэй аль болох ойрхон байгаарай. Сайн хүн эсэхийг бусдыг бага муулж их магтдагаар нь мэдэж болно. Бусдыг муулахыг биш өөрсөдөө сайжлах тухай л хичээцгээье. Бусдыг муулах дээр биш магтах дээр л илүү төвлөрцгөөе.

Бүхнийг хайрла

Тараг идэхдээ тугалнаас уучлалт гуй.

Уучлаарай тугалаа сүүг нь булаагаад

уучихлаа гэж дотроо хэл. Тараг идэхдээ үнээнд, буханд, саальчинд, тараг бүрсэн хүнд талархваас зохистой бүх хүнд баярла. Тараг идэхдээ өвсөнд, усанд, үүлэнд, наранд талрах.

Нар мандахгүй бол, бороо орохгүй бол, гол урсахгүй бол, өвс ургахгүй бол яаж үнээ тугаллаж сүүг нь бид нар уух билээ. Бүх зүйлс нарийн уялдаа холбоотой. Та ганцаараа энд ирэх боломжгүй. Таны аз жаргалд мод ургаж байгаа нь, амьтад амьдарч байгаа нь, хөрш тань аз жаргалтай байгаа эсэх нь, хүү охины тань ангийн хүүхдүүдийн хүмүүжил, тэдний ар гэрийн хүмүүсийн амьдрал ч нөлөөлж байдаг. Гэр бүлээ хайрлана гэдэг, үр хүүхдээ хайрлана гэдэг, эх ороноо хайрална гэдэг хөршөө хайрлахаас, хамтран ажлагсадаа хайрлахаас, нэг нэгнээ хүндлэхээс, машиныхаа цонхоор чихэрийн цаас шидэхгүйгээс л эхэлнэ. Эс бөгөөс таны амьдрах, таны үр хүүхдийн амьдрах нийгэм там болж хувирна. Та ганцаараа орших боломжгүй. Бүх зүйлс нэг нэгнээсээ хамааралтай. Тиймээс бүхнийг хайрла.

Эерэг байхдаа идэвхтэй, сөрөг байхдаа тэсвэртэй бай

Сэтгэл тань сөрөг байвал үг яриа тань ч хэг ёг гэсэн аястай, үйл хөдлөл чинь нь ч ширүүн дориун хор буцалгам болчихдог. Тиймээс сөрөг үедээ хийсэн үйлдэл бүр хэлсэн үг болгон чинь муу үр дагварыг л дагуулдаг. Харин сэтгэл тань эерэг байвал үг хэл тань зөв зүйтэй үйлдэл тань аядуу зөөлөн хайр татам болчихдог. Сөрөг чанар бол устгагч, үгүйсгэгч, эвдэн сүйтгэгч чанар юм. Эерэг чанар бол бүтээн байгуулагч, талархан хайрлагч чанар юм. Иймд эерэг үедээ хэлсэн үг хийсэн үйлдэл бүхэн таньд аз жаргалыг дагуулах болно. Үүний учир эерэг байхдаа аль болох идэвхтэй бай. Олон зүйл хий. Одоо л шийдвэрээ гаргадаг цаг зөв байх болно шүү. Сөрөг байгаа бол юу ч бүү хий. Юу ч бүү ярь. Ямар ч шийдвэр бүү гарга. Одоо л шийдвэр гаргадаггүй цаг шүү. Буруу байх болно. Эерэг байхдаа идэвхтэй бай. Сөрөг байхдаа тэсвэртэй бай.

Хамба лам Х.Баасансүрэн

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.