Монголын кино урлагт гялалзаж явсан сайхан бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин Б.Баярмаа. Түүний хувийн амьдралыг өдгөө мэдэхгүй хүн ховор. Гурван сайхан охин төрүүлсэн тэрээр МУГЖ Г.Ариунбаатартай ханилснаас хойш дахин хоёр хүүтэй болсон. Охидоо өөр дээрээ өсгөдөггүй гэх явган ярианы эзэн болсон тэрээр энэ бүх ховонд цэг тавих мэт охидоо хэрхэн өсгөж, хэрхэн хүмүүжүүлж байгаагаа бичжээ. Тэрээр “Би бол охидууддаа өөрийн биеэ зөв авч явахыг л сургадаг. Тэрнээх хэн нэгнийг даган дууриах биш, хүнийг байгаагаар нь хүлээж авч сайн сайхан зүйлийг нь олж хардаг болгохыг хүсдэг. Ер нь хүүхдүүдийнхээ сэтгэлзүйг мэдэрч, хорвоогийн зарим нэг зүйлийг зөв өнцгөөс ойлгуулж өгч байх нь…
Зохиогч: Эрхэм админ
Дурлал юу хүснэ вэ дуугаараа олны танил болж байсан дуучин Д.Дэлгэрцэцэг буюу Daisy МҮОНРТ-д кординатор менежерээр ажилд оржээ. Түүний хувьд дөрвөн сайхан охиноо ганцаараа өсгөж, хүмүүжүүлж яваа сайн ээж. Нэгэн цагт цоглог хэмнэлтэй дуугаар залуусыг байлдан дагуулж явсан тэрээр ая зохиогч Ганг агсны гэргий юм.
Цар тахлаас шалтгаалж үүсээд буй эдийн засгийн хүнд цаг үеийг хамт даван туулах зорилгоор “Оргил” сүлжээ дэлгүүрийн хамт олон, Капитрон банк хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдад 3 хувийн хямдралын карт 3000 ширхэгийг бэлэглэлээ. Мөн уурхайчдад алжаал тайлах төвөөр үйлчлүүлэх эрхийн бичиг зэргийг Үйлдвэрийн газрын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт хүлээлгэн өглөө. Капитрон банкнаас хамтын ажиллагааны хүрээнд хэрэглээний кредит карт болон санхүүгийн уян хатан нөхцөлийг үйлдвэрийн ажилтнуудад үзүүлж байна. Капитрон банк нь 2020 онд Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын цалингийн зээлийн жилийн хүүг 2.5 хувиар хөнгөлж байсан бол энэ удаа хамтын ажиллагааны хүрээнд ажилтнуудын цалингийн зээлийн сарын хүүг 1 хувь болгожээ.…
Хошин урлагийн “Эмоци” продакшнаас урлагийн гараагаа эхэлж, хэд хэдэн кинонд гол болон туслах дүрийг бүтээж, Соёл урлагийн их сургууль хэмээх их айлд багш хэмээх алдрыг хүртэж, салбартаа өөрийгөө хөгжүүлж, дайчилж яваа залуу жүжигчин, найруулагч О.Итгэл өнөөдөр Соёлын тэргүүний ажилтан болжээ. ОХУ-ын Санкт-Петербург хотын “Театр урлагийн их сургууль”-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр сүүлийн таван жил Улсын Драмын Эрдмийн театрт туслах найруулагчаар ажиллаж байгаа аж.
Гавьяат жүжигчин Т.Ариунаа хоёр жилийн өмнө бие даасан тоглолтоо толилуулж байв. Аз жаргал, эрч хүч, авьяас билэг ундарсан энэ өдрийг түүний гэр бүлийнхэн улам ч халуун дулаан уур амьсгалтай болгож байсныг уншигч та санаж буй байх. Тухайлбал, дуучин бүсгүйн нөхөр Г.Буяндорж тайзнаа гарч ирэн, гэргийдээ мянган ширхэг цэцгийн баглаа барьсан бол Канад улсад сурч байсан бага хүү Б.Өнөболд нь дэлгэцээр мэндчилгээ дэвшүүлж, сэтгэлийн үгээ хэлсэн. Харин энэ үдшийн бас нэгэн сюрприз нь түүний бага бэр байсан. Бага хүү Б.Өнөболдынх нь найз бүсгүй, залуу дуучин Энхнамир тэр өдөр Т.Ариунаагийн хамтаар “Зүүдний ханхүү” дууг дуулж, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байсан билээ. Тэгвэл…
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл улс төрийн шинэ нам байгуулах шийдвэр гаргаснаа өнгөрсөн тавдугаар сард танилцуулж байсан. Тэрбээр Ардчилсан намаас гарах өргөдлөө өгснийхөө дараа, “Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил нэг сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа. Ингээд холбогдох байгууллагуудаас Иргэний оролцооны нэгдэл нам (ИОНН) гэсэн нэр баталгаажуулж авлаа. Энэ намаа зах зээлд итгэдэг, хувийн хэвшилд итгэдэг, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг иргэдийн өмнө нээлттэй байлгана” гэж байв. Харин тэрээр өнөөдөр Иргэдийн оролцооны нэгдэл намаа байгуулж, намын хурлаа хийж байгаа аж. Улс төрийн намын тухай хуулиар шинэ намыг 801-ээс доошгүй гишүүн элсүүлсэн байх, намын нэр, бэлгэдэл, далбаа,…
Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 284 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 59.337 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 268 объектын 95.952 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналтаар ариутгагч нь хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг бүрэн өмсөөгүй, халдваргүйжүүлэлт хийх бодисын хангамж хүрэлцээгүй дутагдлыг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авсан байна. Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ: Улсын хэмжээнд Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 9 цэгт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авлаа. Шинжилгээ авах цэгүүдэд яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдал хангагдаагүй, иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт хангалтгүй, түр тусгаарлах өрөөг бэлдээгүй зэрэг зөрчил илэрсэн…
Ерөнхийлөгчийн дэргэдэх Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн шинэ гишүүдийн анхдугаар хуралдаан болж даргаараа Г.Ганбатыг сонгожээ. Харин тус зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Г.Баасан гишүүнээр үлдсэн байна. Тус зөвлөлд хуульч Х.Бат-Ялалт, сэтгүүлч Б.Отгон, Нийгмийн Ардчилал, Монголын Залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Даваадорж, холимог тулааны тамирчин Б.Баттөр буюу Ангууч нарын 10 гаруй хүн багтжээ гэх мэдээлэл байна. Бид эргэж мэдээлэх болно.
Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин, мисс, жүжигчин Х.Баярмааг танихгүй хүн ховор. Тэрээр одоогоос 10-аад жилийн өмнө Miss World тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож явсан. Өдгөө 20 насыг хол давсан тэрээр гэр бүл зохиох гэж яарахгүй байгаагаа илэрхийлдэг. Нуруулаг царайлаг залууг сонгохоос илүү амьдралд хайртай, өөрийн гэсэн философитой залууд татагддаг гэдгээ нуудаггүй. Тэрээр жүжиглэхээс гадна сайхан дуулдаг, бас бүжиглэдэг. Энэ тухайгаа “Би багаасаа л юм юм сонирхож, өөрийгөө сорих дуртай хүүхэд байсан. Урлагийн гэр бүлд төрж, өссөн маань нөлөөлдөг байх. 12 настайгаасаа бүжгээр хичээллэж эхэлсэн. Дууны тухайд багаасаа л дуулах дуртай. Жүжигчин хүн бүр өөрийн гэсэн богцтой байдаг…
Өөрийгөө “Нийслэл хүү” хэмээн өхөөрддөг реппер Цэцэ өөрийгөө царай муутай биш гэв. Тэрээр өөрийн цахим хуудаснаа эхнэртэйгээ авхуулсан зургаа нийтлэж, “Би чинь бас тийм царай муутай биш юм бишүү дээ андаа?” хэмээн эхнэрээ таглажээ. Тус постыг харсан фенүүд нь реппер Цэцэ хөөрхөн хэмээн өмөөрөх, өхөөрдөхийн хооронд өгүүлэх аж. Реппэр залуугийн хувьд тогооч, бизнесмэн, дизайнер, реппер, жүжигчин, бүжигчин гэх мэт Universal “амьтан”. Өдгөө тэрээр өндөгний үзүүлбэр, аягатай будааны үзүүлбэрийн шоу хийж “хоолны мангас”-уудыг Chikira steakhouse ресторан руу хуйлруулах болсон.