Сүүлийн хэдэн өдөр сошиал ертөнцийн хамгийн сенсацитай мэдээ “Камертон” хамтлагийн тоглолт байлаа. Тэднийг шүүмжлэгчид ихээхэн буруушааж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “турж үхэх” шахаад тэвчилгүй тоглолтоо хийлээ хэмээн шүүмжилсээ p буй.
Уг тоглолтын дараагаар тус хамтлагийнхан ямар нэг тайлбар хийгээгүй, нам гүм байсаар буй. Тэгвэл тус хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар буюу Мээдээ өөрийн цахим хуудаснаа дэлхийн зах зээлд шинээр гарч буй iphone 13 маркын гар утас авснаа гайхуулав.
Сонирхуулахад, дуучин Мээдээгийн хувьд хамтлагийнхаа хамгийн бүдүүн хоолойг гаргадаг. Тэрээр одоогоос 15 жилийн өмнө Есүй хэмээх бүсгүйтэй амьдрал зохиож хүүхэдтэй болсон ч төд удалгүй тус тусын мөрөө хөөж хоёр тийш болсон.
Түүний дараагаар дуучин Мээдээ хоёр дахь амьдралаа зохиож Н.Болороо хэмээх бондгор, нүдэнд дулаахан бүсгүйг ханиараа сонгосон юм. Гэр бүл болоод багагүй хугацааг өнгөрөөж буй хосууд өдгөө 3 хүүхэдтэй болжээ.
Алдаж оносоор хожуу хожуу амьдрал зохиосон учраас ч тэр юм уу, дуучин Мээдээ ханьдаа халамжтай нэгэн. Тэрбээр хаа ч явсан гэргийгээ хөтлөн тун ч халамжтай харагддаг.
Эр хүн сайн ханьтай учирч байж зүгийг олдог гэгчээр Мээдээ нийгмийн хариуцлагатай үйл хэрэгт оролцож, урлагийн ертөнцдөө ч орон зайгаа хадгалан урагшилж явна.