Сүүлийн хэдэн өдөр монголчууд бид шатахууны хомсдолтой нүүр тулаад буй. Хэдхэн хоногийн өмнө Ашигт малтмал, газрын тосны газраас Монгол Улсын бензиний нөөц ямар байгаа талаар мэдээлэл хийж, “АИ-92 шатахуун 21 хоног,дизель түлш 35 хоног, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байгаа хомсдол үүсээгүй гэдгийг хэлж байв. Өнгөрсөн долоо хоногоос хэд хэдэн ШТС-ууд АИ-92 бензин зарахгүй байсан нь нөөц тасарсан учраас зарим байршлуудад алдагдсан. Түүнээс нөөц тасарсан зүйл байхгүй гэсэн юм. Шатахуун түгээх станцуудын одоогийн зарж байгаа үнэ нь алдагдал ч байхгүй ашиг ч байхгүй яг балансаа бариад ажиллаж байгааг нэмж хэлж байв. Гэтэл өчигдөр нийслэлийн ихэнх шатахуун түгээгүүрийн газрууд АИ92 байтугай…
Зохиогч: Эрхэм админ
Урин дулааны улиралд амжиж хийх ажлын нэг нь халтиргаа, гулгаанаас сэргийлэх өнгөт хучилт байдаг. Өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсэх үед тээврийн хэрэгслийн дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангах зорилгоор халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг жил бүр хийж заншсан. Өнгөт керамик хучилтыг цас орсны дараа байнга мөстөж, халтиргаа гулгаа ихээр үүсдэг авто замын уулзвар, өгсүүр хэсэг, нийтийн тээврийн автобусны буудлуудад хийдэг. 2017-2020 онд нийт 10926.5 ам метр талбайд буюу 12 уулзвар, 24 автобусны буудлыг халтиргаанаас хамгаалах хучилттай болгосон. Харин энэ жилийн хувьд 6570 ам метр талбайд буюу авто замын дөрвөн уулзвар, 16 автобусны буудалд хийхээр төлөвлөсөн юм. Төлөвлөгөөт ажлын ихэнхийг хийж…
Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохионо. Үүнтэй холбоотойгоор уурхайчдын яруу алдрыг мөнхлөх, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчныг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Уурхайчдын нэрэмжит талбай”-г бий болгохоор өнөөдөр шав тавилаа. Шав тавих ёслолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул нар оролцсон юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачилсан уг бүтээн байгуулалтад НЗДТГ бодлогын дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна. “Уурхайчдын нэрэмжит талбай”-г 1.28 га газрыг хамруулан тохижуулах бөгөөд үүнд уурхайчдын нэрэмжит талбай, ил…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монголын ресторан, зоогийн газрын холбоо, “Бэх” баар эрхлэгчдийн холбоо, Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн төлөөлөлтэй уулзлаа. Соёл, урлагийн байгууллагууд болон жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, караоке эрхлэгчдийн төлөөлөгчдийн тавьсан шаардлагад тулгуурлан зөвшилцөлд хүрснээр дараах шийдвэрийг гаргалаа. Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд соёл, урлагийнбүхий л үзвэр, үйлчилгээг нээхийн дээр үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан зарим үйлчилгээг 50 хүртэлх хувийн хүчин чадалтайгаар ажиллуулахаар болсон байна. Тодруулбал: Халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлага хангасан караокег заалны дүүргэлтийг 50 хувиас дээшгүй байхаар аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр боллоо. Агааржуулалтын системтэй, ариутгал халдваргүйтгэлийн системтэй,…
Монголын хошин урлагийн мастеруудын нэг бол Х-Түц хамтлагийн жүжигчин Н.Онон гавъяат. Өөрийнхөө мэдрэмжийг тултал нь үзэгчдэд хүргэдэг тэрээр өөрийн цахим хуудаснаа түлээг хэрхэн хурдан хугацаанд олноор нь хагалж болдогоо гайхуулж, “За хэдхэн түлээ бол ёстой яршиг л байна” хэмээн хошигножээ. Эрхэм гавъяатын хувьд эхнэр, хүү охины хамт амьдардаг. Түүний эхнэрийг Сарансүх гэдэг, АНУ-д хуульч мэргэжил эзэмшсэн боловсролтой нэгэн. Тэрээр хуулийн зөвлөхөөр ажиллахын зэрэгцээ нөхрийнхөө ар талын дааж явдаг. Авьяаслаг жүжигчний эхнэр Сарансүх харин хүүхдүүдээ урлагийн хүн болгохыг хүсдэггүй, үүнийг нь ч жүжигчин Н.Онон дэмждэг гэнэ лээ.
УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-ны өдөр /2021.10.10/ болно. Уг сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг АТГ-аас зарласан. Ингэхдээ Үнэн ба зөв намын дарга нэр дэвшигч А.Отгонбаатарын нийт орлогыг 900 сая төгрөг хэмээн мэдүүлснийг ил болгосон. Тэгвэл А.Отгонбаатар өөрийн цахим хуудаснаа “2013 онд дарга нарыг шүүж “Манайд хоноё” гэж нэвтрүүлэг хийж тэмцэж явахад гэр хороололд бдг Ядуу юм Төрд орж баян болох гээд бна. Чи гэрээ засаад Төрөө засаарай гэж доромжлолж блаа. Одоо 2021 он буюу 8 жилийн дараа энэ муу их баян болжээ гээд доромжлоо д бж бна.…
Нэгэн цагт нийтийн дууны гүнж тодотголтой явсан дуучин Х.Мөнгөнцэцэг өдгөө гурван хүүхдийн ээж болсон. Сайн найзынхаа нөхрийг “булааса н ” хоч насан туршид нь дагах хэдий ч, тэр бүгдээс айлгүй хайр сэтгэлийнхээ төлөө нөхөрлөлөө сүйтгэсэ н д ээ харамсдаггүй гэсэн. Сүүлийн үед эрчимтэй жин хасч, улам үзэсгэлэнтэй болсон дуучин бүсгүйн гэрэл зургуудаас сонирхуулж байна.
УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-ны өдөр /2021.10.10/ болно. Уг сонгуульд нэр дэвшигчид тодорсон бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг, АН-аас Э.Бат-Үүлийг, ХҮН-аас Б.Найдалааг нэр дэвшүүлэхээр болсон. Харин Хэнтий аймагт МАН-аас тус аймгийн одоогийн Засаг дарга Ц.Идэрбат, АН-аас Б.Гарамгайбаатар нарыг дэвшүүлэхээр тодруулсан бол ХҮН-ээс тус тойрогт хүн нэр дэвшүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших Энхбаярын Батшугарын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцая. Тэрбээр 93 сая төгрөгийн өөрийн орлоготой ба гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 611 сая байна. 100 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууц, 324 сая…
Монголд хамгийн түгээмэл нэр Бат-Эрдэнэ. Үүнийг нотлох гэсэн мэт УИХ-ын 76 гишүүн дотор гурван Бат-Эрдэнэ бий. Нэг нь Даяар дуурсагдах далай даян дархан дуурсагдах Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ. Хэнтий аймгаас сонгогдсон гэдгийг хүмүүс андахгүй. УИХ-д үндсэндээ 15 дахь жилдээ сууж байгаа Дархан аварга Б.Бат-Эрдэнэ “сахал” тавьжээ. Гэвч түүний сахал түүний фен бүсгүйчүүдэд таалагдсангүй. Овор нэмж, зүс дарж буй сахлаа хусаарай гэх нөхөрсөг зөвлөгөөг эрхэм гишүүнд ойр дотныхон нь өгдөг болсон гэсэн шүү.
Гурван охин хамтлагийн хамгийн хөөрхөн гэгддэг дуучин Г.Анхмаа удаах үрийн зулайгаа үнэрлэхээр сэтгэл догодлон хүлээж буй гэнэ шүү. Тэрээр өөрөөсөө 9 насаар ах, гурван хүүхдийн аав Орхонтой сүүлийн гурван жил хамт амьдарч өнгөрсөн жилээс харилцаагаа ил болгох болсон. Тэд өнгөрсөн жилийн өдийд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан бөгөөд ирэх 10 дугаар сарын дундуур охиноо дүүтэй болгохоор бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Дуучин бүсгүйн хувьд одоогоос 10-аад жилийн өмнө жүжигчин Билэгжаргалтай нэг гэрт амьдарч бяцхан охиноо өлгийдөж байв. Оюутан цагаасаа үерхсэн тэдний харилцаа 2015 онд төгсгөл болсон юм.