Улсын Онцгой комисс хуралдаж, шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан COVID-19-ийн халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. ДЭМБ-ын тусгаарлалтын хоногийг 5,5-19 хоног байлгах тухай зөвлөмжийн дагуу мөн Истамбул-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр ирсэн иргэнээс найм хоногийн дараа шинэ коронавирус илэрсэнтэй холбогдуулан сэжигтэй иргэдийг тусгаарлах тусгаарлалтын 14 хоногийг сунгаж 21 болголоо. Гэнэтийн шийдвэр гарч байгаа тул одоо тусгаарлалтад байгаа 1000 гаруй иргэнд санхүүгийн дарамт ачаалал үүсгэхгүй. Нэмэлт долоо хоногийн тусгаарлалтын байр, хоолны 350-500 хүртэл сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтов. 2020.04.02-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, 2020.04.03-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд тус тус захиалгат нислэг үйлдэнэ. Тус нислэгээр…
Зохиогч: Эрхэм админ
Засгийн газрын ээлжит хурал 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Биокомбинат УТҮГ-ыг шинэчилнэ Монгол Улсын Засгийн газраас “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх нь зүйтэй хэмээн үзэж, Унгар улсын Засгийн газартай Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийг анх 2016 онд байгуулж, төслийн төсөвт өртгийг нийт 25 сая ам.доллараар тогтсон. Улмаар 2019 онд төслийн төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, зээлийн хэлэлцээрийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсныг батламжилж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Унгар Улсаас Монгол улсад суугаа элчин сайд Михай Галошфай нар гарын үсэг зурсныг 2019 оны 12 дугаар сард УИХ-аас соёрхон баталсан юм. Иймд Монгол Улсын…
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийн зээлийн санхүүжилтийн хэлэлцээрүүдийн төсөл, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. ЗГ-ын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. № Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн 1. Барилга хүлээн авах, дуусаагүй барилга шилжүүлэх тухай Ө.ЭНХТҮВШИН 2. Жагсаалт батлах Ө.ЭНХТҮВШИН 3. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл* Л.ОЮУН-ЭРДЭНЭ 4. Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын…
Аймгийн Онцгой комиссоос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнгөрөгч долоо хоногт Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирж буй иргэдийг Орхон аймагт хүлээн авах, тусгаарлах ажлыг зохион байгуулсан. Иргэдийг тусгаарласан байрыг холбогдох байгууллагууд хамгаалалтад аваад байна. Дээрх ажлыг аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, БОЭТ, Эрдэнэт сувиллын цогцолборын албан хаагчид, эмч мэргэжилтнүүд хамтран зохион байгуулж буй. Үүнтэй холбоотойгоор Улсын Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг манай аймагт ажилласан. Энэ удаад дараах мэдээллийг өглөө. Аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Ганбаатар: Эрүүл мэндийн яамнаас хоёроос дээш хүн нэг дор цуглахыг бөөгнөрөл гэж үзнэ гэж мэдэгдсэн. Тиймээс…
Улс орноо батлан хамгаалах их үйлст зүтгэж буй офицер ахлагчид, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист энхийн манаанд зогсоо цэрэг эрс, улс орныхоо орчин цагийн бүтээн байгуулалтанд хүчин зүтгэж буй цэргийн албан хаагчид ахмад дайчид, азай буурлууд болон даян дэлхийд энхийг сахиулах үйлст улс орныхоо нэр алдрыг мандуулж яваа энхийг сахиулагчид, Монгол Улсын маань сүр хүч, эр зориг, сүлд хийморийн илэрхийлэл болсон Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баяр”-ын мэндийг өргөн дэвшүүлье. Энэхүү “Монгол цэргийн өдөр”-ийг Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт халуун амь, бүлээн цусаа зориулсан үе үеийн баатарлаг цэрэг эрсийнхээ…
