Зохиогч: cool

Сүүлийн жилүүдэд манай иргэдийн гадаадад суралцах, ажиллаж амьдрах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор залилах гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон. Иргэд гадаад явах зорилгоор эд хөрөнгөө барьцаанд тавих, бусдаас зээлэх, тусламж авч “Виз найдвартай гаргана” гэсэн нэгэнд ханддаг. Гэтэл “найдвартай” хэмээх амласан этгээд иргэдийн мөнгийг нь авсан даруйдаа л зугтдаг. Мөн бэлэн мөнгө авсан, өгсөн баримт үйлддэггүй, тухайн хүнээ судлалгүй “аман гэрээ” хийж их хэмжээний мөнгө залилуулсан иргэд хэдэн олноороо тоологдоно. Нэг анхаарал татаж байгаа асуудал бол урьд нь залилангийн хэрэг үйлдэн шүүхээр ял шийтгэгдсэн этгээдүүд энэ төрлийн залилах гэмт хэрэг үйлдэж байна. /цагаачлал, ажил олгох, суралцах, зорчих виз, байнга оршин суух виз…

Цааш унших

Төрийн албан хаагчдын дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс уламжлал болгон зохион байгуулдаг “Аймгийн төрийн албан хаагчдын нөхөрсөг тэмцээн” аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлаг, албад, Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа цэргийн анги, банк, төмөр замын байгууллагуудыг оролцуулан 05 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээн: 1.Волейбол 2.Сагсан бөмбөг 3.Олс таталт 4.Ажлын байрны дасгал 5.Усан спорт /буухай/ 6.Дартс 7.Ширээний теннис 8.Шатар гэсэн төрлүүдээр явагдана. Холбоо барих утас:99039016

Цааш унших

Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-ны өдрүүд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээний “аварга”-аар монгол хүү тодорч, Монголчуудынхаа омогшлыг төрүүлээд авлаа. Энэхүү тэмцээний бага насны ангилалд Монгол улсаа төлөөлөн оролцсон Орчлон сургуулийн 2б ангийн сурагч Н.Нэмүн ялалт байгуулж, Монголынхоо рекордыг тогтоож, дэлхийн дээд амжилтыг үзүүлэн эх орондоо өчигдөр ирлээ. Түүнийг гэр бүл, найз нөхөд нь мөн Улаанбаатар Дожо клубийнх хамт олон угтаж авсан юм. Долоон настай Н.Нэмүнээс дэлхийн аварга болсон сэтгэгдлийг нь сонсоход  “Би зургаан тамирчинтай өрсөлдсөн. Аварга болоод гоё байна. Багшдаа, аав, ээждээ баярлалаа” гэлээ.  Н.Нэмүний өвөө М.Жамбал “Манай бага охины дунд хүү Н.Нэмүн…

Цааш унших

Английн Букингшэйрт дөрвөн залуу аялж байхдаа саваагүйтэн металл илрүүлэгч ашигласан байна. Энэ үеэр тэд   14-р зуунд хэрэглэж байсан 557  зоос олжээ. Уг 557 зоосны 12 нь алтан зоос бусад нь цэвэр мөнгөн зоос бөгөөд  зоосны үнэлгээ нь 150 000 паунд болж байгаа юм.

Цааш унших

Барон Унгерны цэрэгт хурандаа цолтой байсан ЦЛ.Очиров, Ц.Ж.Туванов нар 1922 оны сүүлээс Манжуурт цагааны үлдэгдэл цэргүүдийг цуглуулахыг оролдож, тагнуулын мэдээ цуглуулж байв. Ардын төрийг устгаж, Богдыг хэмжээгүй эрхт хаанд өргомжлөх зорилготой гэх энэхүү ажиллагаандаа Хатанбаагар Магсаржав. Жалханз хутагт Дамдннбазар нараас дэмжлэг авахыг хүсч, тэднийг Нийслэл хүрээний дотроос зэвсэгт бослого гаргахыг хүссэн захидлыг илрүүлжээ. Хатанбаатар Магсаржав уг захидлыг ДХГ-т өгснөөр Ц.Л.Очиров, Ц.Ж.Туванов нарыг баривчлан энэхүү хуйвалдааныг таслан зогсоосон байна. Манжуурт буй Ц.Л.Очиров. Ц.Ж.Туванов нарыг Монголд ирүүлэх арга хэмжээг цагааны цэрэгт хамт алба хааж явсан Цэдэнхалтараар дамжуулан гүйцэтгэжээ. Ерөнхий сайд тэргүүтэй Жалханз хутагт Дамдинбазар, Хатанбаатар Магсаржав нарын шийдвэрээр ДХГ-ын дарга Д.Балдандорж, хэлтсийн туслах…

