Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах, хөл хориог үргэлжлүүлэх шийдвэр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар гарч Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан билээ. Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамжийн үйлчлэх хугацааг ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/752 дугаар тоот захирамж өнөөдөр гарлаа. Захирамжид “Дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай…
Зохиогч: Эрхэм админ
Бодож л сууна. Ээжээсээ мөнгө авч чихэр авахаар гүйдэг хүүхэд байлаа. Ээжээсээ мөнгө авч найз охиндоо бэлэг авч өгдөг залуу байлаа. Одоо ээжээсээ мөнгө авч амьдралынхаа дутууг нөхсөн өрхийн тэргүүн болжээ. Миний муу ээж насаараа л эд баялагт шунаж үзээгүй. Олоон жилийн өмнө аавын минь авч өгсөн ганц сүүжин ээмэгтэй. Эгэл хөдөөний л хүн. Болж бүтэхгүй үед тэтгэврээ зээл ээд өгчихнө. Тийм атлаа өр нэхэхгүй. Хүү төрүүлснийхээ төлөө банканд хүртэл өмнөөс минь хүү төлөөд л явж байгаа. Бодож л сууна. Өдөр бүхэн ээжтэйгээ утсаар ярина. Биднийг л асуусаар байгаад яриа өндөрлөнө. Бие нь яаж байна. Ядарч байна уу гэж асуух…
2020 оны 05 сарын 29-ны өдөр 15:00 цаг орчим Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр Ар гүнтээр Партизан явах замд Subaru Imprezza маркын автомашины жолооч Д нь #согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад /1,26%-ийн согтолттой/ замын чиглүүлэгч бетонон шон мөргөж, мөргөлтийн улмаас онхолдож хамт зорчиж явсан өөрийнх нь 3 болон 5 настай хүүхдүүд нь автомашины цонхоор шидэгдэж маш хүнд гэмтсэн осол гаргалаа. Ослын улмаас гэмтсэн хүүхдүүд ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд биeийн байдал хүнд байна. Ухамсарт хүн та согтуугаар бүү жолоо бариач!!! Бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг яагаад өөрсдөө хохирооно вэ!!!
Өнөө үед эмэгтэйчүүд жирэмсэн эсэхээ мэдэхэд амар хялбар олон арга хувилбаруудтай болсон. Түүнээс хамгийн хялбар бөгөөд найдвартай арга бол жирэмсний тест юм. Харин бүдүүлэг эртний эриний үед эмэгтэйчүүд бие давхар болсноо мэдэхэд үнэхээр хэцүү байжээ. Түүнчлэн бие давхар гэдгээ эрт мэдээгүйн улмаас хэвлий дэх ураг бүтэх, тухайн эмэгтэй амь насаа хүртэл алдах өндөр эрсдэлтэй байсан гэдэг. Ингээд жирэмсэн эсэхийг мэдэх эртний аргуудтай танилцацгаая. 1. Улаан буудай, арвайн арга Эртний Египетэд МЭӨ 1350 онд, эмэгтэй хүн улаан буудайн соёолж дээр хэдэн өдрийн турш шээгээд, хэрвээ буудай нахиалсан бол тэр эмэгтэй жирэмсэн, харин нахиалаагүй бол жирэмсэн биш хэмээн үздэг байжээ. Хамгийн сонирхолтой…
Монголчууд бид “Шүд эрүүл бол бие эрүүл” гэж ярьцгаадаг. Бага насны хүүхдийн сүүн шүд хэдий чинээ эрүүл ургана төдий ясан шүд ургахад сайнаар нөлөөлдөг байна. Манай эцэг эхчүүд хүүхдийн сүүн шүдийг дахин ургах юм чинь гээд нээх их ойшоодоггүй. Энэ нь үнэхээр буруу зүйл юм. Тиймээс хүүхдийн сүүн шүдийг сайтар арчилж хамгаалж байх нь чухал юм. Хүүхэд 3 нас хүрэхэд сүүн шүд нь шүдэлж доороо 10, дээрээ 10 шүдтэй болсон байдаг. Яагаад сүүн шүдийг хамгаалах ёстой вэ? • Хүүхдийн шүд цоорвол маш хүчтэй өвддөг • Цоорсон сүүн шүдийг авахад араанууд нь урагшаагаа түрж ургах ба ясан шүд ургах зай багасах…
