МУСТА О.Болдбаатар Н.Пүрэвээ нарын анх хослон дуулсан “Манай гарагийн залуус” дуугаар нэрлэгдсэн баярын цэнгүүн бүх сувгаар цацагдалаа.
Нийтийн дууны ертөнцийн жинхэнэ ханхүү, гүнж явсан хоёр бол С.Жавхлан Т.Баясгалан нар.
Хэн ч тэдэн шиг оргилд хүрээгүй ба дуулсан дуу бүр нь хит болж ард түмнээр хайрлагдаагүй юм.
Тэд дахин хамтдаа Анх СУИС-ийн 1-р курст хамтран дуулсан Төрийн хошой шагналт ,Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров гуайн хөгжим, Урлагийн Гавьяат зүтгэлтэн П.Сандуйжав гуайн шүлэг “МӨНХРӨХ Ч БИШДЭЭ ХОЁУЛАА” дууг ЦДБЭЧ-ийн эстрад,симфони найрал хөгжимтэй шинэчлэн дууллаа.
Энэ үдшийн сонин хачнаас …