Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.09.09/
Мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.09.09/

Эрхэм админBy Эрхэм админ09/09/2021Updated:09/27/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 284 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 59.337 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 268 объектын 95.952 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналтаар ариутгагч нь хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг бүрэн өмсөөгүй, халдваргүйжүүлэлт хийх бодисын хангамж хүрэлцээгүй дутагдлыг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авсан байна.

Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ:

Улсын хэмжээнд Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 9 цэгт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авлаа. Шинжилгээ авах цэгүүдэд яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдал хангагдаагүй, иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт хангалтгүй, түр тусгаарлах өрөөг бэлдээгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Вакцинжуулалт:

Улсын хэмжээнд вакцинжуулалтын 20 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаагүй, яаралтай тусламжийн эм, бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заасан хэмд хадгалаагүй, вакцины хадгалалтын хэмийг хяналтын дэвтэрт тогтмол бүртгээгүй, Халдвар хамгааллын хувцас хэрэгслийн нөөц дутуу, цэгийн зохион байгуулалт, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй дутагдал илэрчээ. Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар 21 заалт бүхий 2 зөвлөмж хүргүүлэн, мэргэжил арга зүйгээр хангасан байна.

Шалгалтад хамрагдсан вакцинжуулалтын цэгүүдэд дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл, вакцины устгал бүртгэгдээгүй байна.

Аюултай хог хаягдал:

Нийслэлийн хэмжээнд Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 187 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 33 тусгаарлан ажиглах байр, 16 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 7 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 243 цэгээс 12676.6 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 12676.6 кг хогийг устгаснаас 11336.7 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булаж, 1339.9 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

Хилийн хяналт шалгалт:

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 61 аж ахуйн нэгжийн 1299.8 тн /657.7 тн бүх төрлийн боловсруулсан хүнс, 111.4 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 597600 ширхэг хүнсний өндөг, 270 тн ахуйн бараа, 23.7 тн эм эмнэлгийн хэрэгсэл зэрэг/ бараа бүтээгдэхүүнийг хилийн хяналтад хамруулан хилээс чөлөөлсөн байна.

Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 18 тир автомашинаар 300.43 тн бараа бүтээгдэхүүн /125.38 тн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, 20.42 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 58.46 тн мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, 96.15 тн сэлбэг хэрэгсэл, түүвэр ачаа зэрэг/ тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:

Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх пост, хяналтын цэгүүдэд улсын байцаагчид ажиллаж байгаа бөгөөд Эмээлт товчоогоор бичиг баримтын зөрчилтэй, нойтон мод тээвэрлэж явсныг илрүүлэн харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Лабораторийн шинжилгээ:

2021.09.06-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 591 дээж хүлээн авч, 134 дээжийн шинжилгээний хариу гарсан. Удирдамж, Улсын байцаагчийн шинжилгээнд өгсөн Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 1, Орчны усны шинжилгээний 1, Албан хүсэлтээр ирүүлсэн Орчны шинжилгээний 1, нийт 3 дээж шаардлага хангаагүй байна.

МХЕГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.