Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

    07/01/2025

    Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

    07/01/2025

    Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

    07/01/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Оюутнууд шалгалтаа цахимаар өгч, дипломоо шуудангаар авна
Мэдээ

Оюутнууд шалгалтаа цахимаар өгч, дипломоо шуудангаар авна

Эрхэм админBy Эрхэм админ05/07/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ны өдөр мэдэгдэл хийх үеэр их дээд сургуулийн төгсөлтийн шалгалтыг цахимаар явуулна гэдгийг мэдээлсэн. Ингэснээр энэ хичээлийн жилд 95 их, дээд сургуулийн 22 мянган төгсөгч зургадугаар сарын 1-нээс 15-ны хооронд цахимаар шалгалтаа өгч, дипломоо шуудангаар авах юм байна.

Дээрх асуудлаар тус яамны Дээд боловсролын газрын мэргэжилтэн Э.Батсэлэмээс тодруулахад “Энэ хичээлийн жилд оюутнуудын төгсөлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулна гэсэн шийдвэр гарсан. Энэ оны хоёрдугаар сараас хойш Боловсролын яамнаас цахим сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгэхээр хоёрдугаар сараас хойш их сургуулиуд явцын шалгалтаа цахимаар зохион байгуулсан. Тиймээс цахимаар шалгалтаа өгөхөд хүндрэл үүсэхгүй.

Зургадугаар сарын нэгнээс 15-ны хооронд бүх шалгалт явагдсан байх ёстой. Сургууль бүр өөрийн онцлогоос шалтгаалаад шалгалтын үйл ажиллагаа зохион байгуулж байна. Иймээс оюутнууд сургуулиас зохион байгуулж буй журмын дагуу цахимаар шалгалтаа өгч, дипломоо цахимаар авна. Анхаарах зүйл нь сургууль дээрээ очиж бөөгнөрөл үүсгэх шаардлагагүй. Төгсөлтийн баяр ёслолыг хийхгүй. Орон нутгийн оюутнуудын хувьд интернет орчинд орох боломжгүй бол хоёрдугаар сард цахимаар хичээл үзэх боломжгүй байна гэдэг хүсэлтээ өгсний дагуу ирэх жил рүү шилжүүлсэн. Мөн оюутнууд бие даалтаа цаг хугацаандаа өгөөгүй хоцорч илгээсэн бол сургуулиуд 14 хоногийн хугацаа өгсөн. Үнэлгээнд ч мөн уян хатан хандаж байгаа. Хичээл цахимаар явагдаж байгаа болохоос биш танхимын сургалтын хичээлийн агуулыг үзэж байна. Мөн энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сард зохион байгуулна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Дашрамд, энэ хичээлийн жилд 22 мянга 387 суралцагч төгсөх бөгөөд нийт төгсөгчдийн 17 мянга 420 нь бакалаврын, 4,572 нь магистрын, 395 нь докторын зэрэгтэй төгсөнө.

Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын 4.1 дэх хэсэгт заасан оюутнуудыг хичээл сонголт болон төгсөлтийн шалгалтад бүрэн хамруулах үүрэг өгсөн. Энэхүү заалтад бүтэн өнчин суралцагч, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй 1 суралцагч, Засгийн газар хоорондын гэрээгээр суралцагч, багш мэргэжлээр суралцагч, нэг өрхийн гурав ба түүнээс дээш хүүхэд зэрэг суралцаж байгаа өрхийн нэг суралцагч, цаатан өрхийн суралцагч тус тус хамрагдана. Энэхүү буцалтгүй тусламж олгоход 2020 оны төсөвт 8,460 оюутанд 16,6 тэрбум төгрөг батлагдсан юм байна.

Онцлох үйл явдал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.