“Universe best songs” наадамд оролцож олноо танигдсан дуучин Акбота “Мотив” хамтлагийн Ганбаатай гэр бүл зохиож хөөрхөн хүүтэй болсон.
Гэвч хосуудын амьдрал бүтээгүй. Х.Акбота хүүгээ гурван нас хүртэл нь өөрөө өсгөж байгаад Австри улсыг зорьсон.
Дууч бүсгүй тус улсад таван жилийн нүүр үзэж буй бөгөөд харь оронд байхдаа охинтой болж бүл нэмсэн. Гэвч түүний хоёр дахь амьдрал нь бас л бүтээгүй.

Тэрээр ням гариг бүрийн үдэш лайв хийж, онлайнаар монголчуудтайгаа уулздаг.
Тэгвэл тэрээр өөрийгөө ихэр төрсөн гэдэг нууцаа задалж, ихрийн өрөөснийхөө гэрэл зургийг нийтэлжээ.


