Зохиогч: Эрхэм админ

Бид өвддөг. Их, бага, хүнд хөнгөн ямар нэг хэлбэрээр бид өвддөг. Харин түүнийг даван туулах нь бидний хувьд өөр өөр байдаг. Мэдээж хэрэв та өвдсөн бол юуны өмнө эмчид хандаж, шаардлагатай эмийн болон туслах эмчилгээнүүдийг яаралтай хийлгэх нь зүйтэй. Гэхдээ богино хугацаанд өвчнөөсөө салахын тулд танд хамгийн хүчтэй туслагч тань таны далд ухамсар байх болно. Хачин сонсогдож магадгүй ч та өөртөө эдгэрэхийг “ТУШАА”. Өвчтэй хэвтэж байхдаа хамгийн хайртай хүн, тэжээвэр амьтан, бүүр тасалгааны ургамал байсан ч болно. Чухам таньгүйгээр амьдарч чадахгүй тэднийхээ төлөө та өндийж босохыг өөртөө ТУШААХ хэрэгтэй. Тэгвэл таны далд ухамсар үүнийг программчилж, таныг түргэн эдгэрэхэд туслах болно.…

Read More

Зохиолын дууны ертөнцөд “Дурлал шиг бүсгүй”, “Хайрт минь утсаа аваарай” дуугаараа гарч ирсэн залуу бол Баянмөнхийн Гүрбадам. Дуучин Э.Чулуунчимэгийг экс нөхөр дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нартай СУИС-ийн нэг анги төгссөн тэрээр Б.Болдтой зодолдож, шүүх цагдаа дээрээ тулж олны анхаарлыг өөртөө татаж байсан. Тэгвэл тэрээр Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнагдсан байна. Энэ тухай МУГЖ Энхзулын хүү, дуучин Э.Чинбаяр цахим хуудаснаа онцолж, найздаа баяр хүргэжээ. Дуучин Б.Гүрбадамын хувьд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харъяат, айлын ууган хүүхэд. Тэрээр хөдөөний хүүхдүүдийн адилаар морь унаж, хурга, ишиг хариулж өссөн бөгөөд ээж нь багш, аав нь геологич хүн байдаг аж. Сумын заан цолтой тэрээр хүүхэд байхаасаа…

Read More

Х-Түц хамтлагийн жүжигчин З.Онон СУИС-ыг төгссөнийхөө дараа МҮОНРТ-д нэвтрүүлэгчээр бэлтгэгдэж байсан гэвэл уншигч та итгэх үү. Авъяас билиг нь ундарсан энэ уран бүтээлч багаасаа хөдөлгөөнтэй нэгэн байсан бөгөөд хичээлдээ ч муугүй хүүхэд байсан гэнэ. Өдгөө 34 настай З.Онон ээжийнхээ 17 насанд төрсөн бөгөөд 10 гаруй жил айлын ганц охин явсны эцэст дүү З.Номин нь мэндэлжээ. Бага насаа Налайх дүүрэгт өнгөрүүлсэн тэдний хайртай аав, ээж нь одоо ч тус дүүрэгтээ ажиллаж амьдардаг аж. Дүү З.Номингын хувьд саяхны нэгэн билэгт сайн өдөр бэр гуйлгаж, “айлын хүн” болсон.

Read More

УИХ-аас баталсан хуулийн дагуу манай улсад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэл үзүүлдэг болсон. Энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Их хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн энэ өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон ийнхүү 25 дахь жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Read More

Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар, тус газрын гаалийн улсын байцаагч Б.Хишигбат, У.Ариунаа, Д.Соёлмаа болон гадаадаас бараа импортлон борлуулдаг иргэн Б.Төрбаяр нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёр өдөр хэлэлцсэний эцэст ял шийтгэлээ. АТГ-ынхан Улаанбаатар хотын гаалийн газрын даргаар ажиллаж байсан Д.Солонго тэргүүтэй дээрх хүмүүсийг 2020 оны аравдугаар сард бусдаас хахууль авсан үйлдэл дээр нь саатуулсан бөгөөд УИХ-ын гишүүн С.Одонтуяа нэг найзынхаа импортолсон барааны татварыг хөнгөлөх тухай мессеж бичиж бууруулах боломжийг нь бүрдүүлсэн байдаг. Тэгвэл Д.Солонго нарт холбогдох үйлдлийг нь тусгаарлан О.Цогтбаатар, Б.Хишигбат, У.Ариунаа, Д.Соёлмаа нарын гэм буруутай, эсэхийг тогтоолгохоор НПГ-аас Эрүүгийн…

