Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дэлхийн загварын тайзыг эзэгнэж яваа Ж.Энэрэл
Папарацци

Дэлхийн загварын тайзыг эзэгнэж яваа Ж.Энэрэл

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/18/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын загвар өмсөгчдөөс хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунуудад оролцон амжилт гаргасан Ж.Энэрэл 1995 онд төрсөн. Тэрээр Плехановын нэрэмжит Улаанбаатар лицейд суралцаж байгаад аравдугаар ангиасаа БНХАУ-ын Харбин хотноо нэг жил хэлний бэлтгэл хийгээд, 24-р дунд сургуулийг төгссөн юм.

Анх 14 настай байхад нь Ж.Энэрэлийг ээж нь “Торго” загварын агентлагт элсүүлж, алхаа гишгээ болон биеэ авч явах соёлд сургахыг хүсчээ. “Тухайн үед ээж маань надаас хол ажилладаг байсан учраас эмэгтэй хүний үлгэр дууриалал хэрэгтэй гэж бодсон байх. Үүнд нь ээждээ би их баярладаг” гэж Ж.Энэрэл хэлж байлаа. Тэр үеэс Ж.Энэрэл загвар өмсөгч болох хүсэлтэй болжээ. Ж.Энэрэлд тухайн үед “Торго” агентлагийн багш Г.Оюунгэрэл хичээл ордог байсан ба түүний хувьд ээжээсээ өөр эмэгтэй хүнийг биширч, үлгэр дууриалал авсан анхны хүн нь болжээ.


Түүний карьер 2012 онд болсон “Face of Mongolia” тэмцээнд түрүүлсний дараа эхэлсэн гэж хэлж болно. Монголд болж буй загварын шоу, сэтгүүлийн зураг авалт, сурталчилгаанд оролцохоос гадна Ж.Энэрэл “Asia’s new star model contest” тэмцээнд II байр, “Miss Model of the World Mongolia” тэмцээнээс I байр, “Miss World Mongolia” тэмцээнд II байранд шалгарах зэргээр олон уралдаанд амжилт гаргасан. Үндэсний хэмжээнд Ж.Энэрэл Gobi Cashmere, Yamā brand, Mongol Brand-уудын нүүр царай болохоос гадна маш олон дизайнерын цуглуулгын сурталчилгаанд оролцсон туршлагатай. Ж.Энэрэл энэ бүх туршлагыг өөрийн зорилгодоо үнэнч байх чанарынхаа ачаар олж авсан юм. Тэрээр жирэмсэн байх хугацаандаа 26 кг жин нэмж байсан ч зургаан сарын дотор хэвийн жиндээ орж, Нью-Йоркийн тайзан дээр алхаж чадсан удаатай.


Ж.Энэрэл Английн Harrods сэтгүүлийн нүүрэнд, Америкийн Seventeen болон Elle сэтгүүлүүдийн зураг авалтанд оролцож, “NYC Muse Model Management”, “MP Paris”, “MP Milan”, “MandP London” агентлагуудад харьяалагдан ажиллаж байна. Тэрээр энэ онд дэлхийн машины хамгийн том компанийн нэг болох Германы алдарт Mercedes-Benz компанийн нүүр царай болж ажилласан.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.