Зохиогч: cool

Та бүхэндээ Едил эмчийн зөвлөгөөг хүргэж байна. Нурууны нугалам хооронд нугаснаас дагалдан гардаг гучин нэгэн хос мэдрэл байдаг. Эдгээр мэдрэлүүд дарагдсанаас болж дараах шинж тэмдэг илэрнэ. Хүзүүний нэгдүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад: Толгой байнга өвдөх зовиур илэрнэ. Хүзүүний хоёрдугаар үе хоорондох мэдрэл дарагдахад нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудна. Хүзүүний гуравдугаар үеийн хоорондох мэдрэл дарагдахад шилэн хүзүү хөших, халах зовиур байнга илэрнэ. Хүзүүний дөрөвдүгээр үеийн хоорондох мэдрэл дарагдахад дал, мөр үү хөшиж өвдөх зовиуртай болно Хүзүүний тавдугаар үеийн хоорондох мэдрэл дарагдахад гар бадайрах, чинэрэх зовиур илэрдэг. Сээр нурууны 1, 2 дугаар үе хоорондох мэдрэл дарагдахад бамбай булчирхай, зүрхэнд өөрчлөлт…

Цааш унших

Дуучин М.Нарантуяаг Монголын залуучуудын холбооны нэрэмжит шагнал болох “Хөдөлмөрийн алдар” медалиар шагналаа. “Шинэ Өлгий” Үндэсний аяныг эхлүүлж 1.200 ширхэг хүүхдийн өлгийн захиалгыг хийлгүүлэхээр өгсөн юм. Нийслэлийн дөрвөн том төрөх эмнэлэгт болон 21-н аймгийн төв эмнэлгүүдэд сайн чанарын хүүхдийн өлгийг хүлээлгэж өгөхөөр бэлтгэж байгаа аж. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Би энэ шагналыг хүртсэндээ их баяр талархалтай байна. Баян хүн гэж дуудуулснаас хөдөлмөрч хүн гэж хүлээн зөвшөөрөгдөх нь баян байхаас ч илүү эрхэм юм. Монголын Залуучуудын Холбооны 100н жилийн түүхт ойн тэмдэглэлт баярыг угтсан олон нийтийн санал асуулгаар “Шилдэг Нийгмийн Зүтгэлтэн” болсон бол өнөөдөр “Хөдөлмөрийн Алдар” цолоор миний зүрх сэтгэлээс зорьж байдаг…

Цааш унших

Дуучин Т.Дэлгэрмөрөн охиныхоо хүсэл мөрөөдлийг биелүүлжээ. Тэрээр цахимд “Өдрийн мэнд хайртай ах дүүс минь. Хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлж дотоод сүнслэг ертөнцийг нь гэрэлтүүлж аура энергийг нь цэвэрлэнэ гэдэг маш чухал зүйл шүү.Энэ бүхнийг мэдээж аав нь ганцаараа хийх боломжгүй.Дуучин ахынхаа хүслийг дэмжиж хайраа түгээсэн АM-C уран бүтээлчдээ цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Энэхэн хооронд анх “НоминТалст” хамтлагтайгаа охид залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж явсан ганган дурсамжаа саначихлаа.Оюутан цагийн хичээл тараад л ирэхэд байшингийн ханан дээр балаар палмастераар зөндөө захиа биччихсэн байдаг байж билээ.Аав намайг загнаад л би гэдэг хүн чинь хараалаа урсгаад л ханаа угаадаг байж билээ…

Цааш унших

Дуучин Ч.Цэлмүүн Гарын үсгийг минь авсан хүн хожмоо зүрх сэтгэлийг минь авна гэж яаж мэдэх вэ Хайр хэзээ ч дангаараа байдаггүй. Хүлээн зөвшөөрснөөр, хүлцэнгүй байснаар, хүндлэл үзүүлснээр мөн энэрэнгүй байснаар хайр амьтай байдаг байх. Хайр, хажууд чинь байхыг тэр сонгоогүй ч сайныг ерөөж, сэтгэл зүрхэндээ муу муухайгаас хамгаалахыг хэлнэ байх. Аливаа харилцаа нь хоёр хүний хооронд биш хоёр талын гэр бүл болоод анд нөхдийн харилцаа болох нь ч бий. Хайрлах гэдэг чинь өөрт чинь таалагдах тоолонд таалж хайрлахыг хэлэхгүй байх… Хаа сайгүй чухам хайрлаж байгаад шархалсан, гомдсон… Хэрэв тэр хайрлаж байгаагүй мэт авирлаж байгаа бол битгий тэр хүний түвшинд оч.…

Цааш унших

Өнөөдөр театрын өдөр бас ахын минь мэндэлсэн өдөр, Ум сайн амгалан болтугай Амь + Бий Амбий… Амбий… Амь, амин, амины гэсэн утгатай үг юм л даа. Амины хайртай шавь минь! Ард олныхоо амин хайртай жүжигчин минь! Бүтэн бие чинь алдарсан ч бүтээсэн дүрүүд нь түмнийхээ сэтгэлд мөнхөрч үлдлээ дээ. Амбийтай уулзсан хүний дотор сэтгэл гэрэлтэж, Амбийгийн алиа хошин яриаг сонссон хүн баяр жаргалаар бялхдаг юм. Өөрөө гэрэлтэж явахын хэрээр гэрэлтүүлэгч нэгэн байлаа. Гэрэлтүүлэгч гэснээс Амбийгийн аав “хар” Цэвэгсүрэн гуай Дорнодын театрын тайзыг насаараа гэрэлтүүлсэн гэрэлтүүлэгч ажилтай хүн байлаа. Хөлд орохоосоо л аавынхаа хормойноос зүүгдэж, аавтайгаа хамжиж театрын тайзыг гэрэлтүүлж, нүд,…

Цааш унших

Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит, мэргэжлийн урлагийн ууган байгууллага, 90 жилийн түүхт Улаан театрын үе үеийн уран бүтээлчид, ажилтан албан хаагчиддаа Дэлхийн театрын өдрийн баярын мэндийг хүргэе. УДЭТ хэмээх эрхэм овгоор овоглон олон олон жүжгийн гол болон туслах дүр бүтээсэн эдгээр эрчүүд театрын нэг түшиг тулгуур гэхэд хилсдэхгүй болов уу. Урлагийн Янжинлхам бурхан мөнхөд ивээж байх болтугай.

Цааш унших

Монголын улс төрчид оффшор бүсэд данс эзэмшдэг талаар дуулиан дэгдэхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн С.Батболд “оффшорт бүртгэлтэй компани, данс аль нь ч байхгүй” хэмээн мэлзэж ирсэн. Сү. Батболд болон түүний хүү Б.Баттүшиг нар нь “Дойче” банкинд оффшор данстай болохыг баталж, 2008.12.18-нд тус банкны Харилцааны менежер Юань Ванг ийм бичиг хийж байжээ. Нью-Иоркийн шүүхийн албан ёсны сайт дээр гарсан бичгийн агуулга: ДОЙЧЕ БАНК Зөвхөн бидний хооронд бөгөөд нууц 2008 оны 12 срын 18, Хонг Конг Батболдын Баттүшигийн хувьд: Манай үйлчлүүлэгч Сүхбаатарын БАТБОЛД нь (паспортын дугаарыг нууцалсан) 2005 оноос хойш манай банкны өндөр үнэ цэнэтэй хэрэглэгч юм. Батболдын БАТТҮШИГ (паспортын дугаарыг нууцалсан) нь…

Цааш унших

Улсын драмын эрдмийн театраас төрөн гарсан залуу хос бол Соёлын тэргүүний ажилтан Г.Алтангэрэл, Г.Номуун нар юм. Тэд авьяаслаг уран бүтээлч гэдгээ энэ цаг үеийн тайз, дэлгэцийн дүрээрээ харуулж буй залуу уран бүтээлчид. Залуу жүжигчин Г.Номууны хувьд МҮОНТ-ийн “Босго тотго”, “Нарны жим” олон ангит кинонд , сургуулиа төгсөөд “Эмоци” продакшнд ажиллаж байхдаа “Гурван найз” кинонд тоглосон бөгөөд 2016 онд ганц хүний жүжгээр “Гэгээн муза” наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагнал мөн 2018 онд “Гэгээн муза” наадмаас шилдэг залуу уран бүтээлч шагналыг хүртэж байсан. Тэрбээр Улсын драмын театрын жүжигчин болоод удаагүй байхдаа Жульеттад тоглосон билээ. Харин Г.Алтангэрэлийг “Аав”, “Зангараг”, “Ану хатан” зэрэг киноны…

Цааш унших

Төрийн гаргасан шийдвэрүүдийг хамгийн түрүүн мэдээлж, “Сошиал од” Б.Сүндэрьяа өөрийн хуийн амьдралыг харуулсан Влог нээжээ. СУИС-ийг бүжигчин мэргэжлээр төгссөн тэрээр мэргэжлээрээ хоёр жил ажиллаад дуурийн театраас гарч, “Sunee’s ballet” бүжгийн сургуулиа байгуулсан нэгэн. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нэр холбогдон Сүнээ эрхэм гишүүнтэй “дотно”, “маш дотно”, бүр “илүү дотно” буюу хувийн харилцаатай “байсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн ихэнх Их хурлын гишүүдтэй авахуулсан сельфигээрээ гайхуулан өнгөрсөн хаврыг ёстой нэг шуугиулсан юм. Төрийн ордны тамхины цэг дээрээс бүх мэдээллийг олж чадсан тэрээр урлагын салбартаа эргэн зүтгэж буй.

Цааш унших

ОХУ-ын агаарын зайд ижил өндөрт (10700м)-т нэг цэг рүү нислэг үйлдэж байсан 2 агаарын хөлөг ( KAL, AEROFLOT)-үүдийг НХҮА-ны нислэгийн удирдагч Б.Даваасамбуу мөргөлдөхөөс аварч чаджээ. Тэрбээр мэргэжлийн сонор сэрэмжээр уг онгоцнуудыг анхааран харж Эрхүүгийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв рүү утсаар ярьж сануулсан байна. Үүний үр дүнд уг 2 онгоцыг мөргөлдөхөөс 1минутын өмнө өндөрүүдийг нь сольж болзошгүй аюулаас сэргийлүүлсэн ажээ. Тиймээс НХҮА-ны бүсийн ажиглалтын Н/У Б.Даваасамбууг шагнажээ байна. Баяр хүргэж, амжилт хүсье!

Цааш унших