Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

    07/02/2025

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Хүүхдийнхээ ХЭЛНИЙ ХӨВЧИЙГ анзаарч хараарай, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ
Зөвөлгөө

Хүүхдийнхээ ХЭЛНИЙ ХӨВЧИЙГ анзаарч хараарай, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ

Эрхэм админBy Эрхэм админ05/07/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүүхдийнхээ ХЭЛНИЙ ХӨВЧИЙГ анзаарч хараарай, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ

Биднийг бага байхад аав ээж маань “Хүүхэд эрүүл л өсөж байвал болно, гоё сайхан царай зүс бол хэлбэр төдий зүйл” гэсэн нийтлэг ойлголттой байв.

Харин орчин үед хүн болгон хүүхдээ эрүүл саруул, өвчин эмгэггүй өсөөсэй гэж бодохын зэрэгцээ “хөөрхөн” байгаасай. Нүүр нь шарх сорвигүй, эрүү ам нь хэвийн, зөв хөгжилтэй, шүд нь бүрэн бүтэн, тэгшхэн байгаасай гээд олон юманд санаа зовдог болж.


Арга ч үгүй биз, энэ нь орчин цагийн “Зөв төрх”-ийг бүрдүүлэх том ажил.

Шүдний өвчин ходоод гэдэс, хоолойн ангина, бөөр, үе мөч, зүрх судас гээд 200 гаруй өвчний суурь болдог гэж сонссон учраас бидний олонх нь шүдний өвчинд ихэвчлэн санаа зовдог.

Харин шүдний гажиг гээч зүйлийг бараг мартчихдаг.

Тэгвэл эцэг, эхчүүдийн анзаарахгүй өнгөрч мэдэх энэ асуудал нь хүүхдийн эрүүл мэнд, санаа сэтгэл, итгэл найдвар, урам зориг, цаашлаад ирээдүйн ажил хэргийн карьер, гэр бүлийн асуудалд нь хүртэл сөргөөр нөлөөлдөг гэдгийг эмч нар хэлж байна.

Тухайлбал, “Шүдний гажгаас болж нүүр далий байх, гоо сайхны хувьд гадаад төрх эвгүй. харагдах, үүнээсээ болоод хүүхэд өөртөө итгэлгүй болдог.

Мөн санаа сэтгэлээр байнга унах, амны хөндийгөөс нь эвгүй үнэр үнэртэх зэрэг олон сөрөг нөлөөтэй. Хүүхэд буруу байрлалтай шүднээсээ болоод буйлны үрэвсэлтэй болох, хоолоо гүйцэд зажилж чаддаггүй байх, ходоодны шингэц муудаж үрэвсэл үүсэх эрсдэлтэй” гэдгийг эмч нар хэлж байна.

Тийм болохоор энэ удаагийн нийтлэлээр та бидний анзаарахгүй шахам өнгөрдөг шүдний гажиг үүсэх шалтгаануудыг товчхон дурдахаар шийдэв.

ОРСГОЙ ШҮД, ШААМИЙ ЭРҮҮ ДИЙЛЭНХ ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ

Манай улсын насанд хүрэгчдийн 90 гаруй, 3-5 насныхны 79, 6-8 насныхны 85 хувь нь цоорхой шүдтэй.

Судалгаанаас харахад, Хан-Уул дүүрэгт амьдарч буй хүүхдүүдийн 84, Сонгинохайрхан дүүргийн багачуудын 96 хувийнх нь шүд цоорхой.

Түүнчлэн хүүхэд, багачуудын 44 хувь буюу бараг тал хувь нь шүдний гажигтай байх жишээний.

Эндээс нэг зүйлийг анзаарч харвал, шүдний гажиг дотроо орсгой, дорсгой шүдтэй, шаамий гажиг нь дийлэнх хувийг эзэлж байна.

