Сэрэмжлүүлэг:АӨСҮТ-ий сувилагч халдвар авсан нь тогтоогдож, хөл хорио тогтоолоо
Арьсны өвчин судлалын үндэсний төв буюу та бидний хэлж заншсанаар 100 айл дахь харшлын эмнэлгийн сувилагч халдвар авсан болох нь тогтоогджээ. Тухайн сувилагч одоогоор хаанаас халдвар авсан болох нь тодорхойгүй байгаа юм.
Тиймээс тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан болон АӨСҮТ-ийн ажилчдыг тусгаарлан шинжилгээ авч байгаа аж. Одоогийн байдлаар 60 гаруй хүнийг тусгаарлаад байгаа юм байна.
Иймд иргэн та халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, өөрийгөө болон өрөөл бусдыг халдвар авахаас сэргийлнэ үү.