Өнгөрсөн есдүгээр сард Мэргэжлийн боксын IBO холбооны аварга МУГТ Н.Төгсцогт охинтой болсноо өөрийн фэйсбүүк хуудсандаа тавьсан.
Түүнд инстграм од, загвар өмсөгч Э.Энэрэл охин төрүүлж өгсөн юм. Ээж болсноосоо хойш сошиалыг төрсний дараах зөвлөгөөний хуудас мэт ашиглах болсон Э.Энэрэл анх удаа ээж болсноос хойшхи зургаа нийтлэжээ.
Түүний хувьд дунд сургуулийн сурагч байхаасаа олны хараанд өртөж, кинонд тоглож амжсан. Хөөрхөн царайгаараа сошиал од болсон тэрээр 2017 оноос боксчин Н.Төгсцогттой болзож, өнгөрсөн онд албан ёсоор гэр бүлээ батлуулсан гэдэг.