Өвөрмөц содон хоолойгоороо рок попын ертөнцөд өөрийн байр сууриа олсон дуучин Б.Баярцэцэг дахин хөлнөөсөө ичихгүй байхаар шийджээ.
Тэрээр өөрийнхөө хөлийг урьд өмнө нь майга хэмээн бодож, аль болох хөлөө ил гаргахгүйг хичээдэг байсан. Харин энэ удаад загвар зохион бүтээгч Кадрын бүтээл болох богино даашинзаар өөрийгөө гоёжээ. Урьд өмнө нь өөрийнхөө өө гэж боддог байсан хөлөө энэ удаад илүү тодотгохыг хүссэн тухайгаа эрхэм дуучин цахим хуудаснаа онцолсон байна.
Түүний хөлийг харал л даа, догь харагдаж байгаа биз?