Read More

Жүжигчин Г.Нарансолонго анхны амьдралаасаа Т.Амина хэмээх “том” охинтой. Охин нь БНСУ-д суралцдаг бөгөөд короновирусын улмаас сургуулиасаа хоёр жилийн хугацаатай чөлөө авч эх орондоо амьдарсан. Тэгвэл тэрээр цар тахлын тархалтыг үл ажран өнөөдөр БНСУ-ыг зорьжээ. ­ Т.Амина охин Солонгосоос ирсэн даруйдаа зүгээр байгаагүй бөгөөд ээжтэйгээ хамт монгол дээлний рекламд тоглож, өөр бусад ажил хийж байсан юм. Тэрээр таван настайдаа найруулагч Д.Золбаярын “Усны үнэр” уран сайхны кинонд тоглож, Олон улсын кино наадмаас шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртэж байжээ. Т.Амина хоёр дүүдээ “Зүүд шиг хайр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц, “Миний хөрш чөтгөр” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон авьяаслаг үзэсгэлэнтэй…

Read More

Хөөрхөн гэнэн дүрээрээ үзэгчдийн хайрыг татаж чадсан залуу жүжигчин бол Т.Энэрэл. Тэрээр хэд хэдэн дэлгэцийн кинонд тоглоод амжсан. “Гэгээн Муза” 2011 оны “Шилдэг эмэгтэй туслах дүр” шагналыг авсан адтай нэгэн. Түүний хошуугаа унжуулан эрхэлж байгаа дүр нь яг л хүүхдэрхүү хөөрхөн. Тэрээр УДЭТ-ийн найруулагч О.Итгэлтэй хамтын амьдрал зохиож бяцхан үрсийн ээж болсон. “Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн үеэр нөхөртэйгөө таарамжгүй харилцаатай гэх дүгнэлтийг үзэгчдэд өгсөн түүнийг нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа гэх шуум дэгджээ. Үнэн худлыг хэн мэдлээ, цаг хугацаа харуулах биз. Ямартаа ч, түүний нөхөр найруулагч О.Итгэл өчигдөрхөн төрдөө үнэлүүлж, СТА цол тэмдэгээр энгэрээ мялаалгасан билээ.

Read More

Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга, Хөдөлмөрийн баатар Асашорюү Д.Дагвадорж аварга өдгөө зүүн өмнө азийн орнуудаар аялж яваа. Өөрийнхөө хоёр дахь эх орон гэж нэрлэгдэх Япон улсад гэр бүлээрээ саатаад байгаа тэрээр толгойныхоо үсийг хусуулж, “тойн толгой”-той болжээ. Үсгүй байх нь түүнд зохисон гэж ванлий. Түүний хувьд энэ жил 41 настай. Тэрээр сүмогийн 68 дахь, ёкозүна болсон анхны Монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны 1 сард авчээ. Асашорюү нь сүмогийн түүхэн дэх хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн байна. 2005 онд нэг жилийн бүх башод (хонбашо) түрүүлсэн анхны сүмоч болсон. 2004 оноос 2007 он…

Read More

Эрос хатагтай тодотголтой явсан Т.Ариунаа энэ цаг үеийн хамгийн алдартай дуучдын нэг болсон. Урлагийн тайзнаас 40 жил гялалзаж яваа түүний амжилт хайрт хань Буяндорж, хонгор үрс болох Б.Алдар, Б.Өнөболд нартай салашгүй холбоотой. Өдгөө тэрээр эмээ болсон хэдий ч эрч хүчтэй, цоглог, гал шиг дүрэлзсэн хэвээрээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа нь 1967 онд Улаанбаатар хотноо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Төмөр, Баянжаргал нарын охин болон төржээ. Тэрбээр багаасаа л дуу бүжигт авьяастай хүүхэд байсан аж. Ариунаа нь нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургуульд сурагч байх үеээсээ хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор “Нарны дуулал” хамтлагт дуулж…

Read More

Герман хэлнээс орчуулсан Бямбын Пүрэв, орчуулгын найруулагч Цогтын Гүндэгмаа, дуу оруулсан жүжигчид Насанбатын Байгаль, Дагва-Очирын Элбэгсайхан, Тавхайжамцын Цэмпилмаа, Дугаржавын Батцэцэг… нэг иймэрхүү титр уншиж, басхүү орчуулгын 400 гаруй кинонд дуу оруулж монголчуудын танил болж, хүндлэгдсэн хатагтай бол Д.Батцэцэг. Түүний хувьд уг нь жүжигчин мэргэжилтэй ч, сайхан дуу хоолойныхоо ачаар дуу оруулагч болжээ. Д.Батцэцэг 1992 онд “Ингэ буйлах нутагт”, “Гал хам” /1993/, “Домог жаргах цаг” /1993/, “Сон в начале тумана” буюу “Манангийн эхэн дэх зүүд” /1993/, “Помогите нам” /2010/ кинонуудын гол болон туслах дүрүүдэд тогложээ. Мөн тэрээр ХАЙР ЭРГЭСЭН ХАВАР цуврал киноны Болороогийн дүрд тоглосон байдаг.

Read More