Монголын Залуучуудын холбоо нь ирэх онд түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэх цөөн тооны байгууллагуудын нэг юм. Ази тивд ууганд тооцогддог Монголын Залуучуудын холбоо нь 100 жилийнхээ ойд зориулан бүтээж байгаа олон арга хэмжээнүүдийн нэг болох “Монголын Залуучуудын Музей”-н ажлыг өргөн цар хүрээтэйгээр бүтээж, олон нийтэд таниулан дэлгэх зорилгоор түүхэн эд зүйлийг хүлээн авч эхлээд байна. Иймд Бошгийг халах залуучуудын эвлэл, Монголын Хувьсгалт залуучуудын эвлэл, Монголын залуучуудын холбоонд мөрөө үлдээж, түүхийг бичилцэж байсан үе үеийн ахмадууд, залуучууд та бүхэндээ уриалга гаргаж байна. Уриалга нь Залуучуудын байгууллагын түүхэн он жилүүдэд хийгдэж байсан үйл ажиллагаанууд, тэдгээртэй холбоотой бичиг хэрэг, тэмдэг, зураг гэх мэт…
Зохиогч: Эрхэм админ
Төрийн албаны Орхон аймаг дахь салбар Зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолоор аймгийн хэмжээнд төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах салбар комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй томилсон билээ. Төрийн албаны 3 албан тушаалд тус бүр 1, нийт 3 албан хаагч баримт бичгээ цахимаар ирүүлснээс 1 албан хаагчийн баримт бичиг 17.01 цагт ирсэн байна. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын барилга, хот байгуулалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирээгүй аж. Төрийн албаны сул орон тоог нөхөх зарын дагуу удирдах албан тушаалын 2, гүйцэтгэх албан тушаалын 2, нийт 4 албан тушаалын сул орон тоог гүйцээх…
УДЭТ-ын тайзыг өнгөлж явсан жүжигчин Г.Отгонцэцэг нэг л өдөр ажлаа орхин Америк орныг зорьж одсон. Харь орны томоохон сургуульд суралцах нэрийдлээр явсан жүжигчин бүсгүй алсын зорилго өвөртөлж, ангийнхаа залуутай ханилах гэж байсныг тухайн үед хэн ч мэдээгүй. Америкт очмогцоо жүжигчин Б.Одбаяртай хамтран амьдарч, хөөрхөн хүүгийн аав ээж болсон. Энэ тухайгаа хүүгээ төрсний дараа олонд ил болгосон байдаг. Гэвч хосууд хоёр тийш болсон тухай шуум дэгдлээ. Уг хов живийг батлах гэсэн мэт жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. Тэрээр “Хүүгээ бусадтай нийцтэй сайн, сайхан хүн болгон хүмүүжүүлэхийг хүсэх юм. Коронавирус дэлхийд тархсанаас хойш хүү маань гэрийн хорионд эмээ ээж хоёроосоо…
Амбасэлмаа гуайн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг хүн бүрийн зүрхэнд хүрч нэгийг бодогдуулсан байдаг. Харин энэ Амбасэлмаа гуайн ач охины пост. ЗӨВХӨН ӨӨРТӨӨ Л ИТГЭ Намайг найм байл уу естэй байхад эмээ гэрт ирж ойрхон хамт дэлгүүр гарах зуураа “Миний охин хэнд ч бүү итгээрэй. Зөвхөн өөртөө л итгээрэй” гэсэн юм. Балчирхан зүрхэндээ ухаж ойлголгүй дэггүйтэж “Эмээ ээ, тэгээд ээждээ ч аавдаа ч, сайн найздаа ч итгэж болохгүй юм уу” гэж асуухад “Тиймээ, одоохондоо миний охин энэ үгийг ойлгохгүй ч ой тоондоо бодож л яваарай. Насанд хүрсэн үед чинь яасан их үнэн үг вэ гэж бодогдох үе гарна” гэж хэлж…
Хэрэв таны ойр дотны хүмүүсээс тамхи татдаг, чихрийн шижинтэй, таргалалттай, даралт ихсэлттэй, эцэг эх нь 55-65 наснаас өмнө зүрхний шигдээсээр өвдөж байсан удмын түүхтэй гэх мэт шигдээсээр өвдөх эрсдэлт хүчин зүйлүүдтэй бол та дараах зөвлөмжийг уншаарай. Энэхүү зөвлөгөөг Интермэд эмнэлгийн Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Б.Туултай бэлтгэв. Зүрхний шигдээс гэдэг бол зүрхийг цусаар хангагч титэм судас бөглөрснөөс зүрхний булчин гэмтэж үхжил үүсэх эмгэг юм. Хэрэв энэ нь том талбай хамарсан тохиолдолд амь насаа алдах өндөр эрсдэлтэй байдаг. Цээж, зүрх орчим өвдөх, өвчүүний араар дарах базах, хоолой руу шахах мэдрэмж төрөх, ар нуруу, эрүү, аюулхай руу дамжиж өвдөх, амьсгаадах, хүйтэн хөлс…
