Төрөлхийн гоо үзэсгэлэн гэдэг л энэ байх. Б.Тэмүүлэн ямар ч ялдамхан, яасан ч хөөрхөн юм. Түүнийг “Итгэл” киноны гол дүрд тоглосноор хүмүүс сайн мэдэх, магадгүй “Ньюс” агентлагийн Гүйцэтгэх захирал Г.Анархүүгийн экс гэргийгээр танина биз.
Тэрээр будгаар өөрийнхөө гоо сайхныг тодорхойлдоггүй цөөхөн бүсгүйчүүдийн нэг. Олны дунд ямар ч нүүрний будаггүй байна гэдэг өөртөө итгэлтэй бүсгүйн л сонголт байх.
Эхээс төрснөөрөө онцгойрч чаддаг тэрээр өдгөө хоёр хүүхдийн ээж болсон. Том охин нь дунд сургуулийн сурагч бол бага хүү нь энэ жил хоёр настай.