Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин Б.Барслхагва төрсөн өдөр тохиож байна.
Жүжигчин Б.Барслхагва нь 1986.02.26 нд Улаанбаатар хотод мэндэлсэн.
Ерөнхий боловсролын 24-р сургуулийг 2004 онд төгсөж СУИС-д жүжигчны ангид элсэн орсон.
Ихэнхи уран бүтээлчдын адил ажлын гараагаа ТВ суваг, театраас эхлэсэн. 2012 оноос өнөөг хүртэл “Фантастик” продакшнд ажиллаж байна. Тэрээр түүхэн болон орчин үеийн сэдэвтэй 20 гаруй кино уран бүтээлд гол болон туслах дүрүүдийг бүтээн ажиллаад байна.
Жүжигчин Б.Барслхагва жүжигчнээс гадна кино зохиолч, продюсерийн чиглэлээр туршлагажсан уран бүтээлч билээ. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.