Зохиогч: Эрхэм админ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормааг АТГ-т шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цахим мэдээллийн хэрэгслээр цацах болсон. Энэ талаар баттай эх сурвалжуудаас тодруулахад “Ч.Болормааг шалгасан зүйл байхгүй. Харин өөр нэг орлогчийг нь шалгасан хэрэг бий. Гэхдээ энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгсөн юм. Бидэнд олдсон мэдээллээр тус дүүргийн Засаг даргын төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч дарга Ж.Чимэдцогзолыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаад хэргийг нь хаасан аж. Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын шийдвэрээр орлогчдоо эмчилгээний төлбөр нэрээр удаа дараа их хэмжээний дэмжлэг авсан гэх үндэслэлээр шалгасан юм байна. Улмаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн…

Read More

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар (УХШИГГ)-ын даргаар ажиллаж байсан Б.Мягмарыг 2019 оны есдүгээр сард хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн ч өнөөг хүртэл гэм буруутай, эсэхийг нь тогтоогоогүй байна. Түүнийг эрх мэдлээ урвуулж Монгол, АНУ-ын хооронд тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалаас удаа дараа хахууль авсан хэрэгт буруутгасан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалтай УХШИГГ-ын дарга Б.Мягмар найзыгаа гэрээ хийлгэсэн аж. Улмаар найз У.Энхболдынхоо дансаар нь хувь хүртдэг болохыг мөрдөгчид тогтоосон билээ. Б.Мягмар дээрх газрын даргаар ажиллаж байхдаа гаалийн байцаагч нартаа “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн ачааг хурдан шалгаад саадгүй нэвтрүүл” гэсэн…

Read More

Төрөлхийн гоо үзэсгэлэн гэдэг л энэ байх. Б.Тэмүүлэн ямар ч ялдамхан, яасан ч хөөрхөн юм. Түүнийг “Итгэл” киноны гол дүрд тоглосноор хүмүүс сайн мэдэх, магадгүй “Ньюс” агентлагийн Гүйцэтгэх захирал Г.Анархүүгийн экс гэргийгээр танина биз. Тэрээр будгаар өөрийнхөө гоо сайхныг тодорхойлдоггүй цөөхөн бүсгүйчүүдийн нэг. Олны дунд ямар ч нүүрний будаггүй байна гэдэг өөртөө итгэлтэй бүсгүйн л сонголт байх. Эхээс төрснөөрөө онцгойрч чаддаг тэрээр өдгөө хоёр хүүхдийн ээж болсон. Том охин нь дунд сургуулийн сурагч бол бага хүү нь энэ жил хоёр настай.

Read More

“Хар сарнай”-н С.Амараагийн дүү С.Амарбаясгалантай хамт “Хатариш” дууг дуулсан нь олонд хүрсний дараа “Хайрлаж болох уу” кинонд тоглосон Мино гэж бүсгүй нэг хэсэг олны анхааралд байсан. Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжинтэй сүр дуулиантай хуримаа хийж гал голомтоо бадраасан ч, бүтэн гурван сарын ч нүүр үзэлгүй салж, зам мөрөө хөөцгөөсөн. Салсныхаа дараа Мино “Хүнтэй сууна гэдэг амаргүй ажил байна лээ. Ялангуяа ханиа зөв сонгоогүй бол бүр ч бүтэхгүй” хэмээн ярьж байсан удаатай. Хүүгээ төрүүлснийхээ дараа багагүй жин нэмж, мяраалсан тэрээр өөрийнхөө хуучин галбирыг олж авчээ. Яг л 10-аад жилийн өмнө залуусын харцыг булааж, сэтгэлийг эзэмддэг байсан шигээ болсон байна. Түүний хувьд 7…

Read More

Нара буюу М.Нарантуяа сүүлийн үед дуучин гэх тодотголоосоо илүүтэй бизнес, сошиал нөлөөлөгч, зөгийчин гэх мэтийг хийж завгүйхэн амьдарч байгаа. Сүүлийн үед нэмсэн жинтэйгээ тэмцэж буй тэрээр нүүр будагч Bella-тай дахин хамтарчээ. Энэ удаад Нарагийн өөр өнгө төрхийг гаргаж ирэхээр “тэмүүлсэн” тухайгаа make-up artist Bella өөрийн цахим хуудаснаа бичсэн байна. Тэд өнгөрсөн карантины үеэр хамтран ажиллаж, Нарагын өөр “өнцөг”-ийг олноо дэлгэж байсан.

Read More

“Овжин охид” киноны гол дүр Сампилын дүрээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж чадсан “Маск продакшин”-ы жүжигчин Ц.Ганзориг туйлын гэр бүлсэг. Өдгөө дөрвөн хүүхдийн эцэг болсон тэрээр сайн хань, сайн аав гэдгээ хэнээс ч нуудаггүй. Өдгөө Булган аймгийн Бугант тосгонд “Нийслэл хүүхэн-2” киноны зураг авалттай яваа тэрээр гэр бүлээ санаж байгаагаа илэрхийлж, гэрэл зургийг нь цахим хуудаснаа нийтлэн “Амьдардаг гэр тансаг байх нь чухал биш Ам бүлээрээ аз жаргалтай байх нь чухал Амралтын өдрийг ам бүлээрээ Аз жаргалтай сайхан өнгөрүүлээрэй…” гэжээ. Жүжигчин залуугийн хувьд өнгөрсөн хавар Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор энгэрээ мялаасан.

