Өвөрмөц дүр төрх, загварлаг хувцаслалтаар олныг байлдан дагуулдаг дуучин бол Д.Уламбаяр буюу Ука. Тэрээр цахим хуудаснаа “Бүх юм уруудахын цагт ХҮН хайрлуулахыг хүсдэг… Энэ цаг үед хайр бид бүгдийг харанхуй муухай мэдрэмжүүдээс холдуулах юм шүү! Яг одоо та нарыгаа хайрлаж хүндэлдэг хүмүүсээ тэврэн, залган тэднийг жаргалтай үгээр хоосон бүгдийг нь дүүргээрэй гэж уриалж байна бүгдийг нь тэврэн амжилт хүсье” гэжээ.
Зохиогч: Эрхэм админ
Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд өгсөн. Тус үүргийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн байгууллагатай хамтран нийтийн гудамж талбай, автобусны буудал, олон нийт цуглардаг үйлчилгээний байгууллагууд болон гэр хорооллын модон жорлонд халдваргүйжүүлэлт хийж байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрладаг сандал, хогийн сав, автобусны буудал зэргийг зориулалтын халдваргүйжүүлэлтийн бодис, хөөсөөр угааж цэвэрлэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Их сургуулийн гудамжинд байрлах 26 автобусны буудал, иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг гурван талбайг…
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуралдаанаас гаргасан онцлох шийдвэрүүдийн талаар Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг өнөөдөр /2020.05.20/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн болон төрийн тусгай албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр орон сууц олгох тогтоолыг баталлаа. Тодруулбал цар тахлын үед галын шугамд ажиллаж буй төрийн албан хаагчдад орон сууцаа түрээслээд өмчлөх боломж олгож байна. Уг тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх БХБЯ-ны сайд Бадельхан болон Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан нарт даалгалаа. Хөтөлбөрийн хүрээнд урьдчилсан байдлаар 1300-1500 өрхийг орон сууцанд хамруулах боломжтой гэж тооцжээ. Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах төрийн албан хаагчид орлогодоо…
Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр гурван лабораторид нийт 247 шинжилгээ хийгдэж, бүгд сөрөг хариу гарлаа. Үүнийг задалж хэлвэл, ХӨСҮТ-д тугаарлагдсан 13 хүн, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 160, Замын-үүдэд тусгаарлагдсан 5, тандалтын зорилгоор авсан 32 хүний шинжилгээ байна. Мөн Алтанбулан боомтоор орж ирсэн 36 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монгол Улсад батлагдсан тохиолдол 140, үүнээс эдгэрсэн 26 хүн байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлэхэд 87 нь хөнгөн байгаа бол 27 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одонг гардуулахгүй Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасны дагуу зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргадаг. Энэ жил хуульд заасан нөхцөл, шалгуурын дагуу урьдчилсан байдлаар “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон хүртэх 745, хоёрдугаар зэргийн одон хүртэх 10160 гаруй ээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт материалаа ирүүлжээ. Гэсэн ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын улмаас дотоодод Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул “Эхийн алдар” одонг засаг, захиргааны нэгжийн…
