Зохиогч: Эрхэм админ

Маск продакшны жүжигчин П.Эрдэнэзаан хошин урлагийн чадварлаг жүжигчдийн нэг. Тэрээр саяхан өвөө болсон байна. Түүний том хүү Э.Энэрэл гэр бүл зохиож “алдарт” аавыгаа өвөө болгосон байна. Жүжигчин П.Эрдэнэзааны хувьд эхнэртэйгээ ханилаад даруй 26 жилийг ардаа үдсэн бөгөөд ганц хүү, гурван охинтой. Түүний бага охин Монголжин энэ жил 8 настай. Охиноо төрөх үеэр тэрбээр энэ тухайгаа твиттер хуудаснаа “Өнөөдөр миний амьдралын хамгийн баярт мөч…3 кг 300 грамм охинтой боллоо. Дөрвөн хүүхдийн аав боллоо доо.” хэмээн жиргэж байв. Харин П.Эрдэнэзааны хувьд эхээс гурвуулаа. Айлын бага хүү П.Эрдэнэзаан эхнэр Б.Энхнарантайгаа анх суухдаа доод тал нь дөрвөн хүүхэдтэй болох тухайгаа ярилцаж байсан гэдэг.

Read More

“Малчин түмэн”-ий тодотголттой гурван хүүгийн ээж, МУСТА, дуучин Ч.Алтантүлхүүрийн амьдралд сүүлийн хоёр жилд ихээхэн өөрчлөлт оржээ. Тэрээр анхны нөхөр болох “Color music” студийн захирал П.Сүхдамбаас са л ж , Батлан хамгаалах яаманд ажилладаг залуутай гэр бүл болсон байна. Улмаар гурван хүүгээ дүүтэй болгож, шинэ үрийн зулайгаа үнэрлэсэн байна. Түүний ийнхүү хоёрдахь амьдрал зохиох болсон шалтгаан нь экс нөхөр П.Сүхдамбатай холбоотой. П.Сүхдамба нь ӨМОЗО-ны дуучин Анартай ил далд явалдаж, улмаар дундаасаа үр хүүхэдтэй болсныг дуучин бүсгүй хожим мэджээ. Улмаар гурван хүүтэйгээ амьдарч байхдаа одоогийн нөхөртэйгөө танилцаж ханилсан байна. Уг нь дуучин Ч.Алтантүлхүүр хэдхэн жилийн өмнө ярилцлага өгөхдөө нөхрийнхөө талаар “Бид хоёр…

Read More

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга Б.Бат-Эрдэнэ, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ТУЗ-ийн гишүүд 2021 оны 9 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд компаниас санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц байдал, Цагаан хад дахь гаалийн хяналтын бүс, Гашуунсухайтын хилийн боомтын нөхцөл байдалтай танилцахаар томилолтоор ажиллаж байна. ТУЗ-ийн дарга, гишүүд эхний өдөр уурхайн цогцолбор, харуул хамгаалалт, хөрс хуулалт, нүүрс олборлолт, ачилтын үйл ажиллагаа,  салбарт хийгдэж буй бүтээн байгуулалт, барилгын  ажлын явцтай танилцсаны дээр салбарын удирдлагууд, уурхайчидтай уулзалт зохион байгуулав. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймаг Цогтцэций сум дахь салбарт ажилчдын ажиллах, амьдрах орчин, нөхцөлийг…

Read More

Монголын загварын салбараас төрсөн хамгийн хөөрхөн миссүүд бол Ю.Балжидмаа, Б.Бадамцэцэг, Ц.Аззаяа нар. Насны хувьд хол зөрүүгүй тэд нэгэн гоо сайхны брэндтэй хамтдаа хамтран ажиллажээ. Тэдний хувьд хэн хэн нь олны харцыг булаам сайхан бүсгүйчүүд. Тэднээс мисс Б.Бадамцэцэг хоёр хүүхэдтэй бол Ю.Балжидмаа нэг хүүхэд төрүүлсэн. Харин Ц.Аззаяа одоогоор найз залуутай ч, албан ёсоор гэр бүл зохиогоогүй.

Read More

“Мандухай цэцэн хатан” киноны Мянхай жанжны дүрээр олон түмнээ танигдаж, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Боорчи, “Ану хатан” киноны Булат зэрэг олон баатрын дүрээрээ өөрийгөө мөнхлөн, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэгээр үзэгчдийн зүрхэнд хүрч чадсан СТА, жүжигчин Д.Төмөртогтох гуай өдгөө зураг авалт нь явагдаж буй “Нийслэл хүүхэн” киноны хоёрдугаар бүлэгт дүр бүтээж байгаа ажээ. Түүний хувьд кинонд тэр бүр тоглоод байдаггүй, хамгийн сүүлд одоогоос 4 жилийн өмнө Эко” телевизийн “Хазаар цэцэгсийн дуулал” олон ангит кинонд гол дүр бүтээсэн билээ. Д.Төмөртогтох гуай нийслэлд амьдардаггүй бөгөөд уран бүтээлчдийн урилгаар Өвөрхангай аймгийн Баянгол сумаас ирж уран бүтээлд тоглодог. Сумандаа хувийн мал эмнэлгээ ажиллуулахын…

Read More

Улс үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан алдартанд олгодог “Чингис Хаан” одонг хүртсэн цөөхөн хүний нэг, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар. Тэрбээр ОХУ-ын Марийнскийн театрт дуулдаг бөгөөд амралтаараа эх орондоо ирэн очин байдаг. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа сэтгэлийн үгээ дэлгэж, талархалаа илэрхийлсэн байна. Тэрээр “Би хязгааргүй мөрөөддөг, түүндээ хүрэх жимийг олсон. Бага багаар зогсолтгүй зүтгэсээр л байна. Адармаатай ч Амттай гэж… миний энэ аялал. . Алдаа,Оноог минь дэнсэлж , нүдгүй мэт тэмтэрч тэнэгтхийг минь өршөөж үргэлжид хажууд байдаг бас байсан бүгдэд Талархаж явдаг даа. Миний энэ аялалд ерөөл өргөж, үргэлжид дэмжиж, итгэл үзүүлж байдаг та нартаа их л гялайх юм даа.…

Read More

Хөрстийн амьдралд хөл алдсан Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн Шунхан улаан залуу нас мину! Амттан бүхний амтыг мэдэлгүй Асгаж явсан залуу нас минь, Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй Үрж явсан залуу нас минь Р.ЧОЙНОМ “ЗАЛУУ НАС” Олон хүмүүсийн цэл залуу насны гэрэл зургийг харьцуулан хүргэж байна. Тэд өнгөрсөн он жилүүдэд хэрхэн өөрчлөгдснийг та энэ гэрэл зургуудаас сонирхоорой. Хуулбарлахыг хориглоно

Read More

Монголын хамгийн залуу, царайлаг гэгээнтэн гэгддэг Наро Банчэн гэгээнтэн лам нартайгаа өнөөдрөөс ном хурж, гадаалж эхэлжээ. Уг нь цар тахлын улмаас нийтийн бэлэн байдлын зэргийг үе шаттайгаар бууруулж байгаа ч сүм хийдүүдийн үйл ажиллагааг нээгээгүй байгаа. Халдвар тархах эрсдэлтэй салбарын жагсаалтад шашны сүм хийдүүд багтсан. Гэвч төр засгийн гаргасан шийдвэр эрхэм гэгээнтэнд нөлөөлдөггүй бололтой. Лам нарыг олон тоогоор нэг дор цуглуулж, сүсэгтэн олныг даган баясахыг уриалав. Бусад гандан, шашны сүм хийдүүд иргэд, сүсэгтэн олныг хүлээж авахгүйгээр үйл ажиллагаагаа цахимд шилжүүлээд буй юм.

Read More

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Галаарид цахим хуудаснаа “ Би төрсөн сумандаа очиж ирээд сэтгэгдлээ нүүр номондоо бичсэн. Тэгтэл Байгаль орчны сайдын тушаал ил болж, миний бодсон бичсэнийг баталгаажуулаад өгөхөөр нь хатуухан хэдэн үг дайв. Одоо ингээд больё гэж бодож байтал араас нь “Тодруулга” гэж тэнэгтээд бүр уур хүргэчихлээ. Энэ ер нь яачихсан төр, яачихсан яам, яачихсан дарга сайд нар вэ? Яамны хуулийн хэлтсийн дарга хатагтай нь Сайдынхаа буруу шийдвэрийг өмгөөлөн “Өмнөх хамгаалалтын захиргаа байрлаж байсан Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл бололцоо хангалтгүй байсныг харгалзан үзсэн. Тухайлбал шуудан, төрийн сан, банк, цагдаагийн байгууллага…

Read More

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Түргэн тусламжийн төв буюу иргэдийн нэрлэж заншсанаар Яаралтай тусламжийн 103-ын захирлаар ажиллаж байсан Цэгмидийн Пүрэвдашид холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусаад гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Түүнийг анх 2019 оны намар эрүүгийн хэрэгт шалгаж эхэлсэн бөгөөд хамт дээрх төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Автотехникийн албаны ерөнхий инженер Ц.Орхонсүрэн нарыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан байцааж байсан юм. Тодруулбал, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн удирдах албан тушаалтнуудыг үндсэн хөрөнгөдөө бүртгэлтэй яаралтай тусламжийн автомашинуудыг жолооч, эмч нарынх нь хамтаар Монгол, Катарын хамтарсан цэргийн сургуулийн хээрийн…

Read More