Тэгэхээр энэ удаа та хүүхдийнхээ шүдний өвчинд анзаарахын зэрэгцээ эрүү нүүрнийх нь зөв хөгжил, шүдний зуулт, амны хөндийн булчингийн хөгжил, хэлний хөвч зэргийг нь ажиглаад хараадхаарай.
АМААРАА АМЬСГАЛВАЛ ЭРҮҮ НҮҮРНИЙ ГАЖИГ ҮҮСНЭ
Эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар сүүлийн үеийн хүүхдүүд дунд хэл болон дээд уруулын доторх хөвчний асуудал нэлээд хүнд сэдвүүдийн нэг болжээ.
Учир нь орчин цагийн хүүхдүүд багаасаа нялцгай, хэт жижиглэсэн хоол хүнс иддэг. Үүнээс болж хэл болон дээд уруул шүд хоёрын завсрах хөвч богино болдог ажээ.
Хэлний хөвч богино байснаар ам эрүү нүүрний гажиг үүсэх, соёо ургахгүй байх, шүд хэт жижиг дорсгой ургах нөхцлийг бүрдүүлдэг юм байна.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн шүдийг дөнгөж цухуйж эхэлмэгц нь эцэг, эхчүүд яаж ургаж байгааг нь анзаарах хэрэгтэй байдаг аж.
Тэгээд 3-4 наснаас шүдний гажгийг засах эмчилгээ хийлгэвэл өөрийгөө хугацаа хожсон, том ажил хийсэнд тооцох ёстой юм байна.
Учир нь, бидний олонх нь шүдний гажиг үүсэх нарийн шалтгаануудыг анзаардаггүй, олж хардаггүй юм байна.
Шүдний гажиг нь зөвхөн хэлний хөвчнөөс болдог гэвэл бас өрөөсгөл ойлголт юм. Удамшлын шалтгаан, элдэв муу зуршил, эрүүний яс дутуу хөгжсөн зэргээс болох тохиолдол бий.

Тухайлбал, “Эцэг эхчүүд хүүхдээ амаараа амьсгалахаар тоодоггүй. Энэ нь хамгийн их гажиг үүсэх шалтгаан болдог. Үүдэн шүднүүд нь хазагдахаа болих нь мөн л нэг гажиг. Мөн буруу харж, элгээрээ доошоо харж унтдаг хүүхдүүд байдаг.

Агаар амьсгалах зам нь буруу болж буруу амьсгалснаар гажиг үүсдэг. Мэдэхгүй явж байгаад насанд хүрвэл мэс заслын аргаар засахаас аргагүйд хүрдэг. Тэгэхээр сүүн шүдтэй байхад юм уу, бага насанд нь илрүүлбэл эмчилгээний үр дүн сайн байдаг” гэдгийг “Гурван гал” эмнэлгийн нүүр амны гажиг заслын эмч Э.Уянга хэлж байна.

ХООЛОЙН МАХ ТОМТОЙ ХҮҮХЭД ОРСГОЙ ШҮДТЭЙ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ

Мөн хүүхдийн хэл ярианы хөгжил нь хэвийн ч хэл нь доор байрлалтай хүүхдүүд байдаг. Энэ тохиолдолд хэлээ өргөхөөр хөвч нь богино хүүхэд байдаг. Энэ нь мөн л шаамий зуулт үүсгэдэг том шалтгаан болдог гэдгийг олон эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдний гажгийг засуулах гэж явахдаа мэддэг.

Тэр битгий хэл, хоолойны мах томтой хүүхдүүдэд хүртэл орсгой зуулт үүсдэг аж.

Мөн доод уруулаа хөхдөг хүүхдэд ийм гажиг үүсдэг гэдгийг Шүд эрүү нүүрний эмгэг судлалын эмч нар хэлж байв.
Тиймээс та сургууль, цэцэрлэг амарсан даруйд хүүхдээ нэг анзаарч хараарай.

Хэрэв таны хүүхэд хуруугаа, хэлээ хөхдөг бол, амаа ангайж унтдаг бол эрт анхаараарай. Шүдний гажгийг оройтож эмчилбэл зориулалтын аппарат, мэс заслын тусламжтайгаар засахаас өөр аргагүй болдог.

Гурав, дөрвөн наснаас нь эмнэлгээр дагуулж гүйхгүй л бол удаан хугацаагаар зүүх шүдний авагддаг, авагддаггүй аппарат, мэс заслын тусламжтайгаар засахаас өөр аргагүй болдог.

Хүүхдээ анзаарахгүй явсаар хугацаа алдах тусам оройтдог гэдгийг анхаараарай.

Хүүхдэд хэрэгтэй зөвөлгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.