Цааш унших

Тэр жижигхэн дэвтэрт сараачсан үгс сэтгэлийг минь тэгж хөмөрнө гэж би санаагүй юм даа. Тэр тэмдэглэл хөтөлдөг байсныг би мэдээгүй юм. Тэр нэгэн өдөр хүртэл. Одоогоос долоон жилийн өмнө би мэргэжил дээшлүүлэх курст сурч байхдаа түүнтэй танилцсан юм. Нүд хөмсөг болсон даруухан залуу. Анх харц тулгарах тэр агшинд тэр надад тийм нэг сонин мэдрэмж төрүүлж билээ. Тухайн үед нүдэнд дулаахан юм даа гэж бодсоноос биш өөр зүйл толгойд буугаагүй. Курсээ ч төгслөө, тэр хооронд бид хэдийнэ танилын хэмжээнээс халиад амжсан байв. Харин одоо бид хоёр охины эцэг эх болжээ. Бидний амьдралд тэгтлээ асуудал өнөөдрийнх шиг тулгарч байсан нь үгүй. Би…

Цааш унших

Өөрийн хүслээ богино хугацаанд биелүүлнэ гэдэг байж боломгүй зүйл мэт санагдаж байна уу!? Тийм биш ээ! Ид шид, шидэт саваа, бирд, дагинууд бидний хүүхэд насны үлгэрүүдтэй хамт үлдсэн. Өнөөдөр бид танд хүслээ биелүүлэх “жинхэнэ” аргуудын тухай ярьж өгье. Ямар ч хүсэл биелэх боломжтой, гол нь зөв техникийг л мэддэг байх хэрэгтэй. Та юуг өөртөө татмаар байна: мөнгө үү, хайр уу, эрх чөлөө юу? Бага зэрэг хүчин чармайлт гаргавал таны хүсэл биелэх болно! Шаардлагатай “хэрэгслийн” жагсаалт “Шидэт” аргын тухай илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа мөн хамгийн ихээр хүсэж байгаа хүслээ биелүүлэхийг хүсэж байгаа хүн бүр дараах хэдэн энгийн дүрмийг санах хэрэгтэй:…

Цааш унших

С.Зориг энэ захидлаа 1984 оны дөрөвдүгээр сарын долооны өдөр Москвагаас, тухайн үед Чехословак улсад сурч байсан дүү Оюундаа бичжээ. Захидлын мөрүүд дунд “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн үгс нь бий. Тэр тэгэхэд 22 настай байжээ. “Сайн байна уу, миний хайрт дүү! Ах нь сая чиний захидлыг аваад их баярлалаа. Би чинь бараг захиа авдаггүй юм байна. Бараг ганцхан чамаас л авдаг гэж болно. Гэхдээ би өөрөө бичдэггүйн улмаас гэдгийг бүрэн дүүрэн ойлгож байна. Москвад цаг агаар дулаарч байна гэх үү дээ. Сая цахилгаан шатанд явж байсан чинь нэг болгар шал тэнэг выражение(зүйрлэл) хэлсэн. Гэхдээ Москвагийн цаг агаарт тохирч…

Цааш унших

Цагдаагийн байгууллага залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 15- 30-ны өдрүүдэд “ЗАЛИЛАН” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд иргэдэд  эрх зүйн мэдлэг  олгох, сургалт нөлөөлөл, урьдчилан сэргийлэх ажил түлхүү  хийгдэх юм. Тэгвэл сүүлийн үед цахим мөнгө хэрэглээнд нэвтэрснээс үүдэн энэ төрлийн залилах гэмт хэрэг нэмэгдэх болжээ. Цахим мөнгө гэж юу вэ? Криптовалют буюу “Биткойн” нь анхны цахим мөнгө нэртэйгээр хүмүүст танигдсан бол үүний араас etherium, litecoin, ripple зэрэг хэд хэдэн койнууд шинээр бий болсон. Эдгээрийн ажиллах зарчим нь биткойнтой ижил, илүү хурдан шилждэг, илүү бага шимтгэлтэй зэргээрээ ялгаатай.…

Цааш унших