Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо”-той хамтран “Улаанбаатар Травэл Экспо-2020” үндэсний аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг энэ сарын 29-31-ний өдрүүдэд 6 дахь жилдээ “ТӨЛӨВЛӨЕ, АЯЛЪЯ, СУРАЛЦЪЯ” уриатайгаар зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, “Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо” ТББ-ны тэргүүн Ё.Бадрал, “Орхон” гэр баазын захирал Г.Отгонбаатар нар мэдээлэл өглөө. Цахимаар зохион байгуулагдах уг үзэсгэлэнгээр төрийн болон төрийн бус байгууллага, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, сувилал, даатгал, нислэгийн тийз борлуулагч, авиа компаниуд, аяллын клуб, машин түрээсийн үйлчилгээ, тур оператор байгууллагуудын нэгдсэн мэдээллийг…
Зохиогч: Эрхэм админ
Чойжин ламын сүм музейн тохижилтын явцын талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн нар өнөөдөр мэдээлэл өглөө. Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т заасны дагуу Нийслэл хотыг Аялал, жуулчлалын төв хот болгох зорилтыг дэвшүүлсэн.Дээрх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын зүгээс соёлын өв болсон барилга байгууламжуудыг тохижуулах, дурсгалт барилгад учирч буй эрсдэлийг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч…
Юу идвэл ХӨХНИЙ СҮҮНИЙ ГАРЦ сайжрах вэ? • Манай уламжлалт хүнс шар будаа, гүзээний шөл, шар будааны зутан • Шар лууван, навчит байцаа, нохойн хошуу, цагаан лууван, шидийн самар • Ногоон гоньд, зираа /шүхэртний овгийн жижиг цагаан эсвэл ягаан цэцэгтэй, анхилуун үрийг нь хүнс ба эмнэлэгт хэрэглэх нэг наст өвслөг ургамал/, халгай, гоньд /салаат чагирам/ зэргийг хандалж уух • Гэр бүлийн тайван байдал • Гэр бүлийнхэн эх, хүүхдийн дэргэд тамхи, архи хэрэглэхгүй байх • Хүрэн манжин, гишүүнэ, шанцайд бага зэрэг нитрат агуулагдсан байдаг тул хязгаартай маш багаар хэрэглэнэ. ХӨХҮҮЛ ЭХЧҮҮДЭД ХОРИГЛОХ ХҮНС • Хөхүүл үед утсан, лаазалсан мах, лаазалсан загас,…
Топ Пүүжээгийн “Их багш”-тай танилц Топ модель Д.Пүрэвсүрэн сүүлийн хэдэн жил иогийн урлагт хамаг бие мах бодь, зүрх сэтгэлээрээ “уусан шингэсэн”. Тиймээс тэрээр хоёр жилийн өмнөөс эхлэн өөрөө багш болж, шавь төрүүлэх болсон. Тэгвэл түүнийг энэхүү дасгал хөдөлгөөнд дурлуулсан хүн бол иогчин П.Наранчимэг. Тэднийг багш шавь гэхээс илүү дотны найзууд гэдэг юм билээ. П.Наранчимэгийн хувьд өдгөө 33 настай, 3 хүүхдийн ээж, бас “Нараа иога” төвийн эзэн.
З. Энхболдын зүүдний “мангаа” Урд насандаа өстөн байсан болов уу гэмээр хоорондоо хонзонтой хүмүүс бол З.Энхболд, Л.Наранбаатар нар. Хэдэн жилийн өмнө З.Энхболдыг УИХ-ын дарга байхад оймсоо авч шидээд, Wikipedia-д бүртгэгдсэн хүн бол Л.Наранбаатар. Түүний энэ үйлдэл олон улсын анхааралд хүртэл орсон. Тухайн үед түүнийг Төрийн ордоноос гавтай ачигдсаныг тэр бүр хүн мэдээгүй. Түүнээс хойш З.Энхболдын нүдэнд “хог” мэт үзэгдэх болсон Л.Наранбаатар МАК-т хэсэг хугацаанд ажиллаж, чимээ сураг алдарсан. Гэвч сонгуулийн чимээнээ ахиад л “Зи”-тэйгээ тэрсэлдээд унах нь тэр. Тавантолгойн тойрсон асуудлаар З.Энхболдыг сандаргаж эхэлсэн тэрээр “Зи” аль тойрогт дэвшинэ, яг тэнд нь очиж “булайг нь дэлгэнэ, шавар хаана” гэдгээ мэдэгдэж,…
Австралийн Войсын эхний шатанд монгол залуу https://www.youtube.com/watch?v=7iKV-54DL7w
Тахианы шөлөөр тамиржуулж яваа Э.Туул Хөл хорио тогтоонгуут хүнсний хомсдол бий болох вий гэсэн айдас иргэдийн дунд бий болсон. Тиймээс хүнсний зах, хүнсний бөөний дэлгүүрүүдийн лангуу хоосорч орхисон. Энэ үед “Оргио” тахианы махаар үйлчилгээ үзүүлдэг Э.Туул хатагтай “Үндэсний үйлдвэрлэгчийн нийгмийн хариуцлагаа хүлээн үнээ нэмэхгүй, өөрийн гэрт тань хүргэж өгнө” гэж хэлээд үйлчүүлэгчдээсээ КОКО үнэлгээ авсан. Тус мах өдгөө дэлгүүрүүдээр зарагдахын хажуугаар гэрээр хүргэлт хийгдэж байгаа гэнэ лээ. Туйлын брэндлэг гэгддэг Э.Туул хатагтай өдгөө өөрөө АНУ-д байгаа билээ.
Ном уншдаггүй хүнтэй хэзээ ч гэрлэж болохгүй. Яагаад? Яагаад гэвэл тэр чамайг үргэлж амьдын тамд байлгана. Ном уншдаггүй хүн маш мулгуу нэгэн байдаг. Мулгуу хүн залхуу, хармаа хоосон, аливааг ухаж ойлгох чадвар муу, эдийн шуналтай, уур омог ихтэй, үйл хөдлөл үг хэлээрээ үргэлж хүний дургүй хүргэдэг, бие сэтгэлээрээ эрүүл бус, хүний ач тусыг хэзээ ч боддоггүй, бусдын муу нөлөөнд автамхай, амьдралын зорилгогүй, улс орондоо болон гэр бүлдээ хийсэн бүтээсэн зүйлгүй олон муу зуршлын нийлбэр болсон, сэтгэлийн болоод бие бялдарын хатгүй, ходоод болон бэлгийн таашаал хоёртоо хамаг цаг заваа зориулдаг, худлаа үнэн ярьсан нэгэн байдаг юм. Тэгэхээр ном уншдаггүй хүнтэй хэзээ…
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нь 1973 оны зургадугаар сарын 13-нд төржээ. Түүний эхнэр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо билээ. Тэрээр С.Амарсайхан нь 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa мужийн коллеж, 1998-2000 онд Соут Вест их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн магистр зэрэгтэй. 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны консулын ажилтан, атташе байв.2007 оноос “Оюуны ундраа групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байгаад 2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байсан. 2017 онд НИТХ-ын даргаар сонгогдсон бөгөөд 2019 оны хоёрдугаар…
Нийтийн дууны ертөнцөд гэр бүлийн хос дуучин цөөнгүй бий. Тэдний нэг бол “Аархал” дууны Э.Төрмандах, “Миний ээж хөөрхөн” гэх мэт дууг дуулдаг Э.Гансувд хоёр билээ. Э.Төрмандахын эхнэр гэдгээр нь олон хүн мэднэ. Хосууд анх СУИС-д суралцаж байхдаа танилцан оюутны дотуур байранд хамтын амьдралаа эхлүүлж байсан түүхтэй. Дуучин мэргэжилтэй О.Гансувд нэг хэсэг сайн эзэгтэйн үүргээ биелүүлэн завгүй байсан ч сүүлийн үед уран бүтээлдээ эргэн ороод байгаа билээ. Цахим хуудаснаа “Шааал худлаа дүр эсгэх дургүй!” хэмээсэн нв олны анхаарлыг татаж байна.