Нэн эртний үеэс Хятад оронд хар тамхи, марихуан хэрэглэдэг байсан талаар түүхэн эх сурвалжуудад тусгагдсан байдаг. Хар тамхины донтолт, хэрэглээ ихэссэн 1729 онд Хятадын эзэн хаан Юань Шикай өөрийн хаан байх үедээ хар тамхи хэрэглэхийг хориглосон байдаг. Тэрээр хар тамхи зардаг газрууд, татуулдаг газруудыг бүгдийг нь хаасан байна. 1800 онд Хятад улсруу хар тамхи оруулахыг хориглосон бөгөөд маш сайн хянан шалгадаг болжээ. Гэсэн хэдий ч хулгайн замаар хар тамхи оруулсаар байлаа. Ийнхүү хятад оронд хар тамхи мансууруулах бодисыг хэрэглэдэг болон түүнээс болж нас барагсдын тоо нэмэгдэж эхэлсэн байна. Хар тамхины худалдааг хорьсоор байтал зарж байсан Англи худалдаачин үхсэнээр 1839 онд…
Зохиогч: cool
“Би чамд хайртай” киноны Баяраагийн дүрээр та бидний танил болсон жүжигчин Н.Бадрал хүн хутгалж 3 жил 5 сарын ял авч байжээ. Тэрбээр ялаа эдэлж дууаад өдгөө эрх чөлөөтэй явж байгаа юм. Би чамд хайртай киноны Баяраа буюу Н.Бадралын хүн хутгалсан хэргийн тухай дэлгэрэнгүй хүргэж байна. “Би чамд хайртай” киноны Баяраагийн дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин Н.Бадрал нь Монгол улсын харъяат, 1965 онд Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, хувиараа чөлөөт уран бүтээлч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэгт амьдардаг. Соёлын тэргүүний ажилтан цол авсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, хэрэг…
Тагнуулын Ерөнхий газар үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой удахгүй болно. Үүнтэй холбоотойгоор Монголын тагнуулын байгууллагын түүхэнд үүрэг гүйцэтгэсэн хүн, үйл явдлын талаар хүргэж байна. Ц.Ширнэндамдин Цэрэндоржийн Ширнэндамдин нь 1923,1924, 1927 онуудад С.Данзан, Д.Сүхбаатар, Хичээнгүй сайд Цэрэндорж нараас Өвөр Монголын ван, гүнгүүдийг Монгол Улсад нэгдэхийг ухуулах, Банчин богдын үйл ажиллагааны талаар мэдээлэл цуглуулах, Японтой харилцаатай эсэх, Орос Улсаас Бээжин хотноо элчин суулгаж буй Монголын талаар тус улсуул ямар гэрээ хэлэлцээр хийж байгаа тухай таддан мэдүүлэхээр хилийн чанадад явуулж байжээ. Тэрээр үүрэг гүйцэтгэж явахдаа Монголын түүхийн дурсгалт зүйлүүдийг цуглуулж, Монгол “Данжуур”-ын олон ботийг Монголын шинжлэх ухааны байгууллагад хүлээлгэн өгчээ. А.Касимов Абай Касимов нь 1930 оны зун Москвагаас ирэхэд нь МАХН-ын Төв Хорооноос Алтайн казахуудын дунд ажиллуулахаар томилжээ. Түүнийг 1932 оны өвөл Шиньжаны уйгаруудын босогчдын төлөөлөгчдийн хүсэлтээр толгойлогч Кожаанясын зөвлөхөөр томилон суулгасан. Улмаар Шиньжан муж дахь хятадын цэрэг, тагнуулын байгууллага, тус муж дахь Англи, Японы тагнуул…
Хар тамхины түүх Хүн төрөлхтөн бичиг үсэггүй, балар эртний үеэрээ амьдарч байсан үеийг “Түүхийн өмнөх жилүүд” гэдэг. Тэр үеэс байгаль дээрх зарим өвс ургамлууд домог зүй, шашин, урлаг, хүн болон нийгмийн амьдрал, эдийн засаг, улс төр, дайн, шинжлэх ухаан, анагаах ухаанд тодорхой үүрэг гүйцэтгэх болсон байдаг. Анх хүмүүс амьдарч буй орчиндоо байгаа ургамал, өвснүүдийг хүний сэтгэл санааны нөхцөл байдалд нөлөөлдөг болохыг ойлгож эхэлсэн байдаг. Гималайн уулсын бэл, Андын уулсад ургадаг кокайны бутнууд, цөлд ургадаг кактуснууд сэтгэл санааг өөрчилдөг ургамлуудаас анхлан танигдсан ургамлууд байжээ. Бидэнд байгаа түүхийн эх сурвалжуудаас харахад хүнд таашаал өгдөг бодиснуудын хамгийн анхных нь архи, согтууруулах ундаа байсан…
Бурхан урлаач Д.Ухаанзаяатай хийсэн ярилцлага хүргэж байна. Хүүхэд олох ажлыг ямар үед хийж болохгүй вэ? -Хүүхэд олох ажлыг аадар бороо орсон үед, аянга цохисон үед, солонго татсан үед, ширүүн салхитай өдөр, сэтгэлийн хэт хөөрөлд автсан үед дандаа өвчтэй хүүхэд төрж байгаа. Мөн бурхан шүтээн, аав ээжийн дэргэд хийж болохгүй гэсэн нарийн нарийн заалтууд бий. Тэдгээрийг зөрчсөн тохиолдолд өвчтэй хүүхэд төрнө. Эрүүл төрсөн ч том болоод үймээн самуун дэгдээгч нэгэн болно гэж байдаг. Эдгээрийн талаар бид зах зухаас нь мэдээд авбал алдаа бага гарна. Үүнийг би шинээр гаргаж ирээд ярьж багаа биш. Олон зууны өмнө бэрийн зурхай, эр эмийн зохицох ёсон…
Х.Болор-Эрдэнэ Үл таних эхийн өчил /Хэдийгээр энэ эх хүүгийнхээ насан багад нь өөд болсон ч хэрвээ амьд мэнд суусаар бүгдийг үзсэн бол ийнхүү өгүүлэх байсан болов уу хэмээх зохиогчийн халилаар энэхүү өгүүллэгийг тэрлэв. Хэлмэгдэн цаазлагдсан хүмүүсийн ард шаналж хоцорсон мянга мянган монгол ээжийн гэгээн дурсгалд зориулав./ Түмэн олон хэлэлцэх нь миний хүүг уул өргөм том эр болсон л гэнэ. Улс орон, улаан төрийнхөө тамгыг барьсан л гэнэ. Бараа сүрнээс нь эмээгээд багын нөхөд нь хулгадаг л гэнэ. Буутай цэргээр мануулсан сүрхий өргөөнд суудаг л гэнэ. Мэдэхгүй юм даа. Ижийдээ ирж золгоод магнайгаа үнэрлүүлэн инээж л суусан. Тийм том дарга болсон…
1. ШАНАЛАЛ БОЛ ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН НЭГ ХЭСЭГ Хоёр төрлийн зовиур байдаг. Таныг шархдуулдаг шаналал, таныг өөрчилдөг шаналал. 2. ЭНЭ АМЬДРАЛЫН БҮХ ЮМ ТҮР ЗУУРЫХ Сайхан үедээ таашааж баярла. Удахгүй өөрчлөгдөнө. Хэцүү үедээ бүү санаа зов. Удахгүй бас өөрчлөгдөнө. 3. САНДРАЛ, ГОМДОЛ ХОЁР ЮУГ Ч ӨӨРЧЛӨХГҮЙ Ямар нэгэн юманд итгэж байгаа л бол үргэлжлүүлэн зүтгэ. 4. СОРВИНУУД ЧИНЬ ТАНЫ ХҮЧИЙГ ИЛТГЭДЭГ Амьдрал танд үлдээсэн сорвиноос хэзээ ч битгий ич. Сорви бол шарх чинь эдгэрээд үлдсэн зүйл. Та зовиураа дийлж илүү хүчирхэг болсон. 5. БЯЦХАН ТУЛААН БҮР УРАГШ ХИЙСЭН НЭГ АЛХАМ МӨН 6. БУСДЫН СӨРӨГ ХАНДЛАГА НЬ ТЭР ХҮМҮҮСИЙН Л АСУУДАЛ Муу…
Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Отгоннямтай ярилцлаа. Цагдаагийн ерөнхий газраас эдгээр өдрүүдэд “Залилан” нэгдсэн аяныг зохион байгуулж байна. Энэ аяны талаар ярилцлагаа эхлүүлье. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Цагдаагийн ерөнхий газраын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран 2019 оны 04 дүгээр сарын 15-30-ны өдрийн хооронд “Хариуцлагатай үйлдэл-Эрсдэлгүй амьдрал” уриан дор Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулж байна. Залилах гэмт хэргийн тухай 2010-2012 онд 6000 гаруй хохирогчтой, 15.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг бол үүнээс хойш буюу 2012-2014 онд энэ төрлийн гэмт хэргийн гаралт харьцангуй бага байсан. Гэтэл 2014 оноос хойш бусдыг залилах хэрэг ахиад нэмэгдэх…
Бидний өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэдэг төмсийг зөвхөн хоол хүнсэнд хэрэглэх биш, арьс арчилгаанд үр дүнтэй ашиглах тухай маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Айл бүрийн гал тогоо, хөргөгчинд байдаг төмс нь амт шимт сайтай төдийгүй толгой өвтгөм олон асуудлуудаас ангижруулах ид шидтэй аж. Ингээд төмс хэрэглэдэг хүн бүртээ зориулан тус хүнсний ногоог ашиглаж арьсаа арчлах гайхалтай аргуудыг танилцуулъя. 1Хавагнасан нүдийг эмчлэх Дутуу нойртой хонох, уйлсны дараа нүд хавагнаж, хүндхэн асуудал үүсдэг билээ. Харин та төмсний тусламжтайгаар асуудлаасаа ангижрах боломжтой юм. Үүнээс гадна төмс нь арьсны хөхрөлтийг арилгахад ч мөн чухал үүргийг гүйцэтгэдэг байна. Танд хэрэг болох зүйлс: Түүхий төмс – 2…
Угаалга хийх нь гэрийн эзэгтэй нарын хувьд хамгийн их цаг зав барсан, дуусдаггүй ажлын нэгд тооцогддог байсан цаг бий. Техник технологийн хөгжил дэвшлийн ачаар шинэ загварын, “ухаалаг” угаалгын машинууд үйлдвэрлэсээр байгаа билээ. Эмэгтэйчүүд өдөрт 17 минутыг угаалга хийхэд зарцуулдаг гэсэн судалгаа гарсан байна. Харин дараах мэдээллээр бид танд хэрхэн богино хугацаанд угаалга хийх болон хувцсаа шинэ мэт өнгө оруулах талаар зөвлөгөө өгөхөөр бэлтгэлээ. Угаалгын машинаа цэвэрлэхдээ ам зайлагч ашиглаарай Угаалгын машины ажиллагааг сайн хэвээр нь байлгахын тулд цэвэрлэж, халдваргүйжүүлэх шаардлагатай. Үүнд зориулсан тусгай угаалгын нунтаг байдаг боловч та энгийн ам зайлагчийг ашиглах боломжтой. Ингэхийн тулд угаалгын нунтаг хийдэг хэсэгтээ тал…
