Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газарт улиран томилогдсон хэд хэдэн сайд бий. Тэдний нэг бол Боловсролын сайд П.Наранбаяр.
Түүний оронд ХҮН намын генсек П.Ганзоригийг томилох гэж байсан хэдий ч шийдвэр өөрчлөгдөж П.Наранбаяр суудалдаа үлдсэн байдаг. Тэгвэл эл үйл явдалтай зэрэгцэн Элсэлтийн Ерөнхий шалгалт улс орон даяар эхэлж олон нийтийн шүүмжлэлийг нэлээдгүй дагуулаад буй. Энэ асуудал Боловсролын сайд П.Наранбаярыг суудлаас нь унагах хэмжээнд яригдаж байна.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Б.Бат-Эрдэнэ нар энэ асуудалтай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах санал гаргахаар болжээ.