Read More

Рок попын эмэгтэй дуучдын зүүн, баруун жигүүрийг магнайлж яваа гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг фэнүүд нь цаг ямагт л өрсөлдүүлсээр ирсэн. Тэдний хувьд хоёрхон насны зөрүүтэй бөгөөд гуч гаруй жил урлагийн тайзыг эзэгнэж яваа. Нас залуу цус шингэн үедээ шар хэвлэлээр үл ойлголцож явсан тэд өдгөө сайхан харилцаатай. Тэд хэдэн жилийн өмнө яруу найрагч Ц.Хулангийн уран бүтээлд хамтран дуулж байсан бол энэ удаад МУГЖ дуучин Т.Ариунаагын санаачлагаар дахин хамтрахаар болжээ. Энэ талаар Т.Ариунаа өөрийн цахим хуудаснаа “Үлэмж Төгөлдөр уран бүтээл төрлөө. Дуучин Ариунаа миний санаачилгаар МУСГЗ Л.Балхжав аялгууг нь бүтээж МУСГЗ Ш.Гүрбазар яруу найргийг нь урлаж “Үлэмж Төгөлдөр” шинэхэн дуу…

Read More

Сүүлийн хоёр хоногт жижиглэнгийн шатахууны худалдааны хомсдол үүсч, Ашигт малтмал газрын тосны газрын 21 хоногийн нөөцтэй гэх мэдээлэл худлаа болж таарав. ШТС-уудаар бензин хайж тэнүүчилсэн жолооч нар бухимда ж , Засгийн газар импортлогчидтой өчигдөр уулзалт хийсэн. Ургац хураалт, өвөлжилт гээд намрын их ажилтай зэрэгцээд шатахууны хомсдол нүүрлэсэн нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хайхрамжгүй байдлын илрэл. Монгол Улс шатахуун үйлдвэрлэгч биш импортлогч. Шатахууны 90 хувийг ОХУ-аас оруулж ирдэг. Үүний дийлэнхийг нь “Роснефь” болон “Нефть Хим Сервис” эзэлдэг. Тус компанийн зүгээс өнгөрсөн наймдугаар сард Монголын импортлогчдод хандан анхааруулга, сануулга албан бичгээр хүргүүлсэн ч манай “томчууд” үл тоомсорлон хариу илгээгээгүй. Өөрсдийн энэхүү алдааг…

Read More

Балетчны сургалтын төвтэй Сүндэръяа гэх бүсгүй Сүнээ нэрээрээ твитерт алдартай. Балетчин мэргэжил эзэмшсэн ч тайзан дээр бүжиглэж үзээгүй Сүнээ алдарт Алаг морьт Дандар баатрын зээ охин гэж анх олонд танигдсан. Тиймээс Алаг морьт баатрын зээ охин Ардын намын ах нарт таалагддаг гэдгээ ч нуудаггүй. Нэр холбогдон хардагдсан хүн нэг бус. Засгийн газрыг шийдвэрийг урьдчилж мэдээлдгээс болоод томчуудтай холбоотой гэх болсон. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгууль шувтарч байхад Булган аймгаас нэр дэвшсэн, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй холбоотой зураг гарч, Б.Сүнээ ахынхаа нэр хүндэд том сэв суулгасан удаатай. Мөн инстаграммд алдартай, Сүнээ байнга зургаа оруулдаг хар машиныг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ авч өгсөн гэж…

Read More

Өмнөх үеийн залуучуудын амьдрал, тэмцлээр өнөөгийн залуусыг байлдан дагуулж буй “37-р Точка” олон ангит киноны гол дүрийг бүтээсэн жүжигчдийн нэг Р.Отгонбаяр.Тулгатын дүрийг тултал бүтээсэн залуугийн талаар сонирхох охид бүсгүйчүүд олон бий. Гэр бүл зохиож, хөөрхөн охинтой гэх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Хосууд салсан талаар сайтуудаар ихээхэн явсан. Үүнээс гадна хосууд хамтдаа авахуулсан бүх зургуудаа хэн хэн нь өөрсдийнхөө цахим орчингоос утгаж, зөвхөн охинтойгоо авахуулсан зургуудаа үлдээсэн байсан юм. Жүжигчин залуу эхнэр хүүхэддээ эргэж очсон бололтой гэр бүлийн гэрэл зураг даруулсанаас гадна эхнэр нь цахим хуудасаа “Энэ миний нөхөр гээд хийвэл хийнэ шдээ хүмүүс шиг” гэжээ. Ямар ч байсан…

Read More