Зохиолын дууны ертөнцөд “Дурлал шиг бүсгүй”, “Хайрт минь утсаа аваарай” дуугаараа гарч ирсэн залуу бол Баянмөнхийн Гүрбадам.
Дуучин Э.Чулуунчимэгийг экс нөхөр дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нартай СУИС-ийн нэг анги төгссөн тэрээр Б.Болдтой зодолдож, шүүх цагдаа дээрээ тулж олны анхаарлыг өөртөө татаж байсан. Тэгвэл тэрээр Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнагдсан байна.
Энэ тухай МУГЖ Энхзулын хүү, дуучин Э.Чинбаяр цахим хуудаснаа онцолж, найздаа баяр хүргэжээ.
Дуучин Б.Гүрбадамын хувьд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харъяат, айлын ууган хүүхэд. Тэрээр хөдөөний хүүхдүүдийн адилаар морь унаж, хурга, ишиг хариулж өссөн бөгөөд ээж нь багш, аав нь геологич хүн байдаг аж.
Сумын заан цолтой тэрээр хүүхэд байхаасаа барилддаг байжээ. Оюутан болохоос өмнө аавынхаа төрсөн нутаг Түнэл суманд барилдаад түрүүлж сумын заан цол хүртсэн байна. Түүнд дуулах эсвэл барилдах гэсэн сонголт нүүр тулсан ч, урлагийг сонгожээ.