Даваа гараг бүр тогтмол хуралддаг аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж өнгөрлөө. Хуралдааныг аймгийн Засаг дарга Д.Батлут удирдав. Энэ удаагийн хуралдаанд зарим хэлтэс агентлагийн удирдлагууд цаг үеийн мэдээлэл хийлээ. “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийг 35 МВт-ын турбогенератороор өргөтгөж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажил өнгөрөгч онд эхэлсэн бөгөөд энэ онд ашиглалтад орно. Ажлыг гүйцэтгэх явцад нэг хүндрэлтэй асуудал тулгарсан нь “Эрдэнэт-Оргил” ХХК-ийн зөвшөөрөлгүй эзэмшиж буй 4200 м.кв газрын асуудал бөгөөд тус газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэж тухайн компанид мэдэгдэл хүргүүлээд байгаа аж. Аймгийн ХХААГ-ын даргын мэдээлснээр энэ жил 126.9 мянган толгой мал өвөлжиж, хаваржиж байгаагаас 3 дугаар сарын 5-ны байдлаар 58097 толгой эх мал төллөхөөс 445 толгой эх мал төллөж, 425 толгой төл…
Аймгийн Онцгой комисс өдөр бүрийн 10 цагт сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Тус мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг хэлэхдээ, “БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарласан нэг, “Эрдэнэт” эмнэлэг сувиллын цогцолборт тусгаарласан 11 буюу ажиглалтад байсан нийт 12 иргэний хариу “Covid-19” вирусын өвчлөлгүй гэж гарсан” гэлээ. Иймд Халдвартын тасагт тусгаарласан иргэнийг “Эрдэнэт” эмнэлэг сувиллын цогцолборт шилжүүлэхээр боллоо. Мөн гэрийн тусгаарлалтад 71 иргэн байгаа бөгөөд эрүүл мэндийг нь өдөр бүр хянаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд, БОЭТ-ийн Халдвартын тасагт 40, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт” эмнэлэг сувиллын цогцолборт 106, “Учралтбаяр” Өрхийн эрүүл мэндийн төвд 40 орыг бүрэн бэлдсэн. Шаардлагатай тохиолдолд “Баян-Өндөр…
Аймгийн Онцгой комиссоос хэвлэл мэдээллийн байгууллагуудад өдөрт 2 удаа тогтмол мэдээлэл өгч байна. Өнөөдөр /2020.03.12/ дараах мэдээллийг хийлээ. Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг: Орхон аймагт вирусийн сэжигтэй тохиолдол болон батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байхгүй. Харин ойрын хавьтлуудын дам хавьтлууд болох 12 хүн байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдаагүй. ХӨСҮТ-д шинжилгээний сорьцыг хүргүүлсэн. Өнөө орой /2020.03.12/ урьдчилсан байдлаар хариу ирнэ гэв. ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал: Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүнсний гол нэрийн барааны үнэ, хангалтыг судалж байна. Ажлын хэсэг 3 хэсэгт шалгалт зохион байгуулсан.…
Аймгийн Онцгой комисс хуралдаж Засаг даргын А/159 тоот захирамж гарч энэ сарын 11-16 хүртэл нийтийн тээврийн хөдөлгөөнийг өглөө 07.00-09.00, орой 17.00-19.00 цаг хүртэл байхаар тогтоож, ариутгал, халдваргүйтлийг тогтмолжуулж, амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг холбогдох байгууллагуудад анхаарууллаа. Мөн төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ / машины үйл ажиллагааг ирэх даваа гариг хүртэл түр зогсоолоо. Учир нь иргэд ТҮЦ машинаас лавлагаа, мэдээлэл авахдаа хурууны хээгээ уншуулдаг тул “COVID 19” вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргажээ. Иймд иргэдийн лавлагаа мэдээллийг түргэн, шуурхай гаргаж өгөхийг төрийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед байгууллагын ажиллагсдаа нэг дор олноор ажиллуулахгүй байх зарчмыг баримталж…
Эрдэнэт хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээ
