www.Tac.mn сайт нь Монгол уран бүтээлчдээ алдаршуулах, бүтээлийг олон нийтэд сурталчлах зорилгоор ‘Artist Mongolia‘ пэйжийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ‘Онцлох уран бүтээлч’буланг нээж байна. Бид энэ удаад Герман улсад уран бүтээлээ туурвиж буй Монгол зураач Э.Отгонбаярын уран бүтээлийг хүргэж байна.
ХҮМҮҮН ДҮРСТ ӨНГӨТ ХИВС
Барутын Гласхүйттэ музей Монголын уран бүтээлч Э.Отгонбаярын бүтээлийн тухай сонирхолтой ярилцлага
„Märkische Allgemeine“ Сонин, 2014.07.21 ийн хүү нийтэлжээ.
(Герман хэлнээс Монгол хэл рүү орчуулсан Д.Гэрэлтуяа.)
Барут – Зөвхөн бүтээлийн хэмжээ нь гэхэд л сэтгэл хөдөлгөм сүрдэм том. Энэхүү уран зураг нь зургаан метр хагасын урттай, хоёр метр гаруй өндөртэй. Ажиглах алхам бүрт пиксель мэт бяцхан дүрсүүд амилан хөдлөн тодорно. Нийт гадаргуу болон контур нарийнаар хүрээлэгдсэн дүрсүүд урагш хойшоо түрэгдэн тодрон гарч илэрхийлэгдэхэд бусад хэсэг нь үндсэн сууриндаа зохицон үлдэнэ. Бүтээлийн бодит дүрслэл нь бүүр ойртон ажиглавал тодорхой харагдана: Чухамдаа ХҮН, ХҮН, ХҮН. Хүмүүсийн дундуур заримдаа эмх замбараагүй холилдсон төрөл бүрийн амьтад акрилаар зотон даавуун суурин дээр гайхалтай нарийн ажиллагаатай зурагджээ.
Mонголын миниатур зураач Эршүүгийн Отгонбаярын (товчилсон нэр нь Отго) ХҮН нэртэй тус бүтээл нь энэ долоо хоногийн сүүлээр Барутын Гласхүйттэ музейд нээгдсэн ХҮН хэмээх үзэсгэлэнд тавигдан толилуулагдаж байна. ХҮН сэдэв нь Отгоогийн уран бүтээлд онцгой байр суурь эзэлдэг. Нарийн үечлэлтэй нямбай зурагдсан тэдгээр хүмүүс асар том талбай, орон зайд аялах мэт. Нарийвчлан харахад бараг л томруулдаг шил хэрэг болмooр.
Cансар огторгуйтай харьцуулахад хүн гэгч өчүүхэн эс хэдий ч үй түмээрээ дэлхий ертөнцийн хамаг зайг бөглөн эзэгнэж бусад биетэнд оршин амьдрах орон зайг үл орхимой. Энэхүү том уян хатан хуйлдаг (Rollbild) зураг дээрх түм түмэн хүний дунд амьтад тэмцэн дэвсгэр өнгөнд гээгдэн уусч замхрах мэт. Xомо сапиенс нь нүцгэн дүрслэгдсэнээр байгалийн хүчний эсрэг эмзэг өртөмтгий байдлыг илтгэсэн байна. Ялангуяа аливаад хүмүүний эмх замбараагүй бие махбодийн үймээн дунд бие биенээ хайрлах, маргалдан үзэн ядаx, тулалдан тэмцэx, хүлээн зөвшөөрөх зэрэг амьдралын бүхий л үйл явц дүрслэгджээ. Отгоогийн ажлуудаас соёл иргэншлийн шүүмжтэй асуудлуудыг зарим талаар үйлдвэрлэлийн өмнөх үеийн нийгмийн ертөнцөд оршин байсан өнцгөөс ч тодорхой харж болно.
Есөн жил гаруй хугацаанд Берлинд амьдарч буй уран бүтээлч маань Барутын үзэсгэлэнд энэ бүтээлээс гадна сүүлд туурвисан дөрвөлсөн бүтээлээ дэлгэн танилцуулж байна. Бараан гүн суурин дээр xурц тод неон контураар дүрсэлсэн хүн ба амьтдын нарийн чимхлүүр дүрсүүд амилан тодорно.
Хэдийгээр гадаргуун бүтэц зохиомжийн өнгө нь орчин үеийн шийдэлтэй ч уламжлалт хивсний хийцийг санагдуулам. Учир нь 1981 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төрж өссөн уран бүтээлчийн маань урлагийн хөгжлийн замнал нь уламжлал дээр үндэслэгдсэнд оршино. Тэрээр өөрийн уран бүтээлийн гараагаа төрсөн эх нутагтаа сонгодог миниатур зураг болох буддын шашны бурхадын жижиг дүрслэлийг диа хэмжээнд даавуун дээр харааны туслах хэрэгслэлгүйгээр зурснаар эхэлжээ. Хамгийн сүүлд бурханы мэлмийг нээснээр уламжлалт заншлын дагуу бурханы бүтээл амилдаг. Отгоо энэхүү зургийн техникийг шашинлаг талаас салган орчин үеийн урлаг болох сэтгэл хөдөлгөм бүтээлүүддээ хослуулан ашигладаг. Барутад түүний 90 оны сүүлээр бүтээсэн гурван миниатур зургууд үзэсгэлэнгийн жижиг өрөөний гадна хананд өлгөгдөн тавигдсан байгаа. Дотор талд нь уран бүтээлчийн маш онцгой ажил шилэн хоргонд толилуулагдсан нь зөвхөн 30 см x 20 см хэмжээтэй даавуун дээр шороон будгаар зурсан Камасутра буюу 1200 хүнийг дүрсэлсэн эротик сэдэвт бүтээл юм.
Сониуч үзэгч та томруулдаг шилээр энэ бүтээлийн дотоод ертөнцийг өөртөө нарийвчлан нээн харах боломжтой.
„Märkische Allgemeine“ Сонин, 2014.07.21
Түүний уран бүтээлүүдээс хүргэж байна.