Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Увс аймгийн удирдлага хамаарал бүхий хүмүүстээ газар олгодог бололтой
Нийгэм

Увс аймгийн удирдлага хамаарал бүхий хүмүүстээ газар олгодог бололтой

Эрхэм админBy Эрхэм админ09/04/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Увс аймгийн дарга нар нэг намын нoхoд, танил тал, хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгож, газраар “шагнадаг” бололтой.

Тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Батсайханыг бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр болоод байна. Тэрбээр тус аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга асан У.Ганзоригийн хамаарал бүхий “Бунлог” ХХК-д 2017 оны есдүгээр сарын 21-нд 80 ам метр газар дээр нь 120-ыг нэмж олгосон захирамж гаргасан бол үүнээс хоёр жилийн дараа дахин 72-ыг шууд эзэмшүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, нийт 272 ам метр газрыг дуудлага худалдаа зохион байгуулалгүйгээр шууд эзэмшүүлж, У.Ганзоригийн хамаарал бүхий дээрх аж ахуйн нэгжид давуу байдал олгосон аж.

Үүнээс өмнө өнөөгийн Засаг дарга Ч.Чимэдийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонболд, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ нарын хамт шалгасан билээ. Ч.Чимэдийг өөрийнхөө зөвлөх, нэг намын болон тoрoл садны хамаарал бүхий хүмүүст давуу байдал олгож, хууль зoрчин, худалдаа, үйлчилгээ, барилга, байгууламжийн зориулалтаар газар олгосон хэрэгт яллагдагчаар татсан. Тодруулбал, аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгаагүй хэсэгт “Тэмүүлэл-Увс” ХХК-д эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар 200, үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар “Улааншүрэн чандмань” ХХК-д 4800, иргэн Д.Нандинцэцэгт 1000, барилга, байгууламжид зориулж Б.Мягмардорж, Б.Батгэрэл нарт тус бүр 1500, авто засварын газар нэрээр П.Ариунзаяад 48, зочид буудлын зориулалтаар “Супрема бүтик лоджэс” ХХК-д 2000 ам метр газар олгосон гэдэг.
Тэдэнд холбогдох хэргийг Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч элдэв шалтгаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. Ер нь тус шүүх авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудынхаа хэргийг шийдвэрлэдэггүй билээ. Өмнөх болон өнөөгийн Засаг дарга нарынхаа бусдад давуу байдал олгосон хэргийг хэрхэн шийдэхийг харах л үлдлээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.