Зохиогч: Эрхэм админ

Улсын хэмжээнд он гарсаар 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 77 удаагийн усны ослоор 75 хүн амь насаа алджээ. Үүний 58 нь том хүн, 17 нь хүүхэд байгаа юм. Гол, усны осол нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна. Иймд: – Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, – Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, – Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, -Хийлдэг гудас, завь зэрэг…

Read More

Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр Өмнөговь аймгаас ирж яваад хоёр хүний аминд хүрсэн, ноцтой осол гарган шүүх цагдаагийн хаалга татаж явсан яруу найрагч Д.Галсансүхийн “Галсансүхийн Нисванис” хос пянз худалдаанд гаргажээ. Энэхүү пянз нь яруу найраг болон амьд хөгжмийг хослуулсан Монголын анхны пянз гэдгээрээ онцлог аж. Яруу найрагчийн өөрийнх нь уншснаар 90 оны шүлгүүд мөн сүүлийн үеийн шүлэг, Нисванис хамтлагт дуулагддаг дуунууд, өөр дуучин дуулсан анхны хувилбарыг нь Нисванис хамтлагийн ахлагч, дуучин Л.Энх-Амгалан дуулснаар оржээ.

Read More

Энэ жил нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг e-mongolia.mn цахим системээр зохион байгуулна. Цахим бүртгэлийг дараах гурван үе шаттайгаар зохион байгуулна. Хэрэв цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дээрх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой. Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх эцэг эх, асран хамгаалагчдын АНХААРАЛД: Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана. Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна. Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байна.

Read More

Энэ намрын хамгийн том, олон улсын зэрэглэл бүхий хөгжмийн шоу “ХMF” наадам 10-хан хоногийн дараа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тус наадамд өдгөө залуусын дунд трэнд болсон монголын төдийгүй дэлхийд танигдсан уран бүтээлчид оролцох юм. ХMF хөгжмийн наадмын сонирхолтой оролцогчдын нэг болох Saffron Bane –ийг энэ удаад бид танилцуулж байна. Тэрбээр хөл хорионы жилүүдэд анх гар утсаараа дуу хийж эхэлж байжээ. Хэзээний даруухан, дөлгөөнхөн дүр төрхтэй гэгддэг байсан Saffron Bane өөрийн дотоод ертөнцөө дуугаараа илэрхийлж, “эвддэг” тухайгаа нэгэн хэвлэлд ярьсан байдаг. Түүний жинхэнэ нэрийг Бат-Эрдэнэ гэдэг. Тэрээр анх цаг нөхцөөх маягаар богино хэмжээний дуунуудыг хобби маягаар хийдэг байсан ч яваандаа хийж…

Read More

Дэлхийн 188 оролцсон Оюуны спортын оргил тэмцээн болох шатрын 44-р Олимпиадад Орхон аймаг Хангарьд спорт клубын тамирчин Б.Мөнгөнзул түүхэндээ анх удаа Алтан медаль эх орондоо авчирлаа. 17-хон настай монгол охин шатрын олимпоос хувийн дүнгээр ийн алтан медаль хүртлээ.

Read More

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр “Төсвийн хэмнэлтээс 100 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр баталсан. Сүүлийн хоёр сар БШУЯ болон Нийслэлийн ЗДТГ, хороодын дарга нартай ажилласны үр дүн гарч байгааг Та бүхэнд баяртайгаар мэдээлэхэд таатай байна. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр цэцэрлэгийн насны 303,000 хүүхэд байгаагаас нийслэлийн хэмжээнд 2-5 настай 141,000 хүүхэд байгаа юм. Үүнээс нийслэлийн цэцэрлэгүүд 102,000-г нь хүлээн авах суурин хүчин чадалтай бөгөөд 2022-2023 онд 106,000 хүүхдийг цэцэрлэгт сургах боломжтой байв. Ингэхээр сугалаанд оролцож, цэцэрлэгийн гадна үлддэг 34,000 орчим хүүхэд байсан. Тэгвэл өнөөдөр хэн азтай, мөнгөтэйгийнх нь хүүхэд цэцэрлэгт ордог байсан тогтолцоог үгүй…

