“Фантастик” продакшн жил бүр өөрийн гэсэн өнгө аястай шинэ содон кинонуудаараа үзэгчдийг байлдан дагуулдаг. Тэд энэ удаад “Зура-2” буюу Цурам ажиллагаа гэх уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж буй. Тун удахгүй нээлтээ хийх тус бүтээлд “Фантастик”-ийн даруухан хэрнээ дотортой, харизм сайтай жүжигчдийн нэг Б.Ганчулуун тоглож буй сурагтай.
Түүний хувьд тэр бүр олны өмнө ил гарсан дүр аваад байхыг хүсдэггүй, арын ажлыг хамгийн сайн хийдэг гэдгээрээ алдартай.
Б.Ганчулуун мэргэжлийн ур чадвараа одоогоос гурван жилийн өмнө продакшныхаа арван жилийн ойд зориулж бүтээсэн “37-р Точка” олон ангит киноны бага эрэгтэй дүү Болдын дүрээр харуулсан билээ.
Ямартаа ч, гэнэн, хөгжилтэй дүр болох Болдыг дэлгэцэнд амьдруулсан Б.Ганчулуун ямар үүрэг рольтой энэ удаад үзэгчидтэйгээ уулзахыг харах л үлдлээ.