“Гар утасны эко тавиур” үйлдвэрлэдэг гэдгээр нь олонд эчнээ танил болсон Б.Батзориг жинхэнэ баялаг бүтээгчдийн тод томруун жишээ бөгөөд аливаа саад, бэрхшээлийг үл хайрхан зорьсон зорилго, хайртай бүхнийхээ төлөө хичээн зүтгэж байгаа сайн аав.
Ханийхаа гэгээн дурсгалд зориулаад хадам ээждээ машин бэлэглэжээ.
Тэрээр “Боломжиндоо тааруулаад ханийнхаа ярьж байсан нэг хүслийг нь биелүүлж эмээдээ машин бэлэглэлээ бид дөрөв нь.
Эмээ нь одоо хүссэн үедээ хүүхдүүд дээрээ ирж байх боломжтой боллоо. Сайхан байнаа” гэжээ.