Read More

Их зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Тамгагүй төр” жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавихдаа Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Уг жүжгийн хаалтын 100 дахь тоглолт маргааш болно. Уг тоглолтыг маргааш 12 цагт үнэ төлбөргүй NTV телевизээр үзэгчдийн хүртээл болгохоор болжээ. “Тамгагүй төр” тасралтгүй 100 удаа тоглож, 50 мянган хүн үзсэн болохыг уран бүтээлчид онцолжээ. Мөн энэ хугацаанд 5 тэрбум орчим төгрөгийн орлого олж, драмын урлагт өндөр босго тавьсан гэх мэдээлэл ч бий. “Тамгагүй төр” жүжиг түр завсарлаж гадаад хэл дээр дахин тоглогдох юм байна

Read More

Монголын хип хоп урлагт өөр нэгэн өнгө татуулан гарч ирсэн реппер бол Trishna. Өдгөө 20 насны босгоос холдож амжаагүй тэрбээр мэргэжлийн нэр хүндтэй сургууль дууны инженерийн ангид суралцдаг. Анх Хөгжим бүжгийн дунд сургуулийн Төгөлдөр хуурын ангид суралцаж байхдаа санамсаргүй байдлаар хип хоп хөгжмийг сонсож, сонирхож, үглэж эхэлжээ. Түүний өөрийн хүсэл мөрөөдөл, мэдрэмжээрээ бүтээсэн SCHIZOPHRENIA хэмээх уран бүтээл нь өнгөрсөн 2021 оны хит дуунуудын нэг болж, фенүүдийнх нь тоог огцом өсгөсөн гэхэд болно. Монгол анх удаагаа гадаад төрхөө нууж, клип хийн үглэсэн хип хопчин бол Trishna. Түүний дууг өөр хэн ч ковер хийж дуулж чадахгүй гэдгээрээ онцгой реппер юм. Олноос нүүрээ…

Read More

Улаанбаатар хотын хэмжээнд автобусны 800 гаруй буудал бий. Эдгээрээс саравч, сүүдрэвч байгуулж, сандал суудал тавьж тохижуулсан нь 300 гаруй. Зуны амралтын эрин дуусаж, хичээл сургууль эхлэх дөхөж байгаатай холбогдуулан автобусны буудлуудыг угааж, ариутгах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Наймдугаар сарын 1-ээс эхлэн төвлөрөл ихтэй, олон хүн зорчдог автобусны 200 буудлыг сонгож, хөөстэй угаалга цэвэрлэгээ, ариутгалыг найман удаагийн давтамжтайгаар хийж буй юм. Мэргэжлийн зургаан байгууллага дүүргүүдийг хуваарилан авч ариутган халдваргүйжүүлж байна. Тэдгээр байгууллагын нэг болох Фирма ХХК-ийн ажилтан Б.Хулан хэлэхдээ: -Бид энэ сарын эхнээс автобусны буудлуудыг халдваргүйжүүлж, ариутгаж байна. Автобусны буудал орчим хог хаягдал маш их байна. Тиймээс хог хаягдлыг…

Read More

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “БУЯН УНДАРГА ДИ ЭС” ХХК-ийн Вива сити хороолол S-11 байрны 1, 2 тоотын мах, махан бүтээгдэхүүний цех, S-14 байрны 3, 4 тоотын салбар цехийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагаас хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар ажлын байр болон бүтээгдэхүүний агуулах нь мал эмнэлэг ариун цэврийн шаардлага хангаагүй, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй, бүтээгдэхүүний болон технологийн хэрэгцээт усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, хагас боловсруулсан бүтээгдэхүүний технологийн зааврыг мөрдөж ажилладаггүй, бүтээгдэхүүний агуулах, хөргүүр, хөлдөөгчний температурыг тогтмол хянаж, бүртгэл хөтөлдөггүй, бэлэн бүтээгдэхүүний сав баглаа боодол материалын дагалдах баримт бичиггүй, хүнсний болон дагалдах бүтээгдэхүүний хаягдал бүрт тусдаа хогийн сав хэрэглэдэггүй, зах зээлээс буцаан…

Read More