Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

    05/08/2025

    “Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

    05/08/2025

    ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

    05/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Түргэн тусламжийн төвийн дарга асан Ц.Пүрэвдашийг шалгаж дуусжээ
Папарацци

Түргэн тусламжийн төвийн дарга асан Ц.Пүрэвдашийг шалгаж дуусжээ

Эрхэм админBy Эрхэм админ09/08/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Түргэн тусламжийн төв буюу иргэдийн нэрлэж заншсанаар Яаралтай тусламжийн 103-ын захирлаар ажиллаж байсан Цэгмидийн Пүрэвдашид холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусаад гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.


Түүнийг анх 2019 оны намар эрүүгийн хэрэгт шалгаж эхэлсэн бөгөөд хамт дээрх төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Автотехникийн албаны ерөнхий инженер Ц.Орхонсүрэн нарыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан байцааж байсан юм. Тодруулбал, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн удирдах албан тушаалтнуудыг үндсэн хөрөнгөдөө бүртгэлтэй яаралтай тусламжийн автомашинуудыг жолооч, эмч нарынх нь хамтаар Монгол, Катарын хамтарсан цэргийн сургуулийн хээрийн эмнэлэгт болон газрын тосны хайгуулын чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гэх “БЖП геофизикал Монголиа” гэх компанид ашиглуулах гэрээ байгуулж, 60 орчим сая төгрөг дээрх компани болон цэргийн сургуулилалтын Катарын талаас байгууллагынхаа дансаар дамжуулан хүлээн авч, завшсан байж болзошгүй хэмээн буруутгасан юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт нийслэлийн Түргэн тусламжийн төвийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн долдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн Ц.Пүрэвдашаас бусад хүн нь холбогдолгүй болсон аж. Тиймээс түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.4-2.1, 17.4-2.2-т заасан албан тушаалаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулан эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Бидэнд олдсон мэдээллээр түүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28.2 дахь хэсгийн “Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ”, Түргэн тусламжийн төвийн даргаар томилогдоод нийслэлийн Өмчийн харилцааны газартай байгуулсан Өмч эзэмшүүлэх гэрээний “Өмч эзэмшигч байгууллага нь илүүдэлтэй байгаа ажлын байр, тоног төхөөрөмжийг бусад аж ахуйн нэгж, байгууллагад түрээслүүлэх тохиолдолд Өмчийн харилцааны газрын зөвшөөрлийг үндэслэн шийдвэрлэх” гэсэн заалтыг зөрчсөн. Улмаар эрх мэдэл, албан тушаалаа урвуулж 2016-2020 оны хооронд төрийн өмчийг иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид түрээслүүлэн ашиглуулж 193.6 сая төгрөгийн орлого олоод 51.7 саяыг нь завшсан хэмээн хууль сахиулагчид дүгнэсэн аж.

Түүний гэм буруутай, эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхээр товлосон байсан ч шүүгч нь хурал давхацсанаас шалтгаалж хойшлуулсан юм.

гэмт хэрэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

05/05/2025

6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөнө

05/05/2025

Д.Уранзаяа ганц бие бүсгүйчүүдийн жишгийг дагаж нүцгэлэв

05/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.