Монголын бурхны шашинд Наро Банчэн гэх гэгээнтэн 2015 онд гарч ирэн, Далай ламаас Наро Банчэн гэгээнтний хойд дүр гэх өргөмжлөлийг хүртсэнээ зарласан.
Өдгөө 29 настай түүнд монголын олны танил урлаг соёл, улс төрийнхөн очиж мөргөж даатгалд нь ордог.
Тэр утгаараа энэ цагт Дархан цаа з а т Богд уулын амыг бүхлээр нь авч, хувийн хаус мөргөлийн гандан дацнаа барьсан түүн шиг эрх мэдэлтэй, хөрөнгөтэй лам үгүй.
Тэгвэл өөрийгөө “гэнэн” цолтой учраас уул уурхайн компани хүргэн болсноо, эхнэр авч хүүхэдтэй болсоноо зөвтгөдөг эрхэм гэгээтэнд очсон урлаг соёлынхон асуудалд орооцолддог гэх сошиалынхон шуугиж эхэлжээ.
Тухайлбал,”олон санаатай” гэгддэг Хуульзүйн сайд Нямбаатар, хувийн амьдралаараа сенсаци тарьдаг дуучин Т.Дэлгэрмөрөн түүний экс Ананда бүсгүй, найзынхаа нөхрийн “булааса н” гэгддэг дуучин Х.Мөнгөнцэцэг нар. Хамгийн сүүлд тэдэн дээр Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд нэмэгдэв.
Ямартаа ч, эрхэм гэгээнтэн энэхүү “асуудалтай”cvcэгтнvvдээ хэрхэн дааж явдагыг цаашид харах л үлдлээ.