Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржтой нийтийн тээврийн үйлчилгээ болон хүртээмжийн талаар ярилцлаа. -Нийтийн тээврийн үйлчилгээнд хэдэн аж ахуйн нэгжийн хэчнээн автобус явж байна вэ? -20 аж ахуйн нэгжийн 1221 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 964 тээврийн хэрэгсэл өдөр тутам үйлчилгээнд явдаг. Улаанбаатар хот тэлж, хүн ам өсөж байна. Тэгэхээр нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэх зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хотын хэмжээнд 615 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс өдөрт 400 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. -Нийтийн тээврийн үйлчилгээнд хэдэн байцаагч ажилладаг вэ? -Нийтийн тээврийн үйлчилгээний газар дээр авто тээврийн хяналтын улсын 20 байцаагч ажилладаг. Эдгээр…
Зохиогч: cool
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагийн турш иргэдэд мэдээлэл өгөн, үйл ажиллагаа явуулж байгаа. Өчигдөр буюу гуравдугаар сарын 25-нд тус дугаарт иргэдээс нийт 290 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.27 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 27 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 19 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 77 буюу 26.5 хувийг машин ачилтын талаар, 40 буюу 13.8 хувийг өргөдөл, гомдлын явц, хариу сонсох, 33 буюу 11.4 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх мэдээлэл, лавлагаа эзэлж байна.…
А.Баттөрийг Францад Элчин сайдаар эгүүлэх томилох бололтой Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан А.Баттөрийг буцаан томилох гэж буй тухай мэдээлэл чих дэлсэх болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга удахгүй зарлиг гаргахаар болсон сурагтай. Батлан хамгаалахын дэд сайд, Гадаад харилцааны яаманд газрын даргаар ажиллаж Элчин сайдаар томилогдсон түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 2019 оны арванхоёрдугаар сараас эхлэн эрүүгийн хэрэгт байцаах болсон билээ. Тодруулбал, ГХЯ, манай улсад суух дипломат төлөөлөгчийн газрынханд зориулсан “Дипломат-95” орон сууцын хувьчлалын үеэр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж гурван ч байр завшсан хэрэгт түүнийг буруутгасан юм. Тиймээс албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр яллагдагчаар…
Хүнсний зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Уг захирамжид: ААН, байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт мэдэгдлийн дагуу нийслэлийн хэмжээнд хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоосон байна. Дээрх хязгаарын хүрээнд цагийн хуваарийг хүнсний зах, худалдааны төвүүд дотоод журмаараа зохицуулах мөрдөж ажиллаж болох аж. Уг захирамжийг дүүргүүдэд хүргүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн Шуурхай Штаб
Эрүүдэн шүүлт, гүйцэтгэх ажиллагааны дарамт шахалтаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дөнгөж сая түүнтэй уулзаж эрүүл мэнд, ковидын үеийн аюулгүй байдлаа бодон өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ. Гэвч Т.Хүрэлбат дүүтэй нь холбоотой энэ хэргийг эцэслэн шийдтэл өлсгөлөнгөө зогсоохгүй хэмээн мэдэгдлээ. Х.Нямбаатар сайдын хэлснээр Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар Улсын Дээд шүүхийн шүүгч Хосбаяр тэргүүтэй шүүгчид энэ сарын 31-ны өдөр хуралдах гэж байгааг хэллээ. Тиймээс Дээд шүүхийн шийдвэр гартал өлсгөлөнгөө түр азнахыг хүслээ. Дээд шүүх Т.Чимгээгийн гэм буруутай эсэхийн тухайд биш харин түүнийг эрүүдэн шүүж, гүйцэтгэх ажиллагаа явуулсантай холбоотой…
Эрчүүд чимэглэл зүүдэггүй. Эр хүний цорын ганц чимэг, ЧИМЭГЛЭЛ нь түүний эмэгтэй” гэсэн үг байдаг. Эмэгтэй хүний зүүсэн ээмэг бөгж. эдэлж хэрэглэж буй хувцас хунарыг нь шинжихээс илүүтэйгээр түүний нүд, яриа, биеийн хөдөлгөөнийг нь нэг сайн ажаарай. Жаргалтай эмэгтэй дотроосоо гэрэлтдэг. Санаа зовох зүйл цөөн, ажил амьдрал нь мөрөөдсөн, төлөвлөсөн ёсоор нь бүтэлтэй яваа эмэгтэй хүнийг харахад илт байдаг. Тийм өөртөө итгэлтэй, цоглог, аливаа зүйлийг эерэг талаас нь хардаг, баяр баясгалангаар дүүрэн яваа эмэгтэй хүнийг хараад түүний ард сайн хань, сайхан гэр бүл байна даа гэж төсөөлдөг. Эрчүүд минь, таны хэр амжилттай яваа, гэр бүлээ хэрхэн дээдэлж амьдардаг зэргийг таны…
Худлаа шүү, хоёр оо… Нэмээд 437 шүү дээ, сүүлийн 24 цагийн дотор хагас мянган хүн үндсэндээ нэмэгдчихлээ. Халдварын хүрээ улам бүр тэлж байна гэсэн үг. Өдрөөс өдөрт өснө, өнөө голомт тоолоод барьж авдаг ч худлаа болсон. Вакцинд дугаарласан, ээлжээ хүлээсэн, хайсан, сурагласан иргэд олон байна. Гэтэл ганцхан Монгол эмимпекс л вакцин оруулж ирэх зөвшөөрөлтэй. Тэгэхдээ бүр үнийг нь хэд нугалж байна. Яагаад ийм хүнд, нүсэр, аминчхан юм бэ. Ковид-19 гэдэг вирус чинь хэн нэгний өмч биш, хөрөнгө биш. Ард түмний эрүүл мэнд, амь нас гэдгийг ойлгож байна уу? Та нарын тэр эхнэрийнхээ дам хамаатанд яам өгч байдагтай адил юм биш,…
Хувийн амьдралаа дэлхий нийтийн анхаарлын төвд оруулж чадсан бүсгүй бол Ким Кардашиан. Түүний юу өмсөж зүүх, хэрэглэх нь байнга олны өмнө ил байдаг. Энэ удаад могойн арьсан өмд нь олны анхаарлыг татсан байна. АНУ-ын Лос-Анжелес хотноо тэрбээр ийнхүү папарацийн дуранд өртсөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлэх тухай зарлиг гаргалаа Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эрүүгийн н хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, гуравдугаар сарын наймны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ял эдэлж байсан нярай болон олон хүүхэдтэй анх удаа хөнгөн гэмт хэрэ г үйлдсэн 21 ээжид, мөн гуравдугаар сарын 22-ны Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэ г үйлдсэн нэр бүхий казах…
УИХ-ын гишүүн асан, ЯЛТАН Г.Солтанд Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлжээ Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй зээл авч зориулалт бусаар зарцуулсан хэрэгт гэм буруутайг нь гурван шатны шүүх тогтоосон УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг өчигдөр суллажээ. Тус сангаас авсан зээл, хүү, мөнгө хүүлж олсон орлого зэргээ төлж улсыг хохиролгүй болгосон, эрүүл мэндийн шалтгаантай тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан уучлал үзүүлэхийг хүссэн аж. Түүнийх нь дагуу Ерөнхийлөгч зарлиг гарган Г.Солтанаас гадна нэг бус хүнийг уучилжээ. Тиймээс өчигдөр 22.00 цагийн үед ШШГЕГ-ын харьяа хорих 429 дүгээр ангиас сулласан байна. Олон нийтийн сүлжээнд Есболат Еска гэх хүн “Өнөөдөр миний эрхэм УИХ-ын гишүүн…