Хүүхдийнхээ ХЭЛНИЙ ХӨВЧИЙГ анзаарч хараарай, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ Биднийг бага байхад аав ээж маань “Хүүхэд эрүүл л өсөж байвал болно, гоё сайхан царай зүс бол хэлбэр төдий зүйл” гэсэн нийтлэг ойлголттой байв. Харин орчин үед хүн болгон хүүхдээ эрүүл саруул, өвчин эмгэггүй өсөөсэй гэж бодохын зэрэгцээ “хөөрхөн” байгаасай. Нүүр нь шарх сорвигүй, эрүү ам нь хэвийн, зөв хөгжилтэй, шүд нь бүрэн бүтэн, тэгшхэн байгаасай гээд олон юманд санаа зовдог болж. Арга ч үгүй биз, энэ нь орчин цагийн “Зөв төрх”-ийг бүрдүүлэх том ажил. Шүдний өвчин ходоод гэдэс, хоолойн ангина, бөөр, үе мөч, зүрх судас гээд 200 гаруй өвчний суурь болдог гэж…
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ны өдөр мэдэгдэл хийх үеэр их дээд сургуулийн төгсөлтийн шалгалтыг цахимаар явуулна гэдгийг мэдээлсэн. Ингэснээр энэ хичээлийн жилд 95 их, дээд сургуулийн 22 мянган төгсөгч зургадугаар сарын 1-нээс 15-ны хооронд цахимаар шалгалтаа өгч, дипломоо шуудангаар авах юм байна. Дээрх асуудлаар тус яамны Дээд боловсролын газрын мэргэжилтэн Э.Батсэлэмээс тодруулахад “Энэ хичээлийн жилд оюутнуудын төгсөлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулна гэсэн шийдвэр гарсан. Энэ оны хоёрдугаар сараас хойш Боловсролын яамнаас цахим сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгэхээр хоёрдугаар сараас хойш их сургуулиуд явцын шалгалтаа цахимаар зохион байгуулсан. Тиймээс цахимаар шалгалтаа өгөхөд хүндрэл үүсэхгүй. Зургадугаар сарын…
Хамгийн сүүлд “Бүтэн амьдрал” олон ангит дэлгэцийн бүтээлд тоглосон “Маск” продакшины жүжигчин Золзаяа үснийхээ өнгийг солонгын долоо өнгөөр өөрчиилдөг болжээ. Магадгүй түүний ийнхүү гадаад төрхөндөө өөрчлөлт хийснийг хувийн амьдралтай нь холбох хүмүүс мэр сэр буй. Харин тэрээр энэхүү өөрчлөлтөө өөрийн хобби хэмээн ойр дотны найзууддаа тайлбарлаж яваа сурагтай. Түүний хувьд хэдэн жилийн өмнө “Zolo’s” нэртэй гоо сайхан, үсчний салон байгуулж боссоор нь ажиллаж байсан. Эх сурвалжийн мэдээллээр Б.Учрал хэмээх баян айлын бандгар хүүтэй үерхэж байхдаа бэлгэнд авсан салон байсан гэдэг. Гэвч хосууд хоёр тийш болоход жүжигчин бүсгүй салоны хаалгаа барьсан сураг сүүлд сонсогдсон. Дээрх явдлын үнэн худлыг хэн мэдлээ. Ямартаа…
“Honeymoon”-ны Б.Солонго уран бүтээлдээ эргэн оржээ Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур БНСУ-аас чартер нислэгээр хошин урлагийн “Маск” хамтлагийн жүжигчин, охидын Honeymoon хамтлагийн ахлагч Б.Солонго уран бүтээлдээ эргэн оржээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байна. Б.Солонгын хувьд БНСУ-д эрүү нүүрний гажиг засах мэс засалд ороод удаагүй байхад тус улсад коронавирусын халдвар хүчтэй тархсан байдаг. Тэрээр Монголд ирж, онгоцноос буухдаа эх орондоо талархаж ёсолсон нь олон хүний сэтгэлийг огшоосон билээ.
Монголчуудын хамгийн ихээр үзэх дуртай телевизийн контентээр тодроод буй “The Voice Of Mongolia” шоуны онцлох нэгэн шүүгч бол С.Ононбат. Түүнийг Монголын рок, поп урлагийн загалмайлсан эцэг гэхэд хилсдэхгүй. Учир нь түүнтэй хамтарч ажиллаагүй, түүний “On”n Off” продакшнаар клипээ хийлгээгүй хамтлаг, дуучид тун цөөн. Гэр бүл хувийн амьдралаа тэр бүр олон нийтэд дэлгээд байдаггүй шүүгч С.Ононбатын гэргийг Т.Нансалмаа гэдэг бөгөөд уншигчид маань “Mongolian next top model” нэвтрүүлгийн шүүгч гэдгээр нь илүүтэй мэдэх биз. Тэрбээр FM-д ярилцлага өгч байх үеэрээ гэргий Т.Нансалмаадаа анхны харцаар дурлаж байсан гэдэг. Тэд анхны болзоогоороо дуучин Т.Ариунаагийн тоглолтыг үзэж байжээ. С.Ононбат “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Өөрийгөө сайн…