Нийслэлчүүд шинэ оноо угтаж төв талбайдаа сүлд мод засдаг. Энэ жил уламжлал ёсоор төв талбайдаа сүлд модоо засч ирэх арванхоёрдугаар сарын 14-ний баасан гаригт гэрлийг нь асаахаар тогтсон байна. Мөн нийслэлчүүд шинэ оноо угтаж, хуучин оноо үдэхээр арванхоёрдугаар сарын 31-ний орой Д.Сүхбаатарын талбайдаа цуглаж “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн зохион байгуулдаг билээ. Түүнчлэн дүүргүүд ч өөрийн харьяа нутаг дэвсгэртээ шинэ оныг угтсан арга хэмжээ зохион байгуулдаг юм. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмааг томилсон байна. Энэхүү…
Зохиогч: cool
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан. Энэ өдрийг дэлхий нийтээрээ уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн юм. Манай улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод 2009 онд нэгдэн орсон байдаг. Энэ өдрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр тусгай сургалттай 116, 73 дугаар сургуулийн 60 гаруй хүүхдүүдийг хүлээн авч нийслэл хотоор аялуулж байна. Хүүхдүүд хотын аяллаар цэргийн музейг үзэх бол мөн Хүүхэлдэйн театрт “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг үзэх юм. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичсэн төдийгүй Нийслэлийн Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй…
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит ХХ хуралдаанаар нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэж байгаа. Өнөөдөр хэлэлцэх асуудлыг хороодоор хэлэлцүүлж байна. “Аз жаргалтай хот” хороогоор “Нийслэлийн 2019 оны төсөв батлах тухай”, “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Концессын зүйлийн жагсаалт шинэчлэх батлах тухай, нийслэлийн ИТХ-ын 2018 оны 03/02 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улаанбаатар хот нь Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөг Европын сэргээн босголт хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр боловсруулан байгаль экологи болон дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэснээр 1.4 сая хүн амтай Улаанбаатар хот, Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Ногоон хотуудын хөтөлбөрт нэгдэж буй Азийн анхны хот болох юм. Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөг БНСУ-ын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх ба Монгол Улсын нийслэлд нэн тэргүүнд тулгамдаж буй байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардлагатай хөрөнгө оруулалтыг тодорхойлж хамтран ажиллах юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх эхний төсөл нь Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл байхаар төлөвлөжээ. Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын…
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит ХХ хуралдаанаар нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэж байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг танилцууллаа. Хуулийн этгээд: Багахангай дүүргийн “Багахангай мах боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ /Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах/ Булган аймгийн Хялганат тосгон “Үртсэн шахмал түлшний үйлдвэр” ОНӨААТҮГ /Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах/ Эд хөрөнгө: Налайх дүүргийн 4 хороо “Чандмань – Налайх” ОНӨААТҮГ-ын Ахуй үйлчилгээний төв /Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах/ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн Засаг захиргааны “Хангарьд ордон”-ы барилга /Нээлттэй дуудлага худалдаа/ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байрын барилга /Хуучнаар Бизнес хөгжлийн төвийн барилга/ /Нээлттэй…
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит ХХ хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар ирэх 2019 оны төсөв болон хувьчлах өмчийн жагсаалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах зэрэг 6 асуудал хэлэлцэх юм. 2019 оны төсвийн төслийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд танилцууллаа. Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд ирэх онд татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй, тогтвортой байлгах бодлогыг баримталжээ. Ингэхдээ төсвийн орлогын 83.4 хувь буюу 835.1 тэрбум төгрөгийг татварын, үлдсэнийг нь татварын бус орлогоос бүрдүүлэхээр тооцсон байна. Харин төсвийн зарлагыг боловсруулахдаа 33.4 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах олговорт, 73.4 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн үйлчилгээний…
Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадам 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Crocus Event Hall”-д болно. Наадмын шагналын сан 99 сая төгрөг байх бөгөөд “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинацуудад нийт 28 төрөлд нэр дэвшүүлэн, шалгаруулах юм. Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтын материалыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 01 өдрөөр дуусгавар болгоно. Тиймээс наадамд нэр дэвшүүлэх материал өгөх байгууллага, сэтгүүлч нар хугацаандаа багтаан ирүүлнэ үү.…
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, хүүхэд залуучуудад зориулсан, хүүхдийн номын хамгийн том хямдралтай үзэсгэлэн, худалдаа нийслэл хотод маань анх удаа болох гэж байна. Тус үзэсгэлэн худалдаа нь “Уншлагыг дэмжих 2021” төслийн хүрээнд 12 дугаар сарын 1,2-ны Бямба, Ням гарагт Соёлын төв өргөө болон Улаанбаатар хотын номын санд зохион байгуулагдах нь ээ. Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог тус үзэсгэлэн худалдаанд нийслэлийн бүх номын дэлгүүр, хэвлэлийн газрууд нэгэн дор чуулж хамгийн том хямдралтайгаар номын худалдаагаа явуулах юм байна.
15 жилийн өмнө Монголын анхны аймшгийн жанрын нэвтрүүлэг “Шөнө Дундын Яриа” хийгдэж, тухайн үед цоо шинэ жанрыг үзэгчдэд хүргэн, үзэгч олны сонирхлыг ихээр татаж байв. 2013 онд тус нэвтрүүлэг нь кино хэлбэрт шилжсэнээр “Шөнө Дундын Яриа” бүрэн хэмжээний уран сайхны кино болон үзэгчдэд хүрч, тухайн оныхоо “Академи Авардс 2013” наадмын шинэ давлагаа шагналыг хүртэн, ашиг орлогоороо тэргүүлж байсан билээ. Энэ удаад инээд, айдсыг хослуулсан маш хурц үйл явдалтай өвөрмөц жанрын “Шөнө Дундын яриа 2” УСК бэлэн болж 2018 оны 11-р сарын 30-нд албан ёсны нээлтээ хийхээр товлогдсон байна. Тус кино нь “Очир фильм” студид хийгдсэн бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Монгол фото” студи, туслан гүйцэтгэгчээр “Борн фильм” студи хамтран бүтээжээ. Зохиолч найруулагчаар залуусын сайн мэдэх “Шөнө дундын яриа-1 ”болон “Хамгийн сайхан нь” кинонуудыг бүтээсэн найруулагч О.Батзориг ажилласан ба ерөнхий продюсероор Д.Цэдэнгомбо,…
-Өнөөдрийн байдлаар тус чиглэлд тээврийн хэрэгслийн цуваа, дараалалгүй болсон бөгөөд тээврийн хэрэгслүүдийг Гаалийн хяналтын бүсүүд болон задгай талбайд бүрэн байршуулж дуусаад байгаа аж- Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Өмнөговь аймгийн Гашуунсухайт, БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслийн дараалал энэ сарын 06-ны өдрөөс эхлэн 130-140 км-т хүрч, нийт 6500 орчим тээврийн хэрэгслийн цуваа үүсээд байсан юм. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээвэр зохион байгуулалттай холбоотой шуурхай арга хэмжээ авч, холбогдох байгууллагуудтай хамтран дээрх асуудлыг шуурхай шийдвэрлэсэн байна. Тухайлбал, уурхайн ачилтуудыг түр зогсоон хил, гаалийн байгууллагуудтай хамтарч нүүрс тээвэрлэлт хэвийн болох…
