Баянзүрх дүүргийн 24-р хорооны Цахалайн дугаар тоотын иргэн энэ охиноор бахархаж бна бас баярлаж бна. Хөрш айлын тооноор нь гал гарч бгааг хараад очиж. Гэрт ганц биеэрэй амьдардаг хөл муутай өвөөг шатаж буй гэрээс гаргах яг тэр хоромд хөлийн ард нь шатаж буй гэр нь нурж. Өвөөг аюулаас зайлуулаад дуудлага өгч галыхан ирж унтраасан бна. Отгонбаатар овогтой Болорцэцэг охинд баярлалаа. Тэр бол жинхэнэ бөгөөд эгэл баатар юм даа.
Зохиогч: Эрхэм админ
“Boston Dynamic” компани хонь хариулдаг робот-нохойг зохион бүтээжээ. Үүгээр ч зогсохгүй энэ нохой нь ургац хурааж, маршрут боловсруулах чадвартай. Робот нохой “Spot” өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн фермерүүдийн аврал болж чадахаар болсон байна. “Endgadget”-ийн нийтэлснээр “Spot”-ийг үйлдвэрлэгч компани роботын үйл ажиллагааг автоматжуулж байгаа тухайгаа ярьсан бөгөөд одоо робот хүрээлэн буй орчноосоо шалтгаалан өөрөө бие дааж даалгавраа тохируулж чадахаар болсон аж. Тэрээр хонь бэлчээх, ургац хураах, газрын зураг боловсруулах, маршрут боловсруулах, саад бэрхшээлийг даван туулах гэх мэт чадварыг сурсан байна. Түүний бүх үйлдлийг “Rocos” вэб интерфейсийг ашиглан дэлхийн аль ч газраас хянах боломжтой. Хөгжүүлэгчид энэ аргаар фермерийн аж ахуйд хандах хандлага удахгүй…
Монголын эмэгтэй дуучдаас дуучин Наран өвөрмөц эршүүд хоолойгоороо эрс ялгардаг. Дээрээс нь дуучин бүсгүйн хувийн амьдралыг сонирхох хүн цөөнгүй байдаг билээ.Дуучин Наран цахим хуудаснаа ” Бид ихэнхдээ ирээдүйг бодон амьдрахын утга учрыг сайн мэдэрч, ойлгох завгүй гүйсээр… Үнэндээ яг өнөөдөр, маргааш бид эрүүл саруул , амар амгалан, сэтгэл хангалуун байх нь их чухал гэдгийг л анхаарахгүй орхиж болохгүй” хэмээсэн байна
Жирэмсэн эмэгтэйчүүд болон махлаг эмэгтэйчүүдэд тохиолдог том асуудал бол язралт юм. Бүсгүйчүүдээ энэ асуудал дээр санаа зовох хэрэггүй боллоо. Та ердөө гэртээ маск бэлтгээд 3 өдрийн дотор гэхэд язралтаасаа салах болно. Хийх арга :Хайруулын тавган дээр кокосын тос 1 аяга хийж, цөөн хэдэн хатсан сарнай дэлбээг хийгээд 20 минут болгоно. Хэрэглээ:Орой унтахаасаа өмнө язралт болсон газраа түрхэн массаж хийгээд түрхсэн тосоо угаахгүйгээр хонуулаад маргааш өглөө нь хүйтэн усаар зайлж угаана.
Японд амьдарч байхад нүдийг минь нээсэн 17 ЧУХАЛ ХИЧЭЭЛ 1.Талархлаа үргэлж илэрхийлэх. Японд хэн нэгний хүргэсэн ач тусыг зүгээр л хүлээн авах бус, аль болох чадлынхаа хэрээр заавал хариу барьдгийг сурах болно. Бичээгүй талархлын захидлаа санаж байна уу? Худалдаж авчихаад илгээгээгүй төрсөн өдрийн мэндчилгээ юу? Ийм зүйл Японд хэзээ ч тохиолдохгүй. Хариу талархал илэрхийлнэ гэдэг сэвгүй харилцаанд тавигдах эн тэргүүний шаардлага. Магадгүй илүү олон сонголттой учраас хариу талархал илэрхийлэх нь Японд илүү амар хялбар байж болох юм. Хэрэв хэн нэгэн чамд шинэхэн авсан буйданг гэр лүү чинь оруулахад тусалсан бол, өөрийн талархсанаа илэрхийлэн ундааны автомат машинаас нэг хүйтэн ундаа аваад…
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэж байсан газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэхүү харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан эндэж осолдон амь насаа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхэнд нь хандаж, гүн эмгэнэл илэрхийллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан . Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба нар бодит мэдээллийг хүргэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан…
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш ой хээрийн түймэр 6 дуудлага, өнжмөл шар өвс шатсан гэх 232 удаагийн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын албан хаагчид үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Нийслэлийн Засаг даргын А/487 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн ногоон бүсэд Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн алба, Цагдаагийн газрын албан хаагчид хамтран хөдөлгөөнт эргүүл хийж байгаа юм. Өнгөрсөн 14…
Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Баянхошуу дэд төвд “Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэл”-ийн төв нээлтээ хийв. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит…
Өчигдөр /2020.05.27/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажил хийгдэж байснаас үүдэлтэй усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж байв. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн…