“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдыг өдгөө монголд танихгүй хүн ховор биз.
Дуучин Д.Болд нь 1995 оны зургадугаар сарын 24-нд найз Ганаа, Эба, Мээдээ нартай хамтран “Камертон” хамтлагийг байгуулж Монголын рок попын ертөнцөд шилдэг boy band болж чадсан юм.
Д.Болдын тухайд тэрбээр 2005 оноос эхлэн хамтлагийн уран бүтээлийн хажуугаар өөрийн бие даасан уран бүтээлээ хийж эхэлжээ.
Одоо бол дуучин Д.Болд Монголын шоу бизнесийн шилдэг бизнесмэн, шилдэг дуучдын нэг.
Өнөөдөр түүний шинэ үсний өнгө нь үзэгч, фэнүүдэд нь таалагдсангүй.
Түүнийг фэнүүд нь “арай хөгшин харагдуулаад байна уу даа, Солонгос өвгөн шиг л харагдаж байна, Болд гуай болжээ” гэх мэтээр хошигножээ.