Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт ХХК”-ийн рашаан сувилалтай холбоотой ‘’КОВИД-19’’ халдварын сэжигтэй тохиолдол болон
ойрын хавьтал болох нийт 166 хүний сорьцыг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд шинжлүүлэхэд Хужирт сумаас 23, Хархорин сумаас 4, нийт 27 тохиолдол PCR-ийн шинжилгээгээр ЭЕРЭГ гарлаа. Энэ сувиллаас мягмар гарагийн байдлаар 14 хүнд халдвар илрээд байсан юм.