Зохиогч: Эрхэм админ

БНХАУ болон дэлхийн зарим улс орнуудад шинэ төрлийн коронавирусын халдвар гараад байгаатай холбогдуулан төр засгийн зүгээс зарим арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаа билээ. Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас үүнтэй холбоотойгоор цаг тухай бүрт нь төвийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээлэл хийн ажиллаж байна. Өнөөдөр аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас иргэдэд хандан мэдээлэл хийлээ. Харин манай аймгийн хувьд цаг үеийн нөхцөл байдалд тохируулан мөн шаардлагатай арга хэмжээнүүдийг авсаар байгаа. Тэгвэл Монгол түмний сар шинийн баярын үеэр буюу 23-ны 08:00 цагаас эхлэн 27-ны өдрийн 08:00 цагийн хооронд Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарч, орох автомашин болон нийтийн тээвэр, төмөр замын тээврийн хөдөлгөөнийг…

Read More

Аймгийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албад орон нутгийн өмчит газрын болон сумдын Засаг дарга нар аймгийн Засаг даргатай 2020 онд гүйцэтгэлийн төлөвлөгөө болон хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгууллаа. Тус ёслолын арга хэмжээг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд удирдан явуулав. Мэдээллийн төв

Read More

Аймгийн хэмжээнд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйтгэлийн ажлыг  2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зохион байгуулж хүн ам олноор цуглардаг худалдааны төв, захууд зэрэг 22 аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн зам талбайд халдваргүйтгэлийн ажлыг зохион багууллаа.      Өнөөдрийн байдлаар хуваарийн дагуу “Есөн эрдэнэ”, “Эрдэнэт” их дэлгүүр, “Төгөл” худалдааны төв, “Мэнд амар” худалдааны төв, “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ,  “100 айл” худалдааны төв, “Бичил” худалдааны төв, “Номин” супермаркет, “Танил” техникийн зах, “Барс-1” төв, Худалдааны гудамж  зэрэг газруудад халдваргүйтгэлийн ажил хийгээд байна.      2020 оны 02 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд нийт 230,088 ам метр талбайг 37 тонн ус,…

Read More

        Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн IV хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хурлаар “Шагналд тодорхойлох тухай”, “Хуралдаан зарлах тухай” Бусад гэсэн асуудлыг хэлэлцлээ. Тэргүүлэгчид хэлэлцээд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд хуралдуулахаар тогтлоо.

Read More

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай 2020 оныг хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний хүрээнд жил бүр 2 тал хамтарсан ажлын хэсэг гаргаж, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлдэг уламжлалтай. 2019 онд Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран хэрэгжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтээ 90.7 хувьтай дүгнэлээ.  Өнгөрсөн онд 5 чиглэл 13 арга хэмжээг төлөвлөгөөнд тусган хамтран хэрэгжүүлсэн. Ингэснээр “Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк”-ын үйлдвэрлэсэн гагнуурын электродоос тус үйлдвэр 52 тонныг худалдан авахад 315 сая төгрөг зарцуулжээ. Түүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудаас 38 тэрбум гаруй төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан байна. Энэ нь нийт худалдан авалтынх нь 9…

Read More

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг дарга Д.Батлут энэ сарын 12-нд А/86 дугаар захирамж гаргаж холбогдох газар, хэлтэс, албадад хэд хэдэн чиглэлийн үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, Караоке, барны үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоох, согтууруулах ундааны борлуулалтад цагийн хязгаарлалт хийх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, зах, худалдааны төвүүд, нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны байруудад ариутгал, халдваргүйтэл хийх ажлыг тогтмолжуулах талаар захирамжид туссан юм. Мөн амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэгдсэн. Нутгийн удирдлагын ордонд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд иргэдийн биеийн халууныг зайнаас хэмжиж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйтгэл тогтмол хийж байна.…

Read More

Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Европын холбооны санхүүжилтээр Эрдэнэт хотын үерийн нэгдсэн даланг шинэчлэн байгуулахаар болсон. Үүний хүрээнд үерийн нэгдсэн далан барих ажлын судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудад танилцууллаа. Уг судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг “Sweco” групп, “Монкансалт” ХХК зэрэг байгууллагууд хийж гүйцэтгэсэн байна. Өнөөдөр танилцуулсан ТЭЗҮ-д туссанаар төслийн хүрээнд хотын хэмжээнд 14 мянган м3 далан, 1900 метр үргэлжлэх бетон доторлогоотой суваг, 23 мянган метр байгалийн суваг, 15 ширхэг хоолойг шинээр солих, усны энерги унтраах байгууламж долоог байгуулахаар туссан байна. Төслийн хүрээнд Эрдэнэт хотын үерийн нэгдсэн даланг шинэчлэх ажилд нийтдээ 14 сая ам.долларын санхүүжилт…

Read More

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой коммиссын 2020 оны 2-р сарын 12-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг дарга захирамж гаргалаа. Уг захирамжид: – 2020 оны 2-р сарын 12-ны өдрөөс эхлэн Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караоке, баарны үйл ажиллагааг 2020 оны 3-р сарын 2-ны өдрийг хүртэл зогсоох  – Согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний бүхий л газрууд 18:00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх – Иргэд маскаа тогтмол зүүж хэвших. Маск зүүгээгүй иргэдэд үйлчилгээний байгууллагууд үйлчлэхгүй байх – Байгууллагууд биеийн халуун хэмждэг багажийг ашиглах, үйлчлүүлэх иргэдийн биеийн халууныг хэмжих – Томоохон худалдаа үйлчилгээний төвүүд, нийтийн…

Read More