“Тураах хоолны дэглэм” гэж бичээд “Google”-дэхээр олддог, уншихын төдийд л өлсмөөр хэцүүхэн дэг журмуудыг ээ. “Гоо сайхан үргэлж золиос шаарддаг” гэдэг үгийг хором тутамдаа бодсон ч толгой эргэж, ходоод өвдөх таагүй “золиос”-ыг бидний хэн нь ч хүсэхгүй шүү дээ. Тийм болохоор, одоо байгаадаа сэтгэл хангалуун боловч өмсөхөөр авсан бариу даашинзандаа, бас өөрийгөө бүх талаас нь гайхуулах боломж олддог шинэ жилийн үдэшлэгтээ зориулаад хэдхэн киллограм хасчих арга чарга хайж байгаа бүсгүйчүүддээ зориулаад бид Сүү ХК-тай хамтран энэ эрүүл, боломжийн дэглэмийг боловсрууллаа. Өглөө, оройд биеийг сэргээж, хэрэгцээтэй шим тэжээлийг өгөх хөнгөн чанарын хүнснүүдийг, харин өдөр нь уураг, витаминыхаа хэрэгцээг хангах гол хоолоо…
“MNTM” шоуны шилдэг оролцогчдын нэг, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ю.Балжидмаа “News” агентлагийн захирлын хүү Г.Анархүү нар гэр бүл болоод удаж байгаа билээ.Олон ч салбарт өөрийн хүчийг сорьж яваа нэгэн бол Г.Анархүү Г.Анархүү цахим хуудсандаа “Краштайгаа зургаа авхуулаа” хэмээжээ. Түүний краш эмэгтэй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, 57 кг-д дэлхийн чансааг тэргүүлэгч Д.Сумъяа юм.
ҮХЛЭЭС ЗУГТАЖ, АМЬДРАЛД ТЭМҮҮЛСЭН 28 ХОНОГ Гуравдугаар сарын 22. Хилийн 0101 дүгээр ангийн боомтын аюулгүй байдлын орлогч, ахлах дэслэгч М.Бүрэнсайханы хүү 10 настай Б.Төгсжавхлан бусад хүүхдүүдийн нэгэн адил унадаг дугуйгаараа тоглож байв. Гэхдээ энэ өдөр хүүд золгүй явдал тохиолдохыг хэн ч урьдчилан харж, тааварлаж чадаагүй. Далдыг хардаггүй л юм бол тийм боломж ч байхгүй л дээ. Аав, ээжийгээ албандаа явсан хойно найзуудынхаа хамтаар дугуй унахаар гарсан хүү санамсаргүй хоёр шонгийн хооронд татсан уяанд өлгөгдөж тархиараа газарт саван унасан байна. Өлгөгдөх үед хүүгийн төвөнх нь цаашаа чихэгдэж улмаар амьсгалах боломжгүй болсон байдаг. Ингээд тархинд очих хүчилтөрөгч, цусан хангамж саатаж тархинд үхжилт…
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав нар мэдээлэл хүргэлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар “Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд гол дагуу амралтаа өнгөрүүлдэг. Ялангуяа амралтын өдрүүдэд бага насны хүүхдүүдээ дагуулан явж голын усанд тоглуулах, амрах нөхцөл байдал үүсдэг. Үүнтэй холбогдуулан иргэдийг усанд осолдохоос сэргийлж тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна. Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын…
Ах аа маргааш байх болов уу ? Хоолоор биш хөгжлөөр цангасан хүүхдүүд гялтайх ганц гэрэл олоод харчих гэсэндээ тээр алсын гэр хорооллоос үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж ирээд өөрсдөө гэрэл болоод явчихлаа даа. Нэг биш дөрвөн бяцхан амь. Ийм юм бичих, шээр хийх тоолондоо гутармаар арчаагүй санагдах юм. Гурав хоногийн дараа хүүхдийн баяр болох гэж байна та бид ядаж тэр өдөр хүртэл дараагийн сенсаацаа хойш нь тавиад хүүхдийн асуудалд анхаарлаа хандуулж чадах болов уу ? Одоо энэ асуудал дээр хэн хариуцлага хүлээх вэ ? Сонгуулийн өмнө солиор ! гэх байх даа тээ ? Үндсэн хуулин дээр Монгол хүн эрүүл аюулгүй амьдрах…