Тагнуулын Ерөнхий газар үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой удахгүй болно. Үүнтэй холбоотойгоор Монголын тагнуулын байгууллагын түүхэнд үүрэг гүйцэтгэсэн хүн, үйл явдлын талаар хүргэж байна.
Ц.Ширнэндамдин
Цэрэндоржийн Ширнэндамдин нь 1923,1924, 1927 онуудад С.Данзан, Д.Сүхбаатар, Хичээнгүй сайд Цэрэндорж нараас Өвөр Монголын ван, гүнгүүдийг Монгол Улсад нэгдэхийг ухуулах, Банчин богдын үйл ажиллагааны талаар мэдээлэл цуглуулах, Японтой харилцаатай эсэх, Орос Улсаас Бээжин хотноо элчин суулгаж буй Монголын талаар тус улсуул ямар гэрээ хэлэлцээр хийж байгаа тухай таддан мэдүүлэхээр хилийн чанадад явуулж байжээ. Тэрээр үүрэг гүйцэтгэж явахдаа Монголын түүхийн дурсгалт зүйлүүдийг цуглуулж, Монгол “Данжуур”-ын олон ботийг Монголын шинжлэх ухааны байгууллагад хүлээлгэн өгчээ.
А.Касимов
Абай Касимов нь 1930 оны зун Москвагаас ирэхэд нь МАХН-ын Төв Хорооноос Алтайн казахуудын дунд ажиллуулахаар томилжээ. Түүнийг 1932 оны өвөл Шиньжаны уйгаруудын босогчдын төлөөлөгчдийн хүсэлтээр толгойлогч Кожаанясын зөвлөхөөр томилон суулгасан. Улмаар Шиньжан муж дахь хятадын цэрэг, тагнуулын байгууллага, тус муж дахь Англи, Японы тагнуул туршуулыг илрүүлэх, тэднийг босогчдын эгнээнд нэгдэхээс урьдчилан сэргийлэх, тэнд ажиллаж буй Л.Дэмбэрэлтэй холбоо барих ажлаар Турфан, Кашгар, Хами, гар сүмийн чиглэлд Шарил Утеповын хамт удаан хугацаагаар үүрэг гүйцэтгэж байв. Ц.Дүгэржавын хамт дүрвэн гарсан иргэдийг буцаан авчрах, ухуулга сурталчилгааны ажил хийж байв.
Ө.Сагадай
Өвшингийн Сагадай нь 1933 оноос хойш хилийн чанадад удаа дараа гусгай үүрэг гүйцэтгэж байжээ. 1934 онд Цагаангол, Байтаг богд, Хар, Хөх сэрх ээрэг газарт бугшсан хасгийн дээрэмчдийн дунд есөн удаа орж, толгойлогч Айкем, Сламий нартай уулзан Монголд дээрэм, довтолгоо хийх төлөвлөгөө, хүн хүч, суурьшил, Гоминьданы Хятадтай харилцаж байгаа байдлыг судалж байв. 1944 оны 9, 10 дугаар сард бүлгийнхээ хамт явж Цонж хотын зүүн район Мулейхе хошууны мянга гаруй хасаг өрхийг Алтайн хасгийн тэмцэгчидтэй нэгтгэн Гоминданы эсрэг босгож, Хятадын цэргийн хүнсний малаас 6000 хонь, 150 үхэр, 35 үхэр болон зэвсэг хэрэгслийг олзлон босогчдод өгч байв. 1948 онд Оспаны харин нэгэн баатрыг дагуулан ирж, Булганы бүлэгт мэдэгдэж байжээ.
Б.Буянчуулган
Бүрдийн Буянчуулган нь түүхч, манжич,эрдэмтэн, дипломатч, Хятадын газар нутгийн байдал, хэл заншлыг сайн мэддэг, өргөн харилцаатай, түүнийг “Ганжуур”, “Данжуур” хэмээх номын цаас олох ажлын халхавчаар Цэрэнноровтой уулзуулах, түүний хань хамсаатан болон Японд одсон А.Данзантай холбоо барих тусгай үүрэгтэйгээр Хятад руу явуулж байсан.
Б.Дүгэр
Батбаярын Дүгэр нь Торгууд Вангийн хошууны ноён Намжундун хошууныхаа чмнээлэг айлуудын дагуулан Шиньжаны Цагаан гол, Байтаг Богдод очиж нутаглахад эцгийн хамт явсан бөгөөд 1924-1934 онд ДХГ-ын даалгавраар Шиньжанд тусгай үүрэг гүйцэтгэж байв. Тэрээр бусад нөхдийн хамт 1930 оны эхээр баруун аймгуудаас Шиньжанд гарсан оргодол, дүрвэгсдийн дунд ажиллаж 250 гаруй өрх айлыг эх оронд нь буцаан ирүүлэхэд оролцсон.