Хаврын сэмeстэр дуусч, дүнгээ ч сонслоо. Юутай ч шалгалтуудаа 100% амжилттай өгч дууссанаа мэдээд сэтгэл санаа өөдрөг, дотор нар гийгээд нуруун дахь ачаа хөнгөрөөд үнэхээр сайхан байнаа Би уг нь өнгөрсөн 12 сард Кино зохиолч, продюссер мэргэжлээр мастераа амжилттай төгссөн. Гэсэн ч сурах хүсэл эрмэлзэл дүүрэн байсан учраас шинэ хичээлийн жилийг шинэ сургалтын хөтөлбөр, Прожект Менежментээр үргэлжлүүлж байлаа Гэтэл АНУ.д ирээд бараг 5 жилийн хугацаанд суралцахдаа анх удаа л хамгийн хүнд сэтгэл зүйн дарамттай, элдэвтэй бас ээдрээтэй, хөгжилтэй бас гунигтай, хамгийн их ядраасан семестрийг 2020 оны 1 сараар өдийг хүрэх хугацаанд өнгөрүүллээ. Мэдээж алдарт #COVID-19 гуайгаас болоод шүү дээ …
Ооч сахлын учир Манжийн эзэрхийллийн үед монголчууд тэдэнтэй “бэлгэдлийн дайн” хийсээр ирсэн билээ. Миний бодлоор энэ бэлгэдлийн дайны үр дүн нь Монголын ялалтаар Манжийн мөхөл сүйрлээр өндөрлөсөн юм. Олны хамгаас сайн мэдэх нь монгол тулганы тотгыг Манжийн сүлд хэрээн хошуугаар дүрслэхэд нь айлын эзэгтэй нарын үсний заслыг Хангардийн далавч шиг болгож, хэрээний омгийг дарсан билээ. Тэгвэл Манж гүрэн хүний олноор эзэрхийлэх санаа агуулж, байхад нь монгол мэргэд эр хүний уруул доорх ооч сахлыг “онгон сахал” хэмээн дархалж, хөндөхийг хориглож, гэрийн эзэн монгол эр хүн болгон оочиндоо сахал тавьж, “толгойн үс олон ч тонгоргоор ганц л хусна, оочин сахал цөөхөн ч,…
Сонгинохайрхан дүүрэгт МАХН-аас нэр дэвшихээр болсон Н.Энхбаярын том хүү Э.Батшугар өчигдөр 33 нас хүрлээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Энэ хорвоод төрүүлж өсгөн, өдий зэрэгтэй хүмүүжүүлсэн ээж аав хоёртоо үнэхээр их баярлалаа Хайртай шүү Та 2-нхоо дэргэд хүү нь мурий гишгэх эрхгүй учраас сайн явж байгаагаа тодоос тод дуулгахын тулд өдөр бүр хичээх болноо. Энэ өдөр бол зөвхөн миний биш та 2-н минь баярын өдөр юм шүү” гэжээ
“Монгол товчоо”, “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч гэж олонд танигдсан П.Анужин УИХ-д нэр дэвших эрхээ авсан. Тэрээр сонгуулийн сурталчилгаандаа зориулж ээжээрээ шинэ дээл хийлгэжээ. Тэрээр Хорон санаатны дунд хорон санаагүй бол амгалан, атаачдын дунд атаагүй явбал амгалан. Шунагсдын дунд зэрэгцэн шунахгүй бол амгалан. Ялагч дайсантай болно. Ялагдагч гунигтай болно. Ялах ялагдах хоёрыг үл хэрэгсвэл Амгалан. Ижий шинэ дээл мялааж, төр түмнийхээ төлөө зүтгэх нэр төртэй үйлэнд минь энх амгалан, эрч хүчийг ерөөлөө! Амгалан сайхаан! хэмээсэн байна.
Эмчээс “Оновчтой ганц өгүүлбэрээр зөвлөгөө өгөөч” хэмээн хүсвэл хатуухан үнэнийг танд өгүүлэх вий. Харин тэр хатуу үнэнийг хамтдаа сонсъё. “Эмчид хандах болсон шалтгаанаа оновчтой тайлбарла. Өвчний шинж тэмдэг, зовиураа бүрэн тайлбарлаж байж л зөв онош тогтооно. Тиймээс анхаарлаа төвлөрүүлж, юу хүсч буйгаа тодорхой тайлбарлаарай.” Доктор Вики Рэйкнер “Айж, сандрах хэрэггүй. Зүгээр л эмчтэйгээ ярилц. Юуны ч тухай байж болно. Миний өвчтөнүүд батга, хөлрөлт, эвгүй үнэрийн тухай ярианаас байнга л зайлсхийдэг. Эцсийн эцэст та бага ярих тусам бэрхшээл тань улам л нэмэгдэх болно” Арьс өнгөний эмч Дэвид И.Банк “Хэрэглэж байгаа бүхий л эмээ нуулгүй тоочоорой. Эмийн жор гэдэг тоглоом биш.” Эм…