Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг иргэдэд танилцуулах зорилготой “Өнтэй өвөлжье” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус өдөрлөгт Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, “Таван толгой түлш” ХХК тэргүүтэй төрийн болон төрийн бус 30 гаруй байгууллага оролцож байна. Өдөрлөгт ирсэн иргэд түлш хэрэглэхгүйгээр дулаан өвөлжих боломжтой технологийн шийдлүүдийг сонирхох, гэрийн дулаалгын хөнгөлөлттэй төсөлд хамрагдах, “Сайн” сайжруулсан түлшний карт болоод угаарын хийн мэдрэгчээ шинээр захиалах боломжтой. Мөн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах цэг…
Зохиогч: Эрхэм админ
“Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу цахим хуудаснаа ажилгүйдлийн талаар бичжээ.Тэрээр “Үр хүүхдээ хэт их “хайрлах” нь ажилгүйдлийн бас нэг том шалтгаан. Мөнхөд дэргэд нь байх юм шиг юм бүхнийг нь бэлдээд сургачихна. Хайрлаж байгаа нь энэ гээд үнэндээ хүүхдээ хорлоод байгаагаа ойлгохгүй. Хөсрий эгчийн номонд гардаг даа. Эрхлүүлж угжсаар байгаад хайртай ишиг нь сүргээ захалж бэлчдэг болсоноос нэг өдөр чононд бариулаад үхчихдэг. Үүнтэй яг ижил хүүхэд эрт нийгэмшихгүй бол амьдрах чадвараа алдана. Яг тийм хүмүүс л ажил голоод эсвэл олны дунд эв зүйгээ олоод явж чадахгүй болоод ажил хийдэггүй. Тэдний буруу биш. Эрхлүүлсэн ээж аавын л буруу. Тиймээс төр ч…
Монголын Кино урлагт нэр нэгт, үзэсгэлэнт бүсгүйчүүд бий. Нэг нь МУГЖ И.Одончимэг, нөгөө нь УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг. Түүнийг “Театр Одноо” хэмээн урлагийнхан тодотгож ялгадаг. Тэрбээр эдүгээ Улсын драмын эрдмийн театр хэмээх их айлын алтан тайзыг залуу нас, гоо үзэсгэлэнгээрээ чимж, уран чадвараараа үеийнхнээ хошуучлан, гялалзаж яваа уран бүтээлч юм. Сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлд хүч үзэх болсон. Тэгвэл тэрээр 13 жил ажилсан УДЭТ-аасаа гарч буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Цахим хуудаснаа “Баярлалаа улаан байшиндаа .Театрынхаа 90жилийнхээ ойн босгон дээр жүжигчин Б.Одончимэг миний бие нь Улсын Драмын Эрдмийн театртаа 13 жил ажиллаад театраасаа гарч байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Анх 2008 онд…
“Улаанбаатар би чамд хайртай”, “Рекет”, “One night”, “ТҮЦ-ний охид” зэрэг дэлгэцийн олон бүтээлд дүрээ бүтээж, өхөөрдөм төрх, авьяас чадвараараа танигдсан залуу жүжигчин Т.Бадамжавыг үзэгчид Жерри нэрээр нь андахгүй. Мөн Алдар+Жерри инээдмийн цувралд тоглосноор нь үзэгчид илүү сайн мэдэх болсон билээ. Ингээд хошин урлагийн “Эмоци” продакшинд харьяалагдаж яваа жүжигчин Т.Бадамжав Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.
Дуучин Нара үнэний төлөө ямагт дуу хоолойгоо нэгтгэдэг нэгэн билээ. Тэрээр цахим хуудаснаа “Нара биднийг зөгийн баландаа сахарын сироп хутгадаг, фруктоз глюкоз нэмдэг гэж доромжиллоо гээд энд тэнд хэдэн нөхдүүд эгдүүцээд үхчих гээд бантсандаа балайраад Монголын нийт зөгийчдөөс уучлал гуй эс бол Зөгийчдийн Нийгэмлэгээр арга хэмжээ авхуулна нтр гээд яваа гэнэ үү. Ёстой МАЙ түхүү. Тэр нийгэмлэгтэйгээ юутайгаа бүгдээрээ хөтлөлцөөд ир тэр хэд ам хийгээд чацга савируулаад байгсад!!! Би хэлээд өгье, хэдэн онд ямар боомтоор хэдэн тонн сахарын сироп оруулж ирж ямар компанид хэдээр шахсаныг чинь!!! Та нар ичихгүй бол за яршигдаа гэж олон жил ам хамхисан та нарын булхайг…
Монгол улс 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон Монгол бичгээр хөтлөн явуулах болсонтой холбоотойгоор бүх нийтээр Монгол бичигт шилжих бэлэн байдлыг судлах зорилгоор Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн газраас “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа”-г авсан байна. Уг судалгаанд Орхон аймгийн 4294 төрийн албан хаагч хамрагдсан бөгөөд судалгаанд хамрагдсан нийт төрийн албан хаагчдын 77,0 хувь нь үндэсний бичгийн тодорхой түвшний мэдлэгтэй, үүнээс 19,9 хувь нь сайн мэддэг гэж хариулсан бол, 23,0 хувь нь огт мэддэггүй гэж хариулсан байна. Боловсролын үнэлгээний төвөөс авдаг чанарын үнэлгээний дүнгээр Монгол хэл, бичгийн хичээлээр бага анги 44,6 хувийн үнэлгээтэй байгаа нь…
Монгол Улсын Ерөнхийлөгчийн есдүгээр сарын 07-ны өдрийн 42 тоот захирамжаар Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлийн гишүүдийн нэрс тодорсон. Олон нийтийн зөвлөлийн гишүүдээр “Ангууч” Б.Баттөр, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Батялалт, Г.Баярсайхан, сэтгүүлч Б.Отгон, Ц.Оюунтунгалаг, Ц.Батболд, Д.Даваадорж нар томилогдсон юм. Тэгвэл цахим хуудаснаа “АТГ-ын олон нийтийн зөвлөл гэдэг нь улс орон цахимжиж виртуал болж бхад нүднээс далд шийдэгдэж чадаагүй авлигын олон бусармаг асуудлыг нийгэмдээ ил тод болгохоор ажиллах нийгмийн дуу хоолой болсон баг бүрэлдэхүүн юм. Ашиг хонжоо, эрх ашиг хараагүй цалингүй өөрсдийн хүсэл зоригоор нийгмийн дайсан болсон энэ авлигын эсрэг залуучуудаа төлөөлж өөрийн дуу хоолойгоо бидэнтэй нэгтгэхүү гэдэг саналыг…
Отгонбилэг агсны хүү О.Содбилэг аавынхаа улс төрийн замналыг үргэлжлүүлж 2012-2020 он хүртэл хоёр ч удаа улиран сонгогдож байсан. Аавыгаа нас барснаас хойш гэр бүлийнхээ бизнес, карьеарыг нуруундаа үүрсэн тэрээр өдгөө дөрвөн хүүхдийн эцэг болсон. Тэгвэл түүний том хүү өнөөдөр хилийн чанадыг зорьж байгаа аж. Өнгөрсөн хавар дунд сургуулиа дүүргэсэн тэрээр дэлхийн нэр хүндтэй 100 сургуулийн нэгд элсэн орсон байна. Хүүгээ оюутан болсныг угтаж, гэр бүлээрээ өнгөрсөн наймдугаар сард европ тивд аялал хийсэн байдаг. Дашрамд дуулгахад, О.Содбилэг Айглон коллежийг 1998 онд дүүргэж, Жоржтауны их сургуулийг 2002 онд олон улсын эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
Дэлхийн кино урлагийн домог Жан Поль Бельмондо 88 насандаа таалал төгслөө. “Мэргэжилтэн”, “Шоовдор хүмүүс”, “Эцсийн амьсгалд” гээд маш олон киногоор нь 20-р зууны сайхан эрийг Монголын үзэгчид андахгүй ээ. Түүний дээрэмчин, боксчин, цагдаа, хулгайч гээд бүтээсэн дүр бүрээр нь үзэгчид хайрладаг. Залуу цагтаа боксын дэвжээнээс дэлгэцийн урлагт “урвасан” тэрээр дэлхийн кино урлагийн ертөнцөд нэгэн зууны домог болж мөнхөрлөө. Өчигдөр Парис хот түүнтэй салах ёс хийж, Бельмондогийн сая сая шүтэн бишрэгчид цуглаж, Францын ерөнхийлөгч гашуудлын үг хэллээ. Ёслолын турш түүний тоглосон “Мэргэжилтэн” киноны аяз, алдарт хөгжмийн Зохиолч Энни Мориконнигийн аялгуу эгшиглэж, иргэдийн гүнээ гашуудсан нулимс, гүнээ хүндэтгэсэн алга ташилт дор…
Шүүх цагаан захтнуудын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж байна уу Монгол орны байгалийн баялаг, ан амьтныг ашиглан халаасаа зузаалдаг албан тушаалтнууд салбар хариуцсан яаманд нь байдаг талаар барим тавим зүйл хүмүүс ярьдаг ч хууль хяналтын байгууллагынханд баригдсан нь цөөн. Хууль сахиулагчид үйлдлийг нь илчлэн илрүүлсэн ч элдэв аргаар эрүүгийн хариуцлага хүлээлгүй өнөөг хүрч буй тохиолдол ч байна. Цар тахлын халдвар Монгол Улсад дэгдэхээс ч өмнө шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн цагаан захтнуудын хэргийн нэг төлөөлөл бол дор өгүүлэх БОАЖЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Даваасамба нарт холбогдох үйлдэл. 2020 оны хоёрдугаар сарын дундуур НПГ-ын хяналтын